Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал

Жирэмслэлт ба хөдөлгөөн /боловсрол олгох/

Жирэмсэн байх үедээ би ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ? — Жирэмсэн байх хугацаандаа, ихэнх эмэгтэйчүүд урьдынх шигээ идэвхитэй хөдөлгөөнтэй байж болно. Үүнд аялах, ажиллах, дасгах хийх бүр бэлгийн идэвхитэй харилцаанд байх зэргийг багтааж ойлгож болно.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх (Боловсрол олгох)

Биений юм буюу сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовиур хамт илрэх нь бий. Таны сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм.

Яс сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний тойм

Остеопороз нь ясны эмгэг нимгэрэлт, зөөлрөл болон амархан хугарах шалтгаан болдог нийтлэг асуудал билээ. Эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстроген нь ясны нягт эд хадгалагдахад гол үүрэгтэй оролцдог бөгөөд цэвэршилтийн дараа энэхүү даавар хамгийн бага төвшинд хүрдэг нь яс сийрэгжих өндөр эрсдлийг дагуулдаг.