Сараар: July 2015

Хламидын халдвар (Боловсрол олгох)

Хламидын халдвар нь Дэлхий дахинд элбэг тохиолдох бэлгийн замын халдварт өвчин юм. АНУ-д л гэхэд жилд дунджаар 4 сая шинэ тохиол бүртгэгддэг байна.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх (Боловсрол олгох)

Биений юм буюу сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовиур хамт илрэх нь бий. Таны сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм.

Анхдагч дисменорреа буюу Сарын тэмдэг өвдөлттэй ирэх : Эмнэлзүй ба Оношилгоо

Дисменорреа буюу биений юм өвдөлттэй ирэх гэдэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог асуудал юм. Хүнд үед өдөр бүр хийдэг зүйлээ тухайлбал сургуульдаа, ажилдаа, болон бусад  үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.

PTSD-тэй өвчтөнд бензодиазепин өгөхгүй байх нь зүйтэй

Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй (post-traumatic stress disorder (PTSD)) өвчтөнд эмнэлзүйн нотолгоо хангалтгүй байгааг үл харгалзан ихэнхдээ бензодиазепин олгодог. Харин 6 –н эмнэлзүйн туршилт болон 6-н кохорт судалгаануудын (n=5,236) мета-анализ болон системчилсэн дахин дүгнэлтээр бензодиазепин нь PTSD-н үед үр дүнгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Journal of Psychiatric Practice (online, 14 July 2015) –д бичсэн судлаачдын хэлснээр нийт хүн ам дах гаж нөлөөнөөс гадна бензопиазепин нь PTSD-ийн үе дэх “өвөрмөц асуудлууд”-тай хамааралтай байжээ тухайлбал  хүндийн зэрэг улам дордсон, гэмтлийн дараахан хэрэглэхэд PTSD үүсэх эрсдэл ач холбогдолтойгоор нэмэгдсэн, сэтгэцийн эмчилгээний үр дүн, түрэмгий байдал, сэтгэл гутрал, эмийн бодисын хэрэглээ улам дордсон байна.

Тиймээс бензодиазепин PTSD-тай буюу саяхан сэтгэцийн гэмтэл авсан өвчтөнд харьцангуй эсрэг заалттай байх хэрэгтэй гэж судлаачид дүгнэжээ.


Эх сурвалж:


Benzodiazepines for PTSD: A Systematic Review and Meta-Analy… : Journal of Psychiatric Practice®

Заг хүйтэн өвчин (Иргэдэд боловсрол олгох)

Заг хүйтэн нь бэлгийн замаар дамжих эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь тусах боломжтой өвчин юм. АНУ-д жилдээ дунджаар 700,000-д хүн шинээр халдварын тохиолдол бүртгэгддэг байна.