Сараар: March 2016

Архаг Лимфоцитын Лейкемийн эмнэлзүйн илрэл, оношилгоо

Архаг лимфоцитын лейкеми нь архаг лимфопролифератив эмгэгүүдийн (лимфойд неоплазм) нэг юм. Энэхүү эмгэгийн үед моноклонал гаралтай, үйл ажиллагааны хувьд бүрэн боловсроогүй лимфоцитуудын аажим явцтай хуримтлал үүсдэг онцлогтой.

Иммуни тромбоцитопени (ITP) : Эмнэлзүй, Оношилгоо

Иммуни тромбоцитопени ( ITP өөрөөр бас Шалтгаан тодорхойгүй буюу Идиопатик тромбоцитопени пурпура, дархлаагаар үүсгэгдсэн анхдагч тромбоцитопени гэж нэрлэдэг ) гэдэг нь ялтас эсийн эсрэг үүссэн эсрэгбиеэр үүсгэгддэг олдмол тромбоцитопени юм. Өөрөөр хэлбэл шинж тэмдэггүй насанд хүрэгчдэд тромбоцитопенийн хамгийн нийтлэг шалтгаануудын нэг юм.

Анафилаксийн яаралтай менежмент

Анафилакси гэдэг бол амь насанд заналхийлсэн харшлын эсвэл хэт мэтрэгшилийн ноцтой хариу  урвал юм. Эмчилгээний зорилго нь эрт оношилж адреналин эмчилгээг эрт авч амь насанд заналхийлсэн хүндрэл буюу шок амьсгал, зүрх – судасны өөрчлөлтөөс сэргийлэх явдал мөн. 

Анафилаксийн оношилгоо

Анафилакси буюу харшилын хүнд хариу урвал нь амь насанд аюултай эмгэг өөрчлөлт юм. Үйлдвэржсэн орнуудад тохиолдол эрс нэмэгдэж байна. Анафилаксийг ялган оношилох нь түгээмэл байдаггүй нь бусад эмгэг нөхцлүүдтэй ижил шинжээр илрэх, эмнэлзүйд сонгодог байдлаар илэрдэггүйтэй холбоотой.

Үүдэн венийн даралт ихдэлтийн шалтгаант Гастропати

 

Үүдэн венийн даралт ихдэлт цирроз бүхий элэгний архаг эмгэгүүдийн үед хамгийн нийтлэг үүсдэг ба энэ үед үргэлж үүдэн венийн цусны ургсал ихсэлт, үүдэн венийн эсэргүүцэл ихсэлт хамт явагддаг. Бусад ховор шалтгуунццдад циррозын бус үүдэн венийн даралт ихсэлт, элэгний гаднах үүдэн венийн тромбоз багтдаг.