Сар: November 2015

Улаанууд

Германы эмнэлзүйн эмч Де Берген болон Орлов нар 1950 онд анх удаа улаанууд өвчнийг тодорхойлсноор Германы ном хэвлэлүүдэд “Герман улаан бурхан” нэрээр анхаарал татсан юм. эхэндээ улаанууд өвчнийг улаан бурхан эсвэл улаан эсэргэнэ өвчинд хамааруулж байсан тул “3 өдрийн улаан бурхан” эсвэл “Хүүхдийн 3 өдрийн арьсны тууралтат өвчин” гэж нэрлэдэг байсан.

Арьсаар болон ам дотроо тууралттай, турж байгаа эрэгтэй настан…

Английн 74 настай эрэгтэй настан хүзүү, цээж, хэвлий, болон дээд мөчид төдийгүй түүний амаар бараан улаан олон тууралт гарч 4 сар үргэлжилж байгаа гэсээр арьсны клиникт үзүүлсэн бөгөөд тосгуурын фибрилляцид варфаринтай эмчилгээ хийлгэсэн өгүүлэмжтэй байв.

Насанд хүрэгчдийн таргалалт өвчний менежментийн тойм

 Оршил — Илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл, нас баралт 2500 гаруй жилийн өмнөөс буюу Гиппократын үеэс анагаахын салбарт танигдсан. Биеийн жингийн индексийг тодорхойлсны үндсэн дээр хэрэв БЖИ 25-29.9 кг/м2  бол илүүдэл жинтэй, БЖИ ≥30 кг/м2  бол таргалалттай, БЖИ ≥40 кг/м2 (эсвэл ≥35 кг/м2  ба хавсарсан өвчтэй) бол хүнд хэлбэрийн таргалалттай гэж үзнэ.

Гахай хавдар

Гахай хавдар нь вирусээр үүсгэгддэг, цочмог эхлэлтэй, өөрөө аяндаа эдгэрдэг, вирусын хам шинж юм. Гахай хавдрын үр дүнтэй вакцин өргөн дэлгэр хэрэглэж эхлэхээс өмнө  гахай хавдар эн тэргүүнд бага ангийн хүүхдэдийг хамарч вирусын гаралтай менингит үүсгэдэг, мөн хүүхдэд олдмол мэдрэхүйн мэдрэлийн гаралтай нэг талын дүлийрэлт хамгийн нийтлэг үүсгэдэг байсан.

Амьгүй төрөлт буюу “Stillbirth”

Эхээс төрсөн урагт амьд шинжийг илтгэх ямар ч шинж тэмдэггүй бол “амьгүй төрөлт” гэх бөгөөд “fetal death, fetal demise, stillbirth, stillborn” гэсэн нэршлүүдийг хэрэглэдэг. Эцэг эхчүүдэд тааламжгүй байдал үүсгэхгүйн тулд “stillbirth” гэсэн нэршилийг түлхүү хэрэглэдэг.

21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ нэг ширхэг зангилаатай…+ Хариу

21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ  нэг ширхэг зангилаатай, энэхүү зангилаа 1 сар гаруйн өмнөөс давшингуй томорсон гэнэ. Тэр бас 1 сар суулгаж, хэвлийн дээд хэсгээр өвдөж байсан ч халуураагүй, бие нь жихүүцээгүй. Тухайн үед цочмог гастро-энтерит оношлогдсон бөгөөд омепразол болон офлоксацин амаар уусан ч намжаагүй.