Элэгний өвчин

Элэгний хавдар гэж юу вэ?

 

Аливаа эрхтэн (элэг, бөөр гэх мэт) эдүүдээс, эд нь эсүүдээс тогтдог. Тэгвэл элэгний хавдар гэдэг нь элэгний эсийн эмгэг, хортой ургалт юм.

Элэгний гаралтай хавдрын хамгийн нийтлэг хэлбэрийг “элэгний эсийн хорт хавдар” гэж нэрлэдэг.

Элэгний хавдрын судас боох эмчилгээ гэж юу вэ?

Элэгний хавдрын судас боох эмчилгээ гэдэг нь мэс заслын бус аргаар зөвхөн хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээний арга юм. Үүнийг анагаах ухаанд элэгний хавдрын эмболизаци (бөглөх) эмчилгээ (embolization therapy for liver cancer) гэдэг.

Гепатит С буюу С вирусын шалтгаант элэгний үрэвсэл гэж юу вэ?

Хүний дотор эрхтэнүүдийн хамгийн том нь элэг юм. Элэг нь таны идсэн хоол боловсрох, цөс үүсэх, энерги нөөцлөх, бие дотор үүсдэг хорт бодисуудыг хоргүйжүүлэх, биеэс зайлуулахад гол үүрэгтэй оролцдог эрхтэн билээ.