Нулимсны хүүдийн үрэвсэл (Дакриоцистит)

Нүд судлал
Battuya

Шалтгаан:
Хүүхдэд: Staphylococcus aureus, B hemolytic  Streptococcus  ба  Pneumococcus, Haemophilus influenzae

Насанд хүрэгчдэд: Staphylococcus epidermidisStaphylococcus aureusStreptococcus pneumoniae,Pseudomonas aeruginosa

Ангилал:
– Төрөлхийн нулимсны хүүдийн үрэвсэл
– Олдмол нулимсны хүүдийн үрэвсэл (архаг, цочмог)

Эрсдэлт хүчин зүйл:
– Ихэвчлэн хамар нулимсны сувгийн бөглөрөлтэй холбоотой.
– Хамрын эмгэгүүд болох хамрын таславчийн мурийлт, ринит, доод самалдгийн томрол зэрэг нь нэг талд илрэх
– Эмэгтэй хүмүүст эрэгтэй хүмүүстэй харьцуулахад сувгийн диаметр нарийн байх учир илүү эрсдэлтэй.
– Нулимс дамжуулах замын аль нэгэн түвшинд чулуу байх
– Нас ахих тусам цочмог нулимсны хүүдийн үрэвслийн тохиолдол ихэсдэг.

Эмгэг жам:
Хамар нулимсны замын бөглөрлийн улмаас ихэвчлэн тохиолддог. Бөглөрөл нь шалтгаан тодорхойгүй үрэвслээс нарийсал (анхдагч олдмол хамар нулимсны сувгийн бөглөрөл) үүсэх эсвэл хоёрдогчоор гэмтэл, халдвар, үрэвсэл, хавдар болон механик бөглөрлийн (хоёрдогч
олдмол хамар нулимсны сувгийн бөглөрөл) улмаас үүснэ. Үүний дүнд бөглөрсөн нулимс дамжуулах замд нулимсны зогсонгишил үүсч цаашид үрэвсэл үүснэ.

Эмнэлзүйн шинж тэмдэг:
Төрөлхийн нулимсны хүүдийн үрэвслийн үед эмчилгээ даруй хийгдэхгүй бол цаашид ухархайн целлюлит (нярайн ухархайн таславч /orbital septum/ хөгжил сул байдаг), тархины буглаа, менингит, сепсис, үхэлд хүргэх аюултай.
Олдмол архаг нулимсны хүүдийн үрэвсэл:
1. Нулимс гоожих нь хамгийн нийтлэг шинж тэмдэг. Гэрт, гадаа аль алинд нь нулимс гоожино гэж зовиурлана.
2. Нуух гарах нь дараах шалтгаантай.
– Нулимсан давхаргын муцин давхаргын алдагдлын улмаас нүдний гадаргуугийн хаягдал (debris) болон нүцгэрсэн эпител эсүүдийн бөөгнөрөл.
– Нулимсны хүүдийн бактерийн архаг үрэвсэл хөнгөн явагддаг.
Олдмол цочмог нулимсны хүүдийн үрэвсэл:
1. Нулимсны хүүдий байрлах хэсгийн харалдаа цочмогоор улайж, хавдаж өвдөнө.
2. Ховор тохиолдолд нулимсны хүүдий гадагшаа хагарч нээгдэнэ.
3. Салстын улайлт болон ухархайн таславчийн өмнөх үрэвсэл (preseptal cellulitis) хамт явагдаж болно.
4. Цааш хүндэрч ухархайн целлюлит болон буглаа үүсч болно.

Оношилгоо:
– Ихэвчлэн эмнэлзүйн шинж тэмдгээр оношилно.
– Цочмог нулимсны хүүдийн үрэвслийн үед үрэвсэл намдтал нулимсны замыг угаах болон сэтгүүрдэхээс зайлсхийх хэрэгтэй. Өвчтөндөө зовиур ихтэй байдаг.
– Цусны шинжилгээнд лейкоцитоз илэрч болно.
– Гэмтлийн дараах тохиолдлуудад болон хавдар сэжиглэвэл компьютер томографи хийнэ.
– Анатомийн гаж хөгжил сэжиглэвэл дакриоцистографи, дакриосцинтиграфи хийнэ.
– Флюресцейн будаг арилах сорил – 5 минутаас удаан хугацаагаар флюресцейн арилахгүй нүдэнд байна.
– Жонес сорил – Анатомийн эсвэл үйл ажиллагааны саад байгааг ялгана.
– Хамрын эндоскопи – Доод самалдгийн томрол, хамрын таславчийн мурийлт болон доод жимийн нарийслыг ялган оношилно.

Ялган оношилгоо:
– Цочмог этмойдын синусит
– Тосны цистийн үрэвсэл
– Целлюлит
– Зовхи гадагш эргэх
– Нулимсны цэг гадагш эргэх
– Харшлын ринит
– Нулимсны хүүдий эсвэл синусын хавдар

Эмчилгээ:
Цочмог нулимсны хүүдийн үрэвсэл:
– Бүлээн жин
– Системээр антибиотик хэрэглэх (нулимсны дамжуулах замд нулимсны зогсонгишил үүссэн учир антибиотик дусаалгаар хэрэглэх нь үрэвслийн голомтод очиж чаддаггүй.)
– Цочмог үрэвсэл намдсанаас хэдэн долоо хоногийн дараа
дакриоцисториностоми (DCR) мэс засал хийнэ
Архаг нулимсны хүүдийн үрэвсэл:
Төгс эмчилгээ нь дакриоцисториностоми мэс засал юм. Мэс заслыг дурангаар болон нээлттэй хийж болно. Гэмтлийн дараах болон дахисан тохиолдлууд, гадны биет, нулимсны замын чулуу болон хавдрын үед нээлттэй DCR хийнэ.

Хүндрэл:
– Фистул үүсэх
– Нулимсны хүүдийн буглаа
– Ухархайн целлюлит
– Менингит
– Кавернос синусийн бүлэн

Эх сурвалж:
1. http://eyewiki.org/Dacryocystitis
2. BCSC section 7, Orbit eyelids and Lacrimal system, 2017