Шээс бэлгийн зам судлал

Вирусын шалтгаант түүдгэнцрийн гэмтэл

Элэгний В вирус, элэгний С вирус, Хүний Дархлал Хомсдолын Вирус гэх мэт вирусын халдвар түүдгэнцэр гэмтээх нь олонтой. Эзэн биеийн хариу урвал (тухайлбал APOL1 гэх мэт генетикийн эрсдэлт хүчин зүйл), вирусээс хамаарч эдгээр халдвар цочмог эсвэл архаг хэлбэрээр тохиолддог. Вирусын эсрэг хамгийн өргөн хэрэглэдэг эмүүдийн давуу тал нь түүдгэнцрийн эмгэгт (гломерулопати) тохируулсан байдаг нь вирусийн шалтгаант гломерулонефриттэй өвчтөний тавиланг сайжруулдаг.

Бөөрний Цочмог Дутагдал (Acute Kidney Injury): Тодорхойлолт, Шалгуур

Эсийн гаднах эзэлхүүн, элекролитын зохицуулгын алдагдал, бусад нитрогены үлдэгдэл бүтээгдэхүүнүүдын болон мочевины хуримтлагдал бүхий бөөрний үйл ажиллагаа гэнэтийн алдагдлыг Бөөрний цочмог дутагдал гэнэ гэж тодорхойлсон байдаг. Сийвэнгийн креатиныг хэмжсиж түүдгэнцрийн шүүлтийн хурдыг(GFR)тооцоолсноор Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх боломжтой.

Түрүү булчирхайн мэс засал эмчилгээ

Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдийн дунд нас дагаж гардаг өөрчлөлт юм. Энэ өвчин нь амьдралын чанарт нөлөөлж эмийн эмчилгээнээс эхлээд мэс засал эмчилгээ хүртэл шаардах шээсний хам шинж үүсгэнэ.