Сарын тэмдгийн мөчлөгийн хэвийн физиологи

Мэс засал
Orgilbold bayartsogt

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь өдөөх болон дарангуйлах нарийн мөчлөгт зохицуулгын үр дүнд хэдэн зуугаас хэдэн мянган примордиал ооцитуудаас ганц боловсорсон ооцит үүсэх мөчлөгт үйл явц юм.

Энэхүү процессын зохицуулгад олон хүчин зүйл оролцдог үүнд: даавар болон паракрин, аутокрин хүчин зүйлс тодорхойлогддог (зураг №1 болон зураг №2).

Энэхүү сэдэвт сарын тэмдгийн мөчлөгийн эрүүл физиологийг тусгасан бөгөөд үүнд: сарын тэмдгийн мөчлөгийн өөр өөр фаз дах даавар, өндгөвч, болон эндометриалын өөрчлөгдөлтийг багтаасан. Харин сарын тэмдгийн мөчлөгийг хэт авиагаар үнэлэхийг тусад нь сэдэв болгосон (Тухайн сэдэв рүү шилжих: “Сарын тэмдгийн мөчлөгийг хэт авиагаар үнэлэх нь” )

Сарын тэмдгийн мөчлөгийн үе шат ба үргэлжлэх хугацаа

Сарын тэмдэг ирэх эхний өдрийг сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдөр гэж тооцдог. Мөчлөгийг 2 үе шатад хуваадаг: Фолликулар ба лютеал

  • Фолликулар фаз нь сарын тэмдгийн ирж эхлэхэд эхэлж, лютеанжуулагч даавар (ЛД) огцом өсөхийн өмнөх өдөр дуусдаг.
  • Лютеал фаз нь ЛД огцом өсөхөд эхэлж, дараагийн сарын тэмдэг ирж эхлэхэд дуусдаг.

Насанд хүрэгчдэд сарын тэмдгийн мөчлөг нь фолликулар фаз ойролцоогоор 14-21 хоног, лютеал фаз 14 хоног, нийт дунджаар 28-35 өдөр байдаг [1,2]. Эдгээр нь 20-40 насны эмэгтэйчүүдэд харьцангуй бага зэрэг хэлбэлзэж болно. Охидод сарын анх ирснээс хойш 5-7 жил, цэвэршилт явагдаж дууссны өмнөх 10 жилд дээрх хэлбэлзэл ач холбогдол бүхий өндөр байдаг (зураг 3) [1].

Зураг №3

Зураг №3

Сарын тэмдгийн мөчлөг 25-30 насны эмэгтэйчүүдэд хамгийн урт байдаг бол аажмаар буурч 40-49 насанд хамгийн богино болдог. Сарын тэмдгийн хоорондох хугацааны өөрчлөгдөлт юун түрүүнд фолликулар фаз өөрчлөгдснөөё болдог бол лютеал фаз харьцангуй тогтмол байдаг [3].

Фолликулар фазын эхэн үе

Хүнийн фолликулар фазынн эхэн үе гэж сийвэнгийн эстрадиол болон прогестероны хэмжээ бага тул өндгөвчны даавраар идэвхжил хамгийн бага байх хугацааг хэлдэг (зураг 1). Эстрадиол, прогестероны сөрөг зохицуулгаас ялгардаг лютеал фазын ингибин А нь  лютеал фазын хожуу үе/фолликулар фазын эрт үед ялгарах гонадотропин-релизинг дааврын хэлбэлзлийг үүсгэдэг бөгөөд цаашид сийвэнгийн фолликул идэвхжүүлэгч дааврын (ФИД) хэмжээ ойролцоогоор 30% нэмэгддэг [4]. ФИД ялгарлын энэхүү бага зэрэг нэмэгдэлт нь цаашид мөчлөгийн доминант болон эцсийн овулатор фолликул болохоор хөгжиж буй фолликул хөжлийн дараагийн шатруу ахихад шаардлагатай байдаг [5-7].

Зураг №1

Зураг №1

Жижиг фолликулаас ялгардаг сийвэнгийн ингибин В-ийн концентраци энэ үед хамгийн дээд зэрэгтээ хүрдэг нь мөчлөгийн энэ хугацаанд ФИД нэмэгдэхийг дарангуйлж байдаг гол үүрэгтэй юм (зураг 4) [8].

Зураг №4

Зураг №4

Энэ нь энэхүү хугацаанд ЛД-ын ялгарлын пульсийн давтамжийн хурдыг лютеал фазын хожуу үед 4 цаг тутамд нэг пульс байсныг фолликулын фазын эхэн үед 90 минут тутамд нэг пульс болгож нэмэгдүүлдэг [9]. Фолликулын фазын эхэн үед ЛД-ын пульс унтаж байх үед маш удаан эсвэл зогсдог нь мөчлөгийн өөр ямар ч үед илэрдэггүй нейроэндокрины шинж илэрдэг (зураг 5). Энэ нь хэрхэн үүсдэг нь тодорхойгүй байна.

Зураг №5

Зураг №5

Өндгөвч болон эндометр – Хэт авиан шинжилгээгээр өндгөвчинд сарын тэмдгийн мөчлөгөөс өмнө лютеум бие ховор харагддаг ч фолликулын эхэн фазын өндгөвч өөрчлөлтгүй байдаг. Эндометр нь сарын тэмдэг ирэхийн өмнө бүрэн бий болдог ч сарын тэмдэг ирж буй үед тодорхойлогддогүй. Энэхүү хугацаанд 3-8 мм диаметртэй жижиг фолликул харагдах нь хэвийн юм (дэлгэрүүлэн унших: Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн хэт авиа үнэлгээ).

Фолликулар фазын дунд үе

Фолликулар фазын эхэн үед ФИД маш аажим нэмэгдэх нь фолликулогенез болон эстрадиол үүсэлтийг аажим идэвхжүүлснээр тухайн мөчлөг дэх сонгогдсон фолликулын цаашдын өсөлтийн явцыг өдөөдөг.

ФИД-аар ароматаз идэвхжиж анх эстрадиолын сийвэнгийн хэмжээг нэмэгдүүлж буй мөхлөгт эсүүдийн гипертрофи болон хуваагдал, антрал шат руу хэд хэдэн фолликулыг хөгжүүлж эхэлдэг.

Эстрадиол үүсэлт нэмэгдэхэд гипоталамус болон өнчин тархины сөрөг эргэх зохицуулгаар ФИД болон ЛД-ын сийвэнгийн дундаж хэмжээ төдийгүй ЛД-ын пульсийн далайц буурдаг. Гонадотропин релизинг дааврын (ГнРД) үүсэлт нь ЛД-ын пульсийн дундаж давтамжийн хурдыг ойролцоогоор цагт нэг болгож нэмэгдүүлдэг (эхэн фазад 90 минут тутамд нэг пульс байсан). ГнРД идэвхжил нь лютеал фазын урьдаас прогестроны сөрөг эргэх зохицуулгын үед байдаг бололтой.

Өндгөвч болон эндометрийн өөрчлөгдөлт – Сарын тэмдэг ирж эхэлснээс ойролцоогоор 7 хоногийн дотор өндгөвчийг хэт авиагаар шинжлэхэд 9-10 мм антрал фолликул харагддаг. Сийвэнгийн эстрадиолын хэмжээ умайн эндометрийн пролиферацийг үүсгэснээр булчирхайн тооны ихсэлт бүхий зузаарлыг бий болгодог бөгөөд хэт авиан шинжилгээнд “гурвалсан судал” хэлбэр харагддаг (зураг 2) [10].

Зураг №2

Зураг №2

Фолликулын фазын хожуу үе

Сийвэн дэх эстрадиол болон ингибин А –ийн хэмжээ өсөж фолликулаас ялгарах овуляцийн үеийн өмнөх долоо хоногт өдөр бүр нэмэгддэг. Сийвэнгийн ФИД болон ЛД-ын хэмжээ эстрадиолын сөрөг зохицуулгын улмаас энэ хугацаанд унадаг бөгөөд бусад дааврууд өндгөвчнөөс ялгардаг байх боломжтой (зураг 1). Доминат фолликул сонгогдсон үед ФИД даавар нь өндгөвчин дэх ЛД-ын рецепторээр өдөөж, умайнаас умайд үйлчилдэг өсөлтийн хүчин зүйлсийн тухайлбал инсулин-төст өсөлтийн хүчин зүйл-I (IGF-I) шүүрэхийг нэмэгдүүлдэг.

Өндгөвч, эндометри, болон умайн хүзүүний салстын өөрчлөгдөлт – Фолликулын фазын хожуу үед ганц доминант фолликул сонгогдоход бусад  фолликулуудын цаашдын өсөлт тайван байдалд орж аажмаар зогсон атрези болно. Доминант фолликул өдөр тутамд 2мм-ээр хэмжээ нь өссөөр 20-26 мм бүрэн боловсорсон фолликул болно.

Сийвэнгийн эстрадиол нэмэгдэж буй үед умайн эндометр аажим зузаарах тутамд умайн хүзүүний салстын “сунах чадвар” (Spinnbarkeit) болон хэмжээ мөн нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд энэхүү салстын онцлог өөрчлөлт илэрдэг. Фолликулар фазын хожуу үед муцин уураг MUC5B –ийг тодорхойлсон сарын тэмдгийн мөчлөгийн үеийн умайн хүзүүний салстын түрхцийн судалгаагаар энэхүү уураг умайруу сперм шилжихэд чухал байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ [11].

Лютеал фаз

Мөчлөгийн дунд үе дэх огцом өсөлт ба овуляци – Сийвэнгийн эстрадиолын хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр овуляцийн өмнөх ойролцоогоор 1 өдөр оргил хэмжээндээ хүрдэг. Энэхүү мөчлөгийн дунд үед огцом өсөлт нь нейроэндокрины давтагдашгүй илрэл юм [12]. Огцом өсөлт нь өндгөвчөөр (тухайлбал эстрадиол, прогестерон) ЛД-ын ялгаралд нөлөөлөх сөрөг эргэх зохицуулгаас гэнэт эерэг зохицуулгаруу шилжилт бий болсноор сийвэн дэх ЛД-ын хэмжээ 10 дахин, ФИД-ын хэмжээ бага зэрэг нэмэгддэг (зураг 1). Эстроген болон прогестероноос гадна өндгөвчний бусад дааврууд ЛД-ын огцом өсөлтөнд оролцдог [13].

Энэхүү хугацаанд ЛД-ын пульсийн давтамж ойролцоогоор цагт 1 удаа байдаг боловч ЛД-ын пульсийн далайц маш их нэмэгддэг юм. ЛД-ын сөргөөс эерэг эргэх зохицуулга руу шилжих нь бага тайлбарлагдсан. Өнчин тархины ГнРД-ын рецепторуудын тоо нэмэгдэлт нь оролцох боломжтой боловч өнчин тархинд ГнРД зарцуулагддаггүй байж болох юм[14].

Өндгөвчний өөрчлөгдөлт – ЛД-ын огцом өсөлт нь өндгөвчинд субстанцийн өөрчлөлтүүдийг эхлүүлдэг. Доминант фолликул дах ооцит анхны миоз хуваагдалд бүрэн ордог. Мөн плазминоген идэвхжүүлэгч болон бусад цитокинуудыг хэсэг газар ялгаруулах нь овуляцийн дроцесс нэмэгдэхэд шаардлагатай байдаг [15,16]. Ооцит нь ЛД огцом өссний дараах ойролцоогоор 36 цагт өндгөвчний гадаргууд фолликулаас ялгардаг. Үүний дүнд умайн хөндий рүү фоллапын гуурсаар шилжинэ.

ЛД-ын огцом өсөлтөнд ооцит ялгаралт болон фолликул урагдалт хугацааны хувьд ойрхон явагддаг тул ЛД-ыг шээс болон цусанд хэмжиснээр эмэгтэйн овуляцийг үнэлж болно.

Ооцит ялгарахын өмнөхөн мөхлөгтч эсүүдийн орчимд лютеанжилт эхлэн прогестерон үүсдэг. Прогестерон нь пульс үүсгэгчийг хурданаас удаашралт руу шилжүүлэх үйлдэлтэй тул ЛД-ын пульс ЛД-ын огцом өсөлтийн төгсгөлөөр бага давтамжтай болдог.

Эндометр – Сийвэнгийн прогестероны хэмжээ аажим нэмэгдсээр эндометрийн эгнээний булчирхайн хөгжил болон митозыг зогсоодог [17]. Энэхүү өөрчлөлтүүд овуляцийн дараахан эхо-д харагдах боломжтой: “гурвалсан зурвас” үгүй болж, эндометр илүү жигд тод болдог (зураг 2) [10].

Лютеал фазын дунд үе хожуу үе рүү шилжих

Лютеан биеээс (шар биеэс) прогестероны ялгарах нь энэ хүү үед прогестроны хэмжээ аажим нэмэгдэхийг бүрдүүлдэг. Энэ нь ЛД-ын пульсийг бууруулж, аажим удаашруулсаар дөрвөн цагт 1 удаа болгоно. Үүний дүнд лютеал фазад сийвэнгийн прогестроны хэмжээ ач холбогдол бүхий өөрчлөгддөг (зураг 6) [19]. Ингибин А нь бас шар биеэр үүсгэгддэг бөгөөд ингибин А-ийн сийвэн дэх хэмжээ лютеал фазын дунд үед оргилдоо хүрдэг. Ингибин В лютеал фазад бараг ялгаралдаггүй (зураг 4). Сийвэнгийн лептины хэмжээ лютеал фазад хамгийн өндөр байдаг [20].

Зураг №6

Зураг №6

Лютеал хожуу фазад ЛД дааврын ялгаралт аажим буурч, үр тогтоох ооцит чадваргүй болоход шар биеэр үүсгэгдэх прогестрон болон эстродиалын хэмжээ аажим унадаг. Хэрвээ ооцит үр тогтсон бол овуляцийн дараах хэдэн өдөрт эндометрит сууна.

Эндометрийн өөрчлөгдөлт – шар биеэс ялгарах прогестрон болон эстродиалын хэмжээ унаснаар эндометрийн цусан хангамж үгүй болсноор эндометрийн гуужилт үүсдэг бөгөөд ЛД огцом өсөлтийн дараах ойролцоогоор 14 хоногт сарын тэмдэг ирж эхэлдэг.

Шар биеэс стеройд үүсэлтийн хэмжээ унасны үр дүнд гипоталамус-өнчин тархины холбоо нь сөрөг зохицуулгаас гарч ФИД-ын төвшинг нэмэгдүүлснээр дараагийн мөчлөгийг эхлүүлдэг.


Эх сурвалж: UPTODATE


Literature review current through: Jan 2015. | This topic last updated: Feb 28, 2014.