Амьсгалын зам бөглөрсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Амьсгал хямрал  эсвэл дутагдлын үеийн анхан шатны менежмент бол хүүхдийн амьсгалын замыг чөлөөлж ба амьсгалах үйлийг тогтворжуулж, үүсгэсэн шалтгааныг илрүүлэх явдал юм. Эдгээрийн дараа  лавшруулсан, өвчинд чиглэсэн тусламж үзүүлнэ.

Амьсгалын замын бөглөрөл

Ялангуяа, 5 – аас бага настай хүүхдүүдийн амьсгалын зам гадны биетээр бөглөрөх, хоол ундандаа хахах зэрэг шалтгааны улмаас амьсгалын замын бөглөрөл ихээхэн тохиолддог. Нярай хүүхдүүдэд шингэн хоолонд хахах тохиолдол илүү түлхүү байдаг бол бага, балчир насны хүүхдүүд гадны биетийг залгих, хоолондоо (жнь: усан үзэм, самар, чихэр) хахах зэрэг шалтгаанууд түлхүү байр эзэлнэ.

Тийм учраас өвчнийг оношилохдоо хүүхдийн онцлог өвчний түүхийг сайтар цуглуулах ёстой юм. Бага насны хүүхдүүд хахах, амьсгал бачуурах, боогдох зэрэг шинжүүд цочмогоор эхэлвэл үндсэн шалтгааныг илрүүлтэл, “амьсгалын замд гадны биет байна” гэж тооцож тусламж үзүүлэх хэрэгтэй. Амьсгалын зам бөглөрсөн үед яаралтай тусламж үзүүлэхдээ хүзүүний нугалам гэмтээгүй бол хамгийн түрүүнд толгойг гэдийлгэж/эрүүг өргөх хөдөлгөөнөөр амьсгалын замыг чөлөөлнө. Үүний дараагаар, амьсгалын замаас гадны биетийг хайж, хэрэв гадны биет байвал хуруугаар арчиж цэвэрлэнэ.

1

Зураг 1. Амьсгалын замыг чөлөөлөх толгойг гэдийлгэж/эрүүг өргөх техник

Хэрэвзээ, амьсгалын зам нь бөглөрсөн бага насны хүүхэд ухаан алдаагүй бол ханиалгах үйлдлийг гадны биет гадагшилтал буюу үзэх амьсгалын хямрал, бачуурал нэмэгдэх эсвэл хүүхэд ухаан алдах хүртэл давтан хийлгүүлэхийг зөвлөдөг. Хэрвээ, хүүхэд ухаан алдвал, хүүхдийг тэгш, хатуу гадаргууд нуруугаар нь зөөлөн хэвтүүлнэ. Үүний дараа, тусламж  үзүүлэгч этгээд толгой гэдийлгэх/эрүү өргөх үйлдлээр амьсгалын замыг чөлөөлж, нүдэнд харагдахуйц гадны биет байвал хуруугаар цэвэрлэж  ам – амаар амьсгалуулна.

2

Зураг 2. Нярайг ам – амаар амьсгалуулах. Хүүхдийн ам, хамрыг бүхэлд нь үмхэж амьсгалуулна. Энэ үед эрүүг өргөж, толгойг гэдийлгэсэн хэвээр байлгана. Хүзүүний гэмтэлтэй бол энэ үйлдлээс зайлсхий.

3

Зураг 3. Том хүүхдэд хийх ам – амаар амьсгалуулах техник. Хамрыг үмхэхгүй гараар чимхэж тусламжийг гүйцэтгэнэ.

Хэрвээ, ам – амаар амьсгалуулах арга хэмжээ  үр дүнгүй бол амьсгалын замыг дахин чөлөөлөөд ам – амаар дахин амьсгалуулна.  Хэрвээ ухаан орохгүй бол нуруунаас цохих болон цээж шахах үйлдлийг хавсран гүйцэтгэнэ.

1 – ээс бага настай нярайд нуруунаас цохих : цээж шахах харьцаа 5:5 байхаар хийнэ.

4

Зураг 4. Нярайн амьсгалын замд буй гадны биетийг гаргах арга. Дээд талд нурууг цохих, доод талд цээж дарах үйлдэл хийснийг харуулжээ.

Цикл бүрийн дараа хүүхдийн амьсгалын замыг шалгаж, гадны биет байгаа эсэхийг үнэлнэ. Хэрвээ гадны биет байгаа бол хуруугаараа зөөлөн ухаж гаргана. Хэрвээ гадны биет илрэхгүй бол вентиляцийг (ам – амаар амьсгалуулах) дахин хий. Үр дүнгүй бол толгойг дахин байрлуулаад, вентиляцийг давт. Хэрвээ цээж өргөгдөхгүй бол нуруунаас цохих болон цээж шахах үйлдлийг давт. 1 – ээс дээш настай ухаантай хүүхдэд тулсамж үзүүлж байгаа бол хүүхдийг араас тэвэрч хэвлий шахах (Хеймлихийн арга – Heimlich maneuver) үйлдлийг босоо буюу суугаа байрлалд 5 удаа гүйцэтгэнэ.

6

Зураг 5. Ухаантай үед хийх Хеймлихийн арга.

Хэрэв хүүхэд ухаангүй бол энэ үйлдлийг хэвтээ байдалд гүйцэтгэж болно.

5

Зураг 6. Ухаангүй үед хийх Хеймлихийн арга

Хэвлийг шахсаны дараа, амьсгалын замд гадны биет байгаа эсэхийг шалгаж хэрэв гадны биет байвал зайлуул. Хэрвээ гадны биет байхгүй бол толгойг дахин байрлуулж  вентиляци хий. Үр дүнгүй бол дээрх үйлдлийг давт. Ингээд ч үр дүнгүй бол Хеймлехийн аргыг гүйцэтгэ.

Амьсгалын зам нарийсах

Амьсгалын зам бөглөрөх нь амьсгалын замын дээд болон доод зам нарийссанаас мөн шалтгаалж болно. Амьсгалын дээд замын бөглөрөл нь ам – залгиур, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн салстын хавганшилаас (сахуулай эсвэл анафилаксийн урвал гэх мэт) шалтгаалах нь түгээмэл тохиолдоно.

Амьсгалын доод замын бөглөрөл бронхи, бронхиолуудад тохиолдоно. Бронхиолит, астма хөдлөлийн улмаас амьсгалын доод зам бөглөрөх явдал элбэг тохиолдоно. Эмнэлзүйн эдгээр тохиолдлуудад амьсгалын замын салстын хаван болж, шүүрэл ялгаралт нэмэгдэж, жижиг гуурснуудын цагираг гөлгөр булчин агших үндсэн гурван хүчин зүйл хавсардаг.

Дээрх тохиолдлуудад, эмнэлзүйн хүндийн зэргээс хамаарч амьсгалын замыг дэмжинэ. Амьсгалын дээд замын хөнгөн зэргийн бөглөрөлийн үед, хүүхдэд амьсгал дутагдлын шинж хөнгөн илэрнэ.  Хэрвээ, стридор болсон бол шуугисан чимээ л гарч болох юм. Иймэрхүү тохиолдлуудад хүүхдийг нейбулязароор гуурсан хоолой тэлэгч бэлдмэлээр амьсгалуулах ба нэмээд хүчилтөрөгчөөр амьсгалыг дэмжинэ. Дунд зэргийн бөглөрөлтийн үед, хүүхдэд амьсгалын  ажиллагаа (тахипноэ, туслах булчингуудын агшилт) илт ихэссэн байна. Энэ үед адреналинийг нейбулязороо амьсгалуулж, судсаар дексаметазон тарьж болно. Хүнд зэргийн бөглөрөлтэй хүүхдүүдэд, булчингууд татагдсан, стридор тогтвортой үргэлжилж, чагналтаар уушгинд агаар орохгүй байгаа нь мэдэгдэнэ. Амьсгал бачуурсан хүүхдүүдэд гипокси болж хүүхэд амь тэмцсэн, байж ядсан байдалтай болно. Хүнд зэргийн стридор бүхий хүүхдийг сайтар ажиглаж, үзлэгийг нямбай хийх хэрэгтэй. Амьсгал дутагдлын дасан зохицол алдагдсан үед шуухитнасан амьсгал намдаж, булчингийн агшилт сулардаг учир эмнэлзүйн засрал болж байна гэж андуурах явдал гардаг. Гэвч энэ шинж бол хүүхдийн амьсгалын үр дүн буурч байгааг илтгэж байгаа юм.

Анафилаксийн шалтгаанаар амьсгалын дээд зам хавагнасан бол адреналиныг булчин эсвэл судсаар тарина. Амьсгалын дутагдал гүнзгийрсээр байгаа хүүхдүүдэд, шалтгаан хамаарахгүйгээр эндотрахеал интубаци тавьж амьсгалын замыг дэмжих хэрэгтэй.

Амьсгалын доод замын бөглөрөлийн үед, эмчилгээний зорилго бөглөрлийг арилгах, хүүхдийн амьсгалын ачааллыг бууруулахад чиглэнэ. Цацлагаар албутерол гэх мэт гуурсан хоолой тэлэгч хэрэглэж, судсаар кортикостеройд тарьж, хөнгөн болон дунд зэргийн амьсгалын доод замын бөглөрлийг намжаахыг оролдоно.

Маш хүнд бөглөрөлтэй хүүхдүүдэд, диспноэ, булчин чангарал, амьсгал шуугиж сонсогдох шинжүүд илэрнэ. Ийм тохиолдолд, ипратропиум бромид гэх мэт антихолинэргик эмүүд эсвэл магнийн сульфат гэх мэт гөлгөр булчин сулруулагч эмийн зүйл хэрэглэнэ. Гэвч эдгээр эмийн үр дүнд амьсгалын бөглөрөл бүрэн арилна гэдэг нотлогдоогүй хэвээр байна.

Эх сурвалж:

Nelson’s Textbook of Pediatrics

1 Comment

  • nyamka

    zuw zuutei heregtei medeelel ugsund byrlla

    07/12/2016 16:33