Заг хүйтний хүндрэлгүй үеийн эмчилгээ

Эмчилгээг бүрэн хийгээгүйгээс өвчнийг цааш дамжуулах, үргүйтэлд хүргэх болон антибиотикт тэсвэртэй байдлыг бий болгох эрсдэлтэй байдаг. Мөн тохиромжгүй эмчилгээ хийснээр өвчтөн эдгэрдэггүй байна. Түүнчлэн 2010 оны заг хүйтний эмчилгээний удирдамжаар нэг удаагийн үр дүнтэй өндөр тунгийн эмчилгээг хүндрэлгүй заг хүйтний тохиолдлуудад хэрэглэх болсон бөгөөд үүнийг хүснэгт 1-т үзүүлэв. Энэхүү эмчилгээг ДОХ-н халдваргүй өвчтөнд хэрэглэх юм.

2010 оны Заг хүйтний халдварын үед өгөх эмчилгээний зөвлөмж
Умайн хүзүү, Үтрээ, Залгиур хоолой, Хошногоны хүндрэлгүй заг хүйтэний халдварын эмчилгээ
Эхний шатны эмчилгээ Цефтриаксон(250мг тариагаар, нэг удаагийн тун) эсвэлЦефиксим(400мг уухаар, нэг удаагийн тун) + хэрэв хламидын халдвар давхар байгаа тохиолдолд Азитромицин (1мг уухаар, нэг удаагийн тун) эсвэл

Доксициклин(100 мг уухаар, 7 өдрийн турш)

Орлуулах эмчилгээ Цефтизоксим (500 мг тариагаар, нэг удаагийн тун) эсвэлцефотаксим (500мг тариагаар, нэг удаагийн тун) эсвэл

Спуектиномицин (2 мг тариагаар, нэг удаагийн тун) эсвэл

Цефотетан (1 гр уухаар, нэг удаагийн тун) + пробенецид (1 гр уухаар, нэг удаагийн тун) эсвэл

Цефокситин (2 гр тариагаар, нэг удаагийн тун) + пробенецид (1 гр уухаар, нэг удаагийн тун)

Насанд хүрэгчдийн Гонококкын коньюктивит Цефтриаксон (1 гр тариагаар, нэг удаагийн тун)
Нүдний неонаторум Цефтриаксон (25мг/кг венийн судасанд тариагаар, нэг удаагийн тун, дээд тал нь 125 мг байна)
Биеэр тархсан заг хүйтний халдварын үед
Эхлэх эмчилгээ
В лактамын эмүүдэд тэсвэртэй өвчтөнд Цефтриаксон(1г-р булчинд  эсвэл судасанд аажмаар 24цаг, зөвлөдөг) эсвэлЦефотаксим(1г-р судсаар аажим 8 цаг)
В лактамын эмүүдэд харшилтай өвчтөнд Спектиномицин (2мг тариагаар)
Үргэлжлүүлэх эмчилгээнд Цефиксим (400мг уухаар хавсарч)
Менингит болон эндокардит зэргээр хүндсэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай

Цефалоспорины 3-р үеийн нэг удаагийн эмчилгээний эмнүүд болох цефтриаксон ба цефиксим нь хүндрэлгүй  үтрээ, умайн хүзүү, хошного ба залгиурын заг хүйтний халдварын үр дүнтэй үндсэн эмчилгээ болдог байна. Мөн Хламид зэрэг давхар халдвартай тохиолдолд эмчилгээг давхар эмээр (жнь: Азитриомицин эсвэл Доксициклин) эмчлэх хэрэгтэй. Жирэмсэн заг хүйтэнтэй эмэгтэйд Доксициклиныг хэрэглэхгүй бөгөөд макролидын бүлгийн эмээс хламидын халдварт сонгон хэрэглэнэ. 1-гр-н Азитриомицин нь хүндрэлгүй хламидын халдварын үед үр дүнтэй байдаг хэдий ч заг хүйтний халдварыг эмчлэх түвшин (93%) байдаг нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин 2 гр-н Азитромициныг ерөнхийдөө архаг халдварын үед хэрэглэх бөгөөд азитромицин нь ходоод нарийн гэдэсний доод замд түлхүү үйлчилдэг. Азитромицин нь мэдрэг бактерын омогтоо үр дүнтэй хэдий ч үнэтэй, ходоод нарийн гэдэсний стресс үүсгэдэг ба заг хүйтний эхний шатны эмчилгээнд хэрэглэгддэггүй. Спектиномициныг  пенициллинд харшилтай өвчтөнд хүндрэлгүй заг хүйтэн бүхий хүнд эмчилгээнд хэрэглэдэг.

Цаашлаад хүндрэлгүй заг хүйтэн бүхий өвчтөн эмчилгээ хийлгэсний дараагаар шинж тэмдэг дахин илрээгүй тохиолдолд шинжилгээнд хамрагдах шаардлагагүй бөгөөд илэрсэн тохиолдолд л шинжилгээнд хамруулан антибиотик мэдрэг чанарыг шалгадаг.

Залгиур хоолойн шинж тэмдэг бүхий заг хүйтэнг бүрэн устгахад бэлгийн замын заг хүйтнийхээс илүүтэй хүнд байдаг. Цефалоспорины бүлгийн эмэнд харшилтай хүмүүст боломжтой бол спектиномициныг мөн хэрэглэдэг. Гэхдээ спектиномициний эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн залгиурын арчидас хийн 3-5 хоног ургуулсны дараагаар эмчилгээг эхлэх нь үр дүн сайтай байдаг.

Эх сурвалж:


  • Harrison’s Principles of Internal Medicine, 19th ed.