Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор (PM2.5 ; PM10) гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt

Хүний үйл ажиллагааны үр дүнд болон байгалийн үзэгдлээр үүссэн агаар дахь хатуу тоосонцор, шингэн дуслыг нийтэд нь Нарийн ширхэгт тоосонцор (Particulate matter-PM) гэдэг. Жишээлбэл тоос, тортог, чийгшил багтана. Нарийн ширхэгт тоосонцор (тухайлбал тортог) хатуу, шингэн түлшний шаталтаас (айлын яндангийн утаа, гал зуухны утаа, авто машины утаа, бусад) үүсдэг. Үүнийг диаметер буюу өргөнөөр нь РМ2.5 ба РМ10 гэж ангилна. РМ2.5 гэдэг нь нэг куб метерт агуулагдаж буй 2.5 микрометерээс бага диаметертэй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг хэлдэг (2.5 микрометер нь 1 миллиметерийг 400 хуваасантай тэнцэнэ).

Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотийн оксид (Nox, NO2) гэх мэт химийн хийнүүдийн урвалын дүнд бас РМ2.5 үүсдэг ба үүнийг хоёрдогч нарийн ширхэгт тоосонцор гэж нэрлэдэг. Тиймээс эх үүсвэр болсон хийнүүдийн үүсэлтийг бууруулах нь РМ2.5 –ийн хэмжээг багасгах үр дүнтэй арга болдог.

Нарийн ширхэгт тоосонцор (PM) эрүүл мэндэд нөлөөлөх нь:

Зураг №1

Агаарын найрлага дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ихсэж бохирдлын хэмжээнд хүрсэн тохиолдолд амсгалын замаар орж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өнөө үед агаарын бохирдол Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Агаарын бохирдлын найрлагаас РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор эрүүл мэндэд хамгийн аюултай ба бохирдолттой агаартай орчинд удаан хугацаагаар амьдрахад нас богиносох ялангуяа зүрхний өвчнөөр насбарах эрсдэл нэмэгддэг нь батлагдсан.

Зураг №2

Богино хугацаанд өртөхөд зүрх, уушгины өвчин сэдрэх, амьдралын чанар буурах, нас барах, эмнэлэгт хэвтэх шалтгаан болдог. Харин хүүхэд, өндөр настанг зүрх судас, уушгины өвчинд өртөмтгий болгодог.

Зураг №3

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас хийсэн судалгаагаар дараах үр дүнгүүд гарчээ:

  • PM 2.5 нэгж 10 р өсөхөд хүүхдийн IQ оноо 4р буурна.
  • Жирэмсэн эхийн уушигны гүнд орж цусруу орж эхэсээр дамжин урагийн тархи бүрэлдэх явцад нөлөөлнө,
  • Урагийн гажиг, дутуу төрөлт, жин бага байх бөгөөд түүнийг шүүхийн тулд ороолт, энгийн маск үр дүнгүй
  • -нгийн агаар шүүгч үр дүнгүй

Дараах авах арга хэмжээг Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн профессор зөвлөсөн:
– Гэртээ Хепа шүүлтүүртэй агаар шүүгч гэртээ хэрэглэх
– Заавал маск зүүнэ, маск зүүхдээ олон давхар шүүлтүүртэй, Н95 гэх маск гэх мэт,
– Агаарын бохирдолтой үед гадуур явахгүй байх
– Хоол хүнсэндээ биеийн хорт бодисыг саармагжуулах C, E витамины агууламж өндөртэй, омега 3ийн агууламж өндөртэй нэмэлт тэжээл, эсвэл хүнс хэрэглэнэ.