Гематокрит

Гематокрит гэдэг үгийн утга нь цусыг ялгах буюу цусыг центрифугээр сийвэн ба улаан эсийг салгах шинжилгээ тул энэхүү механизмд үндэслэн нэрлэсэн.

Гематокрит нь цусны дэлгэрэнгүй шинжилгээний нэгэн хэсэг юм. Энэхүү үзүүлэлтээр цусны улаан эсийн тоог шууд бус аргаар тодорхойлох бөгөөд цусан дах улаан эсийн цулыг эзэлхүүнтэй харьцуулж гаргадаг. Цус багадалт эсвэл полицитемийг үнэлэхэд чухал үзүүлэлт юм.

hematocrit3

Хэвийн лавламж

Эмэгтэйд: 36%-48% буюу 0,36-,48

Эрэгтэйд: 42%-52% буюу 0,42-0,52

Хүүхдэд:

0–2 долоо хоног: 44%–64% or 0.44–0.64

2–8 долоо хоног: 39%–59% or 0.39–0.59

2–6 сар: 35%–49% or 0.35–0.49

6 сар–1 жил: 29%–43% or 0.29–0.43

1–6 нас: 30%–40% or 0.30–0.40

6–16 нас: 32%–42% or 0.32–0.42

16–18 нас: 34%–44% or 0.34–0.44

Хэрвээ капилларын хатгалтаар микрогематокрит үзсэн бол үзүүлэлт үл ялиг өндөр гарна.

Эмнэлзүйн санамж: Гематокрит <20% (<0,20) бол зүрхний дутагдал, үхэлд хүргэж мэднэ, харин >60% (>0.60) бол цус өөрөө аяндаа бүлэгнэхтэй хамааралтай байдаг.

Ажилбар

  1. Стандарт санамжуудыг ажигла. Цайвар ягаан шинжилгээний шилэнд (EDTA (Ethylenediaminetetraacetic acid) -н агууламжтай) 5 мл орчим цус авна. Хэрвээ капиллярт хатгасан бол шууд хатгалтын талбайгаас микрокапиллярын шинжилгээний шилний дөрөвний гурвыг дүүртэл цус авна. Эдгээр шинжилгээний шилнүүд анти-коагулянтын агууламжтай байдаг.
  2. Микроцентрифугт цустай шинжилгээний шилийг центрифугдэж шинжилгээний шил дэх улаан эсийн цулын өндрийг хэмжинэ.
  3. Шинжилгээний шил дэх нийт цусны хэмжээтэй харьцуулж хувиар дүнг гаргана.
  4. Венийн цуснаа EDTA -н агууламжтай шинжилгээний шилэнд 5 мл дээж авсан бол автомат гематологийн төхөөрөмжөөр гематокритыг тодорхойлж болно.

Эмнэлзүйн хэрэглээ

  1. Гематокрит буурах нь цус багадалтыг заадаг бөгөөд цусны улаан эсийн цул буурдаг эмгэгүүдийн үед гарна. Гематокрит <30% бол дундаас хүнд зэргийн цус багадалтыг заадаг бөгөөд дараах эмгэгүүдийн үед буурч болно:
    • Лейкеми, лимфома, Ходжкины өвчин, миелопролифератив эмгэгүүд
    • Бөөрний дээрх булчирхайн дутагдал
    • Архаг эмгэгүүд
    • Цочмог ба архаг цус алдалт
    • Цус задралын урвалууд: тохироогүй цус сэлбэх, химийн бодис эсвэл эмэнд урвал өгөх, халдвар, физик хүчин зүйлүүд (хүнд зэргийн түлэгдэлт, зүрхний хиймэл хавхлага)
  2. Дунд зэргийн цус алдалтын дараа эсвэл цус сэлбэлтийн дараа гематокрит хурдан засарч болно эсвэл засрахгүй ч байх боломжтой.
  3. Цочмог цус алдалтын дараа гематокрит хэвийн байж болно. Нөхөгдөх шатанд гематокрит, цусны удаан эсийн тоо аль аль нь илэрхий унадаг.
  4. Эсүүд хэвийн хэмжээтэй байгаа тохиолдолд гематокрит, улаан эстэй параллел байна. Хэвийн хэмжээтэй цусны улаан эсүүдийн тоо өсөхөд гематокрит мөн өснө.
    • Гэвч микроцит эсвэл макроцит анемитэй өвчтөнүүдэд энэхүү хамаарал үнэн гардаггүй.
    • Хэрвээ өвчтөн жижиг улаан эстэй төмөр дутагдлын цус багадалттай бол микроцит эсүүдийн улмаас хэмжээ бага гарч гематокрит буурдаг талтай.
  5. Гематокрит өсөх шалтгаанд:
    • Эритроцитоз
    • Жинхэнэ полицитеми
    • Шок, гемоконцентраци өссөн байж болно.

Сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс

  1. Далайн түвшнээс дээш өндөрлөг газар амьдардаг хүн амд гематокрит, гемоглоглобины түвшин, цусны улаан эсийн тоо өндөр байдаг.
  2. Жирэмсэн эмэгтэйд физиологийн гидремийн улмаас гематокрит үл ялиг бага байдаг.
  3. Гематокритын үзүүлэлт нас, хүйсээс хамаарч янз бүр гарч болно. Тухайлбал нярай хүүхэд макроцит улаан эстэй учраас гематокрит өндөр гардаг. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс үл ялиг бага байна.
  4. 60-аас дээш насны эрэгтэй, эмэгтэйчүүдэд гематокрит багасдаг бөгөөд энэ насны бүлгийн хүмүүст улаан эсийн үзүүлэлтүүд бага байдагтай хамааралтай.
  5. Хүнд зэргийн шингэн алдалттай өвчтөнд гематокрит хуурамч өндөр гарна.

Арга хэмжээ

Шинжилгээний өмнөх тусламж

  1. Зорилго, ажилбарыг тайлбарлана. Ядралт, мөчид хүйтэн эсэх, диспноэ, тахикарди, цайлт байгаа эсэхийг үнэлнэ.
  2. Гемограм, ЦДШ, бусад шинжилгээний өмнөх стандарт тусламжийг үзүүлнэ. Мөн Аюулгүй, үр дүнтэй зөвлөмж, шинжилгээний өмнөх тусламж үзүүлэх

Шинжилгээний дараах тусламж

  1. Цус багадалт ба эритроцитозын зохистой хяналт, шинжилгээний хариуг тайлбарлах
  2. Цусан бүтээгдэхүүн, төмрийн бэлдмэл, нэмэлт тэжээл шаардлагатай бол эмчилгээнд хэрэглэх боломжтой.
  3. Гемограм, ЦДШ, бусад шинжилгээний өмнөх стандарт тусламжийг үзүүлнэ. Мөн Аюулгүй, үр дүнтэй зөвлөмж, шинжилгээний өмнөх тусламж үзүүлэх.

Эх сурвалж


 

A Manual of Laboratory and Diagnostic Tests 9th Edition 2015 year