Сараар: October 2015

Шалтгаан тодорхойгүй гавлын дотоод даралт ихсэлт (IIH): Эмчилгээ, Тавилан

Шалтгаан тодорхойгүй гавлын дотоод даралт ихсэлт (өөрөөр бас “тархины хуурамч хавдар” гэж нэрлэдэг) гэдэг нь тархи нугасны шингэний бүрэлдэхүүн хэвийн, гавлын дотоод даралтыг ихэсгэх бусад шалтгаан мэдрэлийн дүрс оношилгоо эсвэл бусад шинжилгээгээр илрээгүй ч бие даасан зовиур, шинж тэмдгүүдийн эмнэлзүйн шалгуураар (толгой өвдөлт, нүдний хөхлөгийн хаван, харааны алдагдал гэх мэт) гавлын дотоод даралт ихсэх эмгэг тодорхойлогдохыг хэлдэг.

Чихрийн шижин өвчин / I хэсэг/

“Чихрийн шижин” /ЧШ/ өвчин нь хүний биеийн дотоод инсулин дутагдах эсвэл нөлөө нь буурсны улмаас  үүсдэг. Ингэснээр бодисын солилцооны алдагдалд орж, гипергликеми үүсч хожим нь микро (ретинопати, нефропати, нейропати) болон макро судасны (цус харвалт, бөөрний судасны эмгэг, мөчний цус хомсрол, зүрхний эмгэн) аюултай хүндрэлд хүрдэг.  Тиймээс ЧШ өвчнийг судасны өвчин гэсэн үүднээс үзэж цогц арга хэмжээ авч, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсүүдийг харгалзаж байх хэрэгтэй.

Шээс цочмог хаагдах /Acute Urine Retention/

Шээсээ чөлөөтэй гадагшлуулж чадахгүй байх нөхцлийг шээс цочмог хаагдалт гэнэ. Энэ бол урологийн салбарт хамгийн түгээмэл тохиолддог яаралтай тусламж шаарддаг эмгэг юм. Эрэгтэйчүүдийн хувьд шээс хаагдах нь түрүү булчирхай томролтой холбоотой хоёрдогчоор ихээхэн тархалттай байдаг бол эмэгтэйчүүдэд ховор тохиолдоно.

Элэгний хавдрын судас боох эмчилгээ гэж юу вэ?

Элэгний хавдрын судас боох эмчилгээ гэдэг нь мэс заслын бус аргаар зөвхөн хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээний арга юм. Үүнийг анагаах ухаанд элэгний хавдрын эмболизаци (бөглөх) эмчилгээ (embolization therapy for liver cancer) гэдэг.

Гепатит С буюу С вирусын шалтгаант элэгний үрэвсэл гэж юу вэ?

Хүний дотор эрхтнүүдийн хамгийн том нь элэг юм. Элэг нь таны идсэн хоол боловсрох, цөс үүсэх, энерги нөөцлөх, бие дотор үүсдэг хорт бодисуудыг хоргүйжүүлэх, биеэс зайлуулахад гол үүрэгтэй оролцдог эрхтэн билээ.