Сар: August 2016

Хүүхдэд рентген шинжилгээ хийлгэхийн өмнө эцэг, эхчүүдийн мэдэх ёстой зүйлс

Эдгээр шинжилгээ хийлгэх үед цацраг туяаны нөлөөнд өртөж, хэрэв энэ нь хангалттай хэмжээнд хүрвэл амьдралын хожуу үед хавдар үүсгэх боломжтой. Яагаад гэвэл хүүхдийн өсөлт явагдаж байгаа учраас тэд цацраг туяанд илүү мэдрэг байдаг.

Зураг №1

Зураг №1

“Ямар ч өвчтөнд тэдний аль ч насанд байснаас илүү цацраг туяанд өртдөг” – Хүүхдийн дүрс оношилгооны эмч Marta Hernanz-Schulma, chair of the American College of Radiology’s Pediatric Imaging Commission. Рентген, компьютер томографын шинжилгээ хүүхдийн амь насыг аврахад тусалдаг. Гэвч заримдаа дээрх шинжилгээнүүд шаардлагагүй байдаг.

Иймд таны хүүхдэд рентген шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай эсэх, та юу мэдэж байх талаар бичлээ.

Хэтэрхий их шинжилгээ хийлгэх

Хүүхэд 18 нас хүртэл дунджаар 7 удаа рентген шинжилгээ хийлгэдэг талаар саяхны нэг судлагаа өгүүлсэн. Эдгээр шинжилгээний ихэнх нь харьцангуй бага цацраг туяаны ачаалалтайгаар рентген зураг авах, харах байсан. Харин ойролцоогоор 8 хүүхэд тутмын 1  компьютер томографын шинжилгээ хийгдсэн.

Компьютер томографын шинжилгээ нь цээжний рентген шинжилгээнээс 200 хүртэл дахин их цацраг туяаны ачаалал өгдөг. Учир нь компьютер томографын шинжилгээгээр хүний биеийн олон зураг авдаг.

АНУ-д жил бүр ойролцоогоор 7 сая гаруй хүүхэд компьютер томографын шинжилгээ хийлгэдэг. Энэ тоо жил бүр 10 хувиар ихэсч байна.

Яагаад? Энэ нь эмч нар зарим талаар технологийг ашиглаж байна. “Хүмүүс өвчтөний түүхийг судлах, биеийн үзлэг хийх зэрэг эмнэлзүйн ур чадвар дээр их анхаарахгүй байна. Эцэг, эхчүүд тэр даруй хариу гарахыг хүсэж байдаг, энэ нь тэдэнд анхаарал халамж тавьж байгаа эмч нарт дарамт үүсгэдэг” гэж энэхүү судлагааг хийсэн хүүхдийн мэс засалч Thomas Pranikoff, MD, of Brenner Children’s Hospital in Winston-Salem, N.C., өгүүлсэн.

Заримдаа хүүхдэд бүх рентген шинжилгээ шаардлагагүй байдаг. Хүүхдийг аюулгүй орчинд зөвхөн ажиглах хэрэгтэй байдаг.

Судлагаагаар толгойны бага зэрэг гэмтлийн дараа яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдийг 4-6 цагийн турш энгийн ажиглалт хийж, энэ ажиглалтын хугацаанд хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй бол компьютер томографын шинжилгээг зөвлөх нь бага байжээ.

Ямар эрсдэлтэй вэ?

Та магадгүй энэхүү судлагааны талаар сонссон байж болох юм. Компьютер томографын шинжилгээ хийлгээгүй хүүхэдтэй харьцуулахад хоёроос гурав  компьютер томографын шинжилгээг ойрхон 3 удаа хийлгэвэл анх шинжилгээ хийлгэснээс дараах арван жилд тархины эсвэл цусны хавдар (лейкеми) үүсэх боломжтой.

Харин Та бүхэн хүүхдэд компьютер томографын шинжилгээ хийлгэсэн ба хийлгээгүйгээс тархины ба цусны хавдар үүсэх нь маш их эргэлзээтэй гэдгийг мэдэж байх ёстой. Тухайн хүүхдэд тархины ба цусны хавдар үүсэх магадлал маш бага байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 10000 компьютер томографын шинжилгээ нь нэг хавдрын тохиолдолд хүргэж болно.

Хүүхэд насанд хүрсэн хүнээс жижиг, энэ нь хүүхдэд тохируулсан томографын шинжилгээний төхөөрөмжгүй бол цацраг туяаны их ачаалал авна гэсэн үг. Хэрэв хүүхдийн шинжилгээг ерөнхий (хүүхдийн төрөлжсөн эмнэлэгээс бусад) эмнэлэгт авч байгаа бол насанд хүрэгсдийн тунгаар хүүхдэд үйлчилж байдаг. Эмнэлэгүүдийн 90 хувь нь шинжилгээний төхөөрөмжийнхөө тохиргоог үргэлж өөрчилж чаддаггүй. Харин хүүхдийн эмнэлэгт шинжилгээний төхөөрөмжөө хүүхдийн хэмжээнд тогтмол тохируулсан байдаг.

Food and Drug Administration (FDA) анагаах ухааны рентген төхөөрөмж үйлдвэрлэгчдэд шинээр төхөөрөмж хийхдээ хүүхдэд хамгийн бага цацраг туяаны нөлөөтэй байхаар зохион бүтээхийг уриалсан.

Хүүхдэд цацраг туяаны эрсдлийг бууруулах

Хэрэв боломжтой бол хүүхдэд бага тунгаар шинжилгээ хийлгэх нь чухал. Хамгийн эхэнд шаардлагагүй шинжилгээнээс зайлсхийх хэрэгтэй.

Дараах тохиолдолд компьютер томографын шинжилгээний хэрэглээ анагаах ухааны нотолгоонд суурилсан асуудалд өсөн нэмэгдсээр байна.

  • Хүүхэд битүү гэмтэл авсны дараа. Жишээ нь: цохиулсны дараа толгойд цус хуралт үүссэн.
Зураг №2

Зураг №2

  • Архаг толгойн өвдөлт эсвэл таталтыг үнэлэх
  • Эмч нар мухар олгойн үрэвслийг оношлоход хэрэглэж байна.

“Бид 8-10 настай хүүхдэд аль хэдийн 6 удаа компьютер томографын шинжилгээ хийгдсэн байхыг ажигласан. Тэд хэд хэдэн удаа хэвлийн өвдөлтийн улмаас яаралтай тусламжийн тасагт хандах үед хийгдсэн. Заримдаа яаралтай тусламжийн тасагт эмч нар тухайн хүүхдэд хэдэн удаа шинжилгээ хийлгэснийг үнэхээр тогтоох боломжгүй байдаг” Thomas Pranikoff, MD, in USA.

Эцэг, эхчүүд юуг анхаарах вэ?

Энэ нь үнэхээр энгийн зүйл. Та хүүхдэдээ рентген шинжилгээ үнэхээр шаардлагатай эсэхийг шийдэх хэрэгтэй.

  1. Асуулт асуух

Дараах 4 асуултыг эцэг, эхчүүд үргэлж асуух хэрэгтэй. Marilyn J. Goske, MD. A pediatric radiologist at Cincinnati Children’s Hospital Medical Center, энэ эмч “Image Gently” гэсэн цацраг туяаны эрсдлийн талаар эцэг, эх, эмч нарыг сургах компанит ажилд тусалсан.

  1. Энэ шинжилгээ цацраг туяа ашиглах уу?
  2. Яагаад энэ шинжилгээг хийж байгаа вэ?
  3. Энэ шинжилгээ миний хүүхдэд яаж туслах вэ?
  4. Цацраг туяа хэрэглэхгүйгээр өөр аргаар шинжлэх боломж байгаа юу? Хэт авиан шинжилгээ (ЭХО) ч юм уу?

2. Хүүхдийн эмнэлэгт үзүүлэх

Хэрэв зайлшгүй шинжилгээ хийлгэх шаардлагатай бол та аль эмнэлэгт очиж үзүүлэхээ бодох хэрэгтэй. Мэдээж хүүхдийн эмнэлгийг зорих хэрэгтэй. Хүүхдийн эмнэлэгт цацраг туяаны тунг хүүхдийн хэмжээнд тохируулсан байх боломж илүү.

  1. Бичлэгийг хадгалах

Хүүхдийнхээ шинжилгээ хийлгэх бүрт хаана, хэзээ хийлгэснийг бичиж байх. Мөн шинжилгээг хуулбарлаж авах хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд богино хугацаанд өөр эмнэлэгт үзүүлэхээр бол шаардлагагүй шинжилгээг давтан хийлгэхгүй. Өмнөх шинжилгээг хадгалсан байх хэрэгтэй.


Эх сурвалж:


By Brenda Goodman, MA      WebMD Feature Archive

Reviewed by Hansa D.Bhargava, MD

Галын шалтгаант амьсгалын замын гэмтэл

1942 онд Cocoanut Grove шөнийн цэнгээний газрын галын сүйрлээс хойш Амьсгалын замын гэмтэл галд өртсөн хохирогчдод эмнэлзүйн чухал асуудал болдог гэж хүлээн зөвшөөрөгдсөн.  Галын шалтгаант гэмтлийг эмчилж буй олон жилийн туршлага хуримтлагдсаар байгаа ч амьсгалын замын гэмтлийн бүрдэл физиологийн үйл явц муу ойлгогдсон, оношийн шалгуур тодорхойгүй, өвөрмөц эмчилгээний оролдлогууд үр дүнгүй, нас баралтын эрсдэлийг тооцоолоход төвөгтэй байсаар ба амьдрагчдад цаашид удаан хугацааны үлдэц эмгэгтэй үлдсээр байна.

Женерик эм гэж юу вэ?