Хүүхдийн яаралтай тусламжийн менежмент (III хэсэг)

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хүүхдийн яаралтай тусламжийн менежмент нь ерөнхий харж ажиглах үнэлгээнээс эхэлнэ.

Хүүхдийн яаралтай тусламжийн I хэсгийг энд дарж, II хэсгийг энд дарж уншина уу.

Мөн богино хугацаанд өвчтөний ерөнхий байдал, амьсгалах шинж, өнгөөр амь тэнссэн байдлыг тодорхойлох, дарааагийн алхмаа төлөвлөх шуурхай аргын нэг юм. Sudden cardiac arrest/зүрх гэнэт зогсоход тусламж үзүүлэгч С-А-В (С-цус эргүүлэг/цээж шахал, А-амьсгалын зам, В-амьсгал) үсгэн дараалалаар үйлдлээ гүйцэтгэнэ (2015 American Heart Association/AHA CPR guidelines).

Зураг1. Интубацийн эмчилгээний алгоримт

*Бөгж мөгөөрс дээр дарах ач холбогдлын нотолгоо байхгүй байна. Хэрэв энэ нь интубацийн хурд, вентиляцид саад учруулвал зогсооно.

Зураг2. Тайвшруулах эмийн сонголт

**Сепсисийн шоктой өвчтөнд байнга хэрэглэхгүй


Хүснэгт1. Rapid sequence intubation/түргэн эрэмбэт интубацийн үеийн эмнүүд

Хүснэгт2. Rapid sequence intubation/түргэн эрэмбэт интубацийн үеийн эмнүүд
Хүснэгт3. Rapid sequence intubation/түргэн эрэмбэт интубацийн үеийн эмнүүд

+Боломжит давуу тал

-Болзошгүй сул тал, анхааруулга

Breathing/Амьсгалах

А. Үнэлгээ

Амьсгалын замыг аюулгүй болгосны дараа үргэлжлүүлэн ETT – н байрлалыг ахин үнэлнэ (амьсгалах чимээг сонсоно). Амьсгалын цочмог дутагдлын шинж Displacement of the ETT/интубацийн буруу байршил, Obstruction/Бөглөрөл, Pneumothorax/Пневмоторакс, Equipment failure/багажийн алдаа (DOPE) илэрч болно.

Б. Арга хэмжээ/Менежмент

1. Ам-ам, ам-хамраар амьсгалуулах: эхлээд 2 удаа аажим амьсгалуулна (1сек/амьсгал). Нярайд цээжний 3 шахалт бүрд 1 удаа амьсгалуулна. Нялхас, хүүхдэд 30 цээж шахалт бүрд 2 удаа амьсгал (нэг аврагч) эсвэл 15 цээж шахалт бүрд 2 удаа амьсгал (хоёр аврагч) өгнө. Амьсгал нь цээжийг хөдөлгөхүйц эзлэхүүнтэй байх хэрэгтэй.

2. Амбу-маск сэлгэцэл Е-С техникийг ашиглаж 20 амьсгал/минут (нялхаст 30 амьсгал/минут) хурдтай өгнө.

а. Давамгайлагч бус гарын эрхий, долоовор хуруугаар С-г үүсгэж маскны дээр байрлуулна. Битүүмж сайн үүсгэх хэдий ч маскыг доош нь бүү дар. Үлдсэн хуруунуудаар эрүүг (хүзүүний зөөлөн эд биш) тойруулан дэгээдэж, чигчий хуруу эрүүний өнцөгт байрлаж Е-г үүсгэн барьж эрүүг маскруу дээш өргөнө.

б. Цээж тэлэлт, амьсгалын чимээг үнэлнэ.

в. Удаан хугацааны амбу-масктай сэлгэцэлийн үед ам-ходоодны гуурс эсвэл хамар-ходоодны гуурсаар ходоодны даралтыг бууруулна.

3. Мөгөөрсөн хоолойн гуурс тавих.


Эх сурвалж:

  1. The Harriet Lane Handbook 21 edition