Ходоод-гэдэс судлал

Бүдүүн гэдэсний цүлхэн, түүний үрэвсэл ( Дивертикулит )

Урьд өвчний өгүүлэмжгүй 45 настай эрэгтэй, 36 цагийн өмнөөс хэвлийн зүүн доод хэсгээр маш их өвдөх болсон хэмээн яаралтай тусламжийн тасагт ирэв. Өмнө энэ хэсэгт эвгүй оргидог байсан ч эмчилгээ хийлгэж байгаагүй. Тэрээр идэж, уухтай холбоотой дотор муухайрах, хоолонд дургүй болох, бөөлжих зовиуртай гэнэ. Бодит үзлэгт биеийн халуун 38,50С, зүрхний цохилт минутанд 110 удаа. Хэвлийн тэмтрэлтээр хэвлийн зүүн талд хөндүүрлэх ч гялтан цочролын шинж илрэхгүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Гэдэсний микробиом гэж юу вэ?

Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдийг микроорганизм эсвэл товчоор микробууд гэж нэрлэдэг. Бид бүхний гэдсэн дотор болон арьсанд триллион гаруй  микробууд оршдог бөгөөд ялангуяа бүдүүн гэдсэнд ихэнх хувь нь байрлаж гэдэсний микробиомыг бүрдүүлдэг байна. Хүний гэдэсний микробиомд 1000 гаруй төрлийн бактериуд байдаг бөгөөд эдгээр нь 1-2кг жинтэй буюу ойролцоогоор хүний тархины хэмжээтэй тэнцэхүйц юм. Хамтдаа эдгээр бактериуд нь биеийн нэмэлт эрхтний үүргийг гүйцэтгэж эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг.

Гэдэсний микробиом эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид хамгийн анх төрөх явцдаа микробуудтай танилцдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн зарим судалгаанууд хүүхэд эхийн хэвлийд байхад зарим микробуудыг авдаг болохыг санал болгож эхэлсэн. Төрсний дараа нас бие гүйцэх явцад гэдэсний микробиом төрөлжиж эхэлдэг бөгөөд микробиомын төрөлжилт өндөр байх нь бид эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Гэдэсний микробиомууд олшрох тусам бидний бие махбодод хэд хэдэн замаар нөлөөлж эхэлдэг. Үүнд:

  • Хөхний сүүг боловсруулах: Хүүхдийн гэдсэнд хамгийн анх үржиж эхэлдэг бактериудын нэг нь бифидо бактери юм. Эдгээр нь хөхний сүүний сахарыг боловсруулж өсөлтийг дэмждэг байна.
  • Эслэгийг боловсруулах: Хэсэг бүлэг бактериуд эслэгийг боловсруулж богино хэлхээт өөхний хүчлийг ялгаруулдаг. Эслэг нь хэт таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөл болон хавдрын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг гэж тооцогддог.
  • Дархлааны системийг зохицуулах: Гэдэсний микробиом нь дархлааны эсүүдтэй холбогдож халдварын үед ямар хариу үйлдэл үзүүлэхийг зохицуулах чадвартай.
  • Тархины эрүүл мэндийг зохицуулахад туслах: Шинээр гарч буй судалгаануудад гэдэсний микробиом нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг санал болгосоор байна.

Гэдэсний микробиом биеийн жинд нөлөөлөх нь

Ашигтай бактериудын хажуугаар өвчлөл үүсгэх чадвартай ашиггүй бактериуд ч байдаг. Ашигтай болон ашиггүй бактериудын тэнцвэрт байдал алдагдахыг гэдэсний дисбиоз гэдэг бөгөөд энэ нь биеийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг байна. Нэг эсийн хэт тарган болон эрүүл ихрүүдийн гэдэсний микробиом бүхэлдээ өөр болохыг харуулсан хэд хэдэн амжилттай судалгаанууд байдаг. Мөн өөр нэгэн судалгаанд хэт тарган ихрийн гэдэсний микробиомыг харханд шилжүүлснээр тухайн харх эрүүл ихрийн микробиомыг шилжүүлсэн хархтай харьцуулахад илүү ихээр жин нэмж байгааг дурдсан байдаг. Эдгээр судалгаануудаас микробиомын дисбиоз нь жин нэмэгдэхэд нөлөөлдөгийг дүгнэж болох юм.

Гэдэсний микробиом зүрхний эрүүл мэндэд нөлөөлөх нь

1500 хүнд хийсэн нэгэн судалгаагаар гэдэсний микробиом нь сайн холестерол буюу HDL-холестеролын (ИНЛП) хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон. Мөн зарим нэг эрүүл бус бактерийн төрлүүд нь триметиламин-Н-оксид (TMAO) ялгаруулснаар зүрхний өвчлөл үүсэхэд нөлөөлдөг байна. TMAO нь артерийн судас бөглөрөхөд оролцдог химийн нэгдэл бөгөөд зүрхний шигдээс эсвэл харвалт үүсгэх боломжтой. Мөн зарим бактериуд нь улаан мах болон амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг Колин болон Л-Карнитинийг триметиламин-Н-оксид болгон хувиргаж улмаар зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Гэсэн хэдий ч гэдэсний микробиомын  бусад бактериуд, ялангуяа лактобацилл нь пробиотик байдлаар хэрэглэхэд нийт холестеролын хэмжээг бууруулдаг болох нь тогтоогдсон.

Гэдэсний микробиом тархины үйл ажиллагаанд нөлөөлөх нь 

Зарим төрлийн бактериуд серотонин гэх мэт тархины нейротрансмитер болох химийн нэгдлүүдийг бий болгодог. Мөн түүнчлэн гэдэс нь тархитай маш олон мэдрэлийн эсүүдээр холбогддог. Хэд хэдэн судалгаанд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн гэдсэнд эрүүл хүнтэй харьцуулахад өөр төрлийн бактериуд байдгийг харуулсан бөгөөд эдгээрээс гэдэсний микробиом нь тархины эрүүл мэндэд нөлөөлдөг байх магадлалтай болохыг харж болно. Өөр нэгэн судалгаанд пробиотик эмчилгээ нь сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн өвчлөлүүдийн шинж тэмдгүүдийг сайжруулж буйг тогтоосон байна.

Зураг 1

Гэдэсний микробиомын орчноо хэрхэн сайжруулах вэ?

  • Олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх: Ингэснээр гэдэсний микробиомоо мөн төрөлжүүлж чадна. Ялангуяа шош, үр тариа, жимс ногооны төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд эслэг ихээр агуулдаг бөгөөд бифидо бактерийн үржлийг нэмэгдүүлдэг байна.
  • Исгэсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх: Тараг, зауэркраут (sauerkraut) болон кефир нь олон төрлийн ашигтай бактериуд ялангуяа лактобациллийг ихээр агуулдаг бөгөөд эдгээр нь өвчин үүсгэгч бусад төрлийн бактерийн хэмжээг мөн багасгадаг байна.
  • Пребиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх: Артишок, гадил жимс, овьёос болон алим нь пребиотикоор баялаг хүнснүүд бөгөөд пребиотик нь ашигтай бактерийн үржлийг дэмжиж өгдөг.
  • Хүүхдээ хамгийн багадаа 6 сар хүртэл хөхний сүүгээр хооллох: Хөхний сүүгээр хооллох нь гэдэсний микробиом бүрэлдэн бий болоход маш чухал нөлөөтэй. Хамгийн багадаа 6 сар хүртэл хөхний сүүгээр хооллосон хүүхдүүдийг найруулдаг сүүгээр угжсан хүүхдүүдтэй харьцуулахад тэдний гэдэсний микробиом ашигтай бактери болох бифидо бактерийг илүү ихээр агуулж байжээ.
  • Ургамлын гаралтай хооллолтыг турших: Цагаан хооллолт нь өвчин үүсгэгч E.coli-н хэмжээг багасгаж үрэвсэл болон нийт холестеролын хэмжээг бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ.
  • Полифенолоор баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх: Полифенол улаан дарс, ногоон цай, хар шоколад, оливийн тос болон бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг бөгөөд энэ нь гэдэсний эрүүл бактериудын үржлийг дэмждэг.
  • Антибиотикийг зөвхөн шаардлагатай үед хэрэглэх: Антибиотик гэдэсний ашигтай болон ашиггүй бактериудыг зэрэг үхүүлдэг. Ингэснээр антибиотик тэсвэржилт үүсэх тэр бүү хэл жин нэмэгдүүлэхийг нөхцөлдүүлж өгдөг байна.
Эх сурвалж:
Хэлний өнгө өөрчлөгдөх, тууралт гарах

Хэлний өнгө өөрчлөгдөх нь өөрт тааламжгүй боловч тэр бүр ноцтой өвчнийг илэрхийлдэггүй ч зарим нь ноцтой өвчний шинж болж илрэх нь бий. Ноцтой өвчний шинж биш бол ихэнх нь аяндаа эдгэрдэг өөрчлөлтүүд байдаг.

Витамин С буюу Аскорбины хүчил ба Чийг бам өвчин /Цинга, Scurvy/

Хүний биед витамин С нийлэгжилтийн эцсийн шат явагддаггүй байна. Учир нь энэ шатанд Л-гулоно-Г-лактон (l-gulono-g-lactone) – оос аскорбины хүчилд хувирахад гулонолактон оксидаза энзим шаардагддаг болохыг алдарт биохимич Альберт Ленингер 1957 онд илрүүлжээ.

Гэдэсний сүрьеэ

Хоолонд дургүй, хэвлий цардайна, хэвлийгээр өвдөнө, өвдөлтийн улмаас атийж явна гэсэн зовиуртай 30 настай эрэгтэй Яаралтай Тусламжийн Тасагт ирсэн.

Элэгний эсийн карциномагийн (HCC) оношилгоо, эмчилгээнд мөрдөгдөж буй зөвлөмжүүд

Элэгний эсийн карцинома (HCC – ЭЭХ) нь дэлхий дахинд хавдрын шалтгаант насбаралтын 3-р байрт, хамгийн нийтлэг тохиолдож буй хавдруудын 5-р байранд ордог хорт хавдар юм. Анх Зүүн өмнөд Ази, Африкт зөвхөн тохиолддог хавдрын өвөрмөц төрөл байсан ч өнөө үед Ероп, Нэгдсэн Улс гэх мэт бусад бүсүүдэд маш хурдацтай тархаж оношилгоо, эмчилгээний хувь дэлхий дахины анхаарлыг ихээр татах болсноор Америкын Элэгний Өвчлөлийн Судалгааны Холбоо (AASLD), Европын Элэгний Судалгааны Холбоо, Европын Элэгний эмчилгээ, судалгааны Байгууллагаас (EASL-EORTC)  элэгний хавдрын клиник практикын зөвлөмжийг гаргасан.