Эмгэг жам

Зөөлөн эдийн үхжилт халдвар (Necrotizing Soft-Tissue Infections)

Үхжилт фасцит нь өнгөц хальс гэмтэх, бохир-саарал шүүдэс (эксудаци) шүүрч, идээ гардаггүй онцлогтой мэс заслын онош юм. Энэ эмгэгт хавсарсан олон шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, анатомийн онцлог, эмгэгтөрөгчийн механизм нөлөөлдөг ба тухайн халдвар арьснаас гүн булчин давхаргыг хүртэл хамарч их хэмжээний эдийг сөнөрөлд оруулах нь бий.

Эсийн гэмтлийн механизм

Эсэд дасан зохицох чадвараас нь хэтэрсэн хүчээр үйлчлэхэд эсийн гэмтэл үүсдэг. Стрессийн хариуд эс дасан зохицох хариу урвал, эсийн гэмтлийн шалтгааныг тус тусад нь сэдэв болгон оруулсан тул энд шалтгааныг товч дурьдая.

Эсийн үхэл: Некроз ба бусад дэд хэлбэрүүд

Некроз гэдэг нь цогцос хэмээх утгатай “necros” гэсэн үгнээс гаралтай. Некрозын үед эс, эсийн эрхтэнцрүүд хавагнасан эсвэл сийвэнгийн мембран урагдаж дотор агуулагдахуун гадагш гоожсон байгаа нь гэрлийн, электрон миксроскопиор тод харагддаг. Мөн “oncosis” гэдэг нь хавдах хэмээх Грек үгнээс гаралтай тул зарим судлаачид “хавант үхжил (oncotic necrosis)” хэмээх нэр томъёог ашиглаж байжээ. 

Эсийн үхэл: Аутофаги

“Аутофаги” гэдэг нь “phagy-идэх” ба “өөрийгөө-auto” хэмээх Грек үгнээс гаралтай үг юм. Задралын янз бүрийн шатандаа буй эрхтэнцрүүд гэх мэт цитоплазмын хэсгүүдийг агуулсан дан эсвэл давхар мембрант лизосомын гаралтай цэврүүг электрон микроскопт харж ажигласнаар анх энэхүү нэрийг ашиглаж эхлэжээ.

Эсийн үхэл: Апоптоз

Бүх олон эст махбодид апоптоз (програмчилсан үхэл) шаардлагатай. Хэрвээ апоптоз явагдахгүй бол хүн 80 наслахад 2 тонн ясны чөмөг, тунгалгийн зангилаа ба 16 км гэдэс хуримтлагдах болно гэж үздэг. Апоптозын судалгаагаар эсийн үхлийн олон төрөл програмуудын замын нэгдмэл бүрдэл гэдэг нь тогтоогдсон ба эдгээр олон зам нь янз бүрийн өвчний эмчилгээнд чухал байх боломжтой.