Сараар: August 2015

Эмбол

Эмбол гэдэг нь үүссэн газраасаа алсад зөөвөрлөгдсөн, судасны дотор ханатай холбогдсон хатуу, шингэн эсвэл хийн масс бөгөөд энэ нь эдийн үйл ажиллагааг алдагдуулж, цус харвалт үүсгэнэ. Эмболийн ихэнхи нь тромб байдаг учраас “тромбэмбол” гэсэн нэршил их хэрэглэгддэг. Ховор тохиолдох эмболийн төрөлд: өөхөн дуслууд, азотын хийн бөмбөлөг, атеросклерозын хэсгэнцэр (холестролын эмбол), хавдрын хэсэг, ясны чөмөг, гадны биет зэрэг багтана.

Эсийн дасан зохицлын өсөлт ба ялгаран хөгжил (атрофи, гипертрофи, гиперплази, метаплази)

Орчны өөрчлөлтийн хариуд эсийн хэмжээ, тоо, фенотип, бодисын солилцооны идэвхи, эсвэл үйл ажиллагаанд гарч буй эргэх өөрчлөлтийг эсийн дасан зохицол (адаптаци) гэдэг. Дасан зохицлын хэд хэдэн тодорхой хэлбэр бий.

Куссмаулийн шинж (Kussmaul’s sign)

55 настай эмэгтэй, 2-3 долоо хоногийн өмнөөс биеийн ачаалал авахад давшингуй амьсгааддаг болсон, Ходжкиний лимфома оношлогдож цочмогдуу үед нь туяа (mantle-field radiation) -аар эмчлэгдсэн эртний өгүүлэмжтэй. Үзлэгт Цусны даралт 97/59 мм.муб, амьсгалын хэм минутанд 20 удаа байв.

Гемостаз (анхдагч болон хоёрдогч гемостаз буюу цус бүлэгнэлт)

Гемостазыг “судасны гэмтсэн талбайд цусны бүлэн үүсэх үйл явц юм” гэж энгийнээр тодорхойлж болох юм. Гемостаз нь амьдралд орлуулагдашгүй чухал бөгөөд түүний эмгэгүүдийг өргөн хүрээнд янз бүрийн зэрэг болгож үздэг ч 2 том бүлэгт хуваадаг.

Ацетаминофен буюу Парацетамолын цочмог хордлогын менежмент

Парацетамол буюу ацетаминофенийн хордлоготой өвчтний түүхийг нарийн цуглуулсаны дараа  “элэгний хордлого” үүссэн гэж үзвэл насанд хүрэгсэд, хүүхэд гэж ялгахгүйгээр гарааны эмчилгээг хийнэ. Хордлогын менежмент нь идэвхжүүлсэн нүүрсээр хоргүйжүүлэх, ацетаминофенийн антидот болох N – ацетилцистейныг хэрэглэхэд чиглэнэ. Парацетамолын хордлогын талаар эндээс дарж үзнэ үү.