Хоолны дэглэм ба биеийн жин

Эслэг гэж юу вэ? Хэрэглээгээ хэрхэн тооцох вэ?

Эслэгийн агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэснээр чихрийн шижин, харвалт, зүрхний өвчний эрсдэл багасах гэх мэт эрүүл мэндэд маш олон ач тустай. Мөн судлаачдын тогтоогоогүй эслэгээс бусад эрүүл мэндэд тустай агууламж ч эслэгээр баялаг хүнсэнд байх боломжтой. Эслэгээр баялаг хүнс хүн бүрт өгөх ач тус өөр, нотолгооны түвшин сул боловч өтгөн хаталт, суулгалт, шамбарам гэх мэт хоол боловсруулах замын эмгэгийн эмчилгээний хоол болгон өвчтөнүүдэд зөвлөх нь элбэг.

Гэдэсний микробиом гэж юу вэ?

Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдийг микроорганизм эсвэл товчоор микробууд гэж нэрлэдэг. Бид бүхний гэдсэн дотор болон арьсанд триллион гаруй  микробууд оршдог бөгөөд ялангуяа бүдүүн гэдсэнд ихэнх хувь нь байрлаж гэдэсний микробиомыг бүрдүүлдэг байна. Хүний гэдэсний микробиомд 1000 гаруй төрлийн бактериуд байдаг бөгөөд эдгээр нь 1-2кг жинтэй буюу ойролцоогоор хүний тархины хэмжээтэй тэнцэхүйц юм. Хамтдаа эдгээр бактериуд нь биеийн нэмэлт эрхтний үүргийг гүйцэтгэж эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг.

Идэхэд хялбар Калиар баялаг 10 хүнс

Дундаж насанд хүрэгчид өдөр тутам 4,700 мг калийг хоол хүнсээрээ авах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь завгүй болон идэвхитэй амьдралын хэв маягтай хүмүүст давшгүй хэмжээ мэт

Хийжүүлсэн ундаа таны бие, ой санамжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Та нэг лааз хийжүүлсэн ундаа ууснаас 20 минутын дараа өдрийн сахарын хэрэглээтэй 100% тэнцэхүйц буюу 10 цайны халбага сахар биед тань ордог. Таны цусан дах сахар инсулины тусламжтай задрах болон элгэнд өөх рүү хувирч зарцуулагддаг. Хийжүүлсэн ундааны  кофейн нь 40 минутанд бүрэн шимэгдэж таны биед үйлчилэхэд: хүүхэн хараа тэлэгдэх, цусны даралт нэмэгдэх, болон элэг цусны урсгал рүү илүү их сахар оруулдаг.