Сараар: September 2016

Магнийн сульфатийн ургийн мэдрэл хамгаалах үр нөлөө 

Танилцуулга  — Тархины саажилт өвчин нь бага насны хүүхдүүдийн мэдрэлийн үйл ажиллагаа хямрахын тэргүүлэх шалтгаан нь бөгөөд уг өвчин үүсч хөгжих хамгийн чухал эрсдэлт хүчин зүйл нь дутуу болон бага жинтэй төрөх явдал юм. Дутуу төрсөн хүүхдүүдийн 40 – 50% – д тархины саажилт үүсдэг. 1 – 1,5 кг төрсөн хүүхдүүдийн 6% – д тархины саажилт илэрдэг.

Циррозтой өвчтөний эмчилгээ

Цирроз гэдэг нь үндсэн амин эрхтэнийг архагаар гэмтээдэг олон эмгэг жамын төгсгөлийн шат,  элэгний эргэшгүй хатуурал юм. Дэлхий дахин дах үхлийн 13-дах, Нэгдсэн Улс дах үхлийн 8-дах шалтгаан ба дэлхий дахинаа 1990-2013 онуудын хооронд уг өвчний улмаас үүсэх насбаралт 45,6%-аар нэмэгдсэн 1. Циррозын патофизиологийн онцлог нь аажим явцтай элэгний гэмтэл ба фиброзын улмаас үүдэн венийн даралт ихдэлт, ээнэгшил алдагдал (асцит), өөрөө аяндаа үүссэн бактерийн перитонит, элэгний энцефалопати, венийн өргөсөлтийн цус алдалт, элэг-бөөрний хам шинж, элэгний эсийн хорт хавдар үүсдэг. Энэхүү циррозтой өвчтөний практикийн эмчилгээний тойм нийтлэл хамгийн сүүлийн хөгжлүүдийг илүү авч үзсэн. Манай зөвлөмж боломжит эмнэлзүйн туршилтууд, хяналтат туршилт хийгдээгүй бол өнөөгийн эмнэлзүйн практикт  суурилсан.