Хүүхдийн яаралтай тусламжийн менежмент (II хэсэг)

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хүүхдийн яаралтай тусламжийн менежмент нь ерөнхий харж ажиглах үнэлгээнээс эхэлнэ.

Хүүхдийн яаралтай тусламжийн I хэсгийг энд дарж, III хэсгийг энд дарж уншина уу.

Мөн богино хугацаанд өвчтөний ерөнхий байдал, амьсгалах шинж, өнгөөр амь тэнссэн байдлыг тодорхойлох, дарааагийн алхмаа төлөвлөх шуурхай аргын нэг юм. Sudden cardiac arrest/зүрх гэнэт зогсоход тусламж үзүүлэгч С-А-В (С-цус эргүүлэг/цээж шахал, А-амьсгалын зам, В-амьсгал) үсгэн дараалалаар үйлдлээ гүйцэтгэнэ (2015 American Heart Association/AHA CPR guidelines).

Airway/Амьсгалын зам

А. Үнэлгээ

1.Амьсгалын замын саадыг үнэлнэ; бөглөршилтийн тухай бодох: толгойг бөхийлгөж/эрүүг өргөж (амьсгалын замын гэмтлийг сэжиглэсэн бол эрүүг түлхэх) амьсгалын замыг чөлөөлнө. Нялхсыг хэт гэдийлгэхээс зайлсхий. Учир нь амьсгалын замыг нь таглаж болзошгүй.

2.Өөрийн амьсгалыг үнэл: өөрийн амьсгалгүй бол хиймэл амьсгал, амбу-маск, эндотрахеаль гуурсаар амьсгал өг.

3.Амьсгал үр дүнтэй эсэхийг үнэл:

а. Цээжний хөдөлгөөнийг ажигла

б. Дистрессийн шинжийг үнэл (хурхирах, хяхтнах, тахипноэ, хамрын угалз сарталзах, чангарах, туслах булчин оролцох, хэрчигнэх)

Б. Арга хэмжээ/Менежмент

1. Багаж хэрэгсэл

а. Сэлгэцэл үр дүнтэй (цээжний хөдөлгөөнийг ажигла) байвал амбу-маскаар амьсгалыг удаан хугацаагаар өгөх боломжтой. Бөгж мөгөөрс дээр дарснаар (Sellick maneuver) ходоод хийлэгдэх, аспираци болохыг багасгах ч хэтэрхий дарж трахейг бөглөхөөс зайлсхийх хэрэгтэй.

б. Боломжтой бол end-tidal/төгсгөлийн түрлэгт CO2 – г холбож вентиляци үр дүнтэй эсэхийг хянах.

в. Хэрэв бөглөршилтэй бол ам-залгиур, хамар-залгиурын гуурсаар амьсгалын замыг чөлөөл.

           1. Ам: ухаангүй өвчтөн – амны булангаас эрүүний өнцөг хүртэл хэмж.

           2. Хамар: ухаантай өвчтөн – хамрын үзүүрээс чихний омог хүртэл хэмж.

г. Төвөнхийн маск: амьсгалын замыг хамгаалах хялбар арга (ларингоскоп шаардлагагүй) бөгөөд ялангуяа хүндрэлтэй амьсгалын замын үед тохиромжтой. Аспирациас сэргийлэхгүй.

2. Интубаци

Амьсгалын дутагдалтай (дутагдалд орж болох), бөглөршилт, амьсгалын зам хамгаалах, урт хугацааны амьсгал дэмжих шаардлагатай бол.

а. Багаж: SOAP-ME (Suction-соруул, Oxygen-хүчилтөрөгч өг, Airway supplies – амьсгал дэмж, Pharmacology – эм, Monitoring Equipment – хяналтын багаж)

1. Ларингоскопийн ир:

А. Miller (шулуун ир):

                                          I #00-1 – дутуу нярайгаас 2 сарт хүртэлх хүүхэд

                                          II #1 – 3 сараас 3 нас хүртэлх хүүхэд

                                          III #2 – 3 аас дээш насны хүүхэд

Б. Macintosh (дугуй ир):

                                          I #2 – 2 оос дээш насны хүүхэд

                                          II #3 – 8 аас дээш насны хүүхэд

2. Endotracheal tube (ETT)/Мөгөөрсөн хоолойн гуурс – хийлэгчтэй, хийлэгчгүй алийг нь ч хэрэглэж болох боловч хийлэгчтэй нь тодорхой бүлэг хүмүүст (уушгины уян чанар муу, амьсгалын замын өндөр эсэргүүцэл/high airway resistance, дууны хөвчийн агаарын урсгал/glottic air leak, 1-2 насныхан) тохиромжтой.

А. Хэмжээг тооцоолох

                     I хийлэгчтэй ЕТТ (мм) = (нас/4 + 3.5)

                     II хийлэгчгүй ЕТТ (мм) = (нас/4 + 4)

                     III уртыг тооцоолж туузаар бэхлэх

Б. Мөгөөрсөн хоолойд байрлуулах гуурсны уртын хэмжээ (см) = ЕТТ хэмжээ × 3

В. Stylet/төмөр хаймсуур нь ЕТТ -н төгсгөлөөс хэтрэх ёсгүй.

Г. Суурилуулсан бол цээж шахалтын үр дүн, тохирсон байршлыг баталгаажуулахаар end-tidal/төгсгөлийн түрлэгт CO2 хянагч холбоно.

3. Хамар ходоодны гуурс/nasogastric tube (NGT): ходоодны даралтыг    

бууруулах. Хамраас эрүүний өнцөг, эрүүний өнцгөөс аймхайн мөгөөрс хүртэл суурилуулах гүнийг хэмжинэ.

б. Аспираци болох эрсдэлтэй бол Rapid sequence intubation/түргэн эрэмбэт интубацийг зөвлөдөг.

1.Хүчилтөрөгч өгөхийн өмнө/preoxygenate хамгийн багадаа 3 минутын турш 100% хүчилтөрөгч nonrebreather/ахин үл амьсгалах хэлбэрээр өгнө.

А. Хэрэв өвчтөн амьсгалах үйл ажиллагаа ядмаг бол positive-pressure ventilation/эерэг даралтат сэлгэцэл хэрэглэхгүй.

Б. Хүүхдэд хүчилтөрөгч/амьсгалын нөөц насанд хүрэгчдээс хомс байдаг тул хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр, үйл ажиллагааны үлдэгдэл багтаамж бага байдаг.

2. Rapid sequence intubation/түргэн эрэмбэт интубацийн үеийн эмнүүд (adjunct/нэмэлт, sedative/тайвшруулах, paralytic/сулруулах). Эмнэлзүйн байдал, харшил, мэдрэл булчингийн эмгэгийн илрэл, анатомийн гажиг, гемодинамикийн байдал зэргийг харгалзан тохиромжтой эм сонгох.

3. Маскаар вентиляци өгөхөд бэрхшээлтэй, төвөгтэй амьсгалын замтай бол сулруулахгүйгээр тайвшруулж, бусад мэргэжилтнээс (анестезиологи, отоларингологи) тусламж авна.

в. Ажилбар (оролдлогыг 30секундээс хэтрүүлэхгүй):

1.Хүчилтөрөгч өгөхөөс өмнө/preoxygenate 100% хүчилтөрөгч өг.

2. Интубацийн үеийн эмүүд хэрэглэх.

3. Хавхлагат амбу-маск/bag-valve-mask аар вентиляци хийж байгаа үед бөгж мөгөөрс дээр дарж аспирациас сэргийлнэ эсвэл интубаци тавьж болно. (тэмдэглэл: бөгж мөгөөрс дээр дарах ач холбогдлын нотолгоо байхгүй байна. Хэрэв энэ нь интубацийн хурд, вентиляцид саад учруулвал зогсооно).

4. Амыг ангайлгахдаа хайчин техник ашиглана.

5. Зүүн гартаа ларингоскопийн ирийг барина. Амны баруун талаас нь ирийг оруулж, харах талбайг чөлөөлж хэлийг зүүн тийш нь түлхэнэ.

6. Ирээр таглаа мөгөөрсийг өргөнө. Шулуун иртэй бол таглаа мөгөөрсийг шууд өргөхөд дууны хөвч харагдана. Дугуй иртэй бол ховилд нь байрлуулж таглаа мөгөөрсийг өргөснөөр дууны хөвч харагдана.

7. Хэрэв боломжтой бол хараагаа салгалгүй гуурсаа өөр хүнээс шилжүүлэн авч дууны хөвчийн түвшинд хар тэмдэглэгээ очтол гуурсыг суурилуулна.

8. ЕТТ – г сайтар бэхлэх хүртэл тогтвортой барина.

9. ЕТТ зөв байрласан эсэхийг нягтална: цээжний ханын хөдөлгөөнийг ажиглах, epigastrium/хэвлийн дээд хэсэг, 2 суганы хэсэгт чагнах, end-tidal/төгсгөлийн түрлэгт CO2 тодорхойлох (хэрэв уушгины цус эргэлт үр дүнтэй биш бол хуурамч эерэг хариу гарна), хүчилтөрөгчийн сатураци сайжрах, цээжний рентген зураг, ЕТТ – г харахаар ахин шууд ларингоскопи хийнэ.

10. Боломжтой бол үргэлжлүүлэн CO2 тодорхойлох.

11. Өвчтөний зүрх зогсвол интубаци тавих ажилбарын явцад цээж шахалтыг хамгийн бага тасалдуулахаар гүйцэтгэнэ.


Эх сурвалж:

  1. The Harriet Lane Handbook 21st edition