Оношилгоо

ЦДШ : Гемоглобин

Гемоглобин аминхүчлүүдээс бүрдсэн глобин уураг, ба төмрийн атом, улаан нөсөө порфириноос тогтсон гемээс тогтдог бөгөөд хүчилтөрөгч, нүүрсхүчлийн давхар ислийг зөөвөрлөдөг улаан эсийн үндсэн бүрэлдэхүүн юм. Энэхүү төмрийн нөсөө хүчилтөрөгчтэй холбогдсоноор цусны улаан өнгийг үүсгэдэг. Гемоглобин грам тутамдаа 1,34 мл хүчилтөрөгч/100 мл цус тээвэрлэх боломжтой. Харин улаан эс бүр харилцан адилгүй хэмжээний гемоглобин агуулах тул цус хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадамж улаан эсийн тооноос илүүтэй гемоглобины концентрацитай шууд хамааралтай.

Жирэмсэн эхийн TORCH халдварын оношилгоо

ТОRCH бүрдэл нь перинаталь халдваруудыг (жирэмсэн эхээс урагт дамждаг халдвар) товчилсон эмнэлзүйн нэршил юм. TORCH бүрдлийн халдвар нь ургийн гаж хөгжил үүсгээд зогсохгүй ураг эндэхэд чухал нөлөө үзүүлнэ. TORCH халдварын үндсэн ойлголтын талаар энд дарж уншина уу.

Гематокрит

Гематокрит гэдэг үгийн утга нь цусыг ялгах буюу цусыг центрифугээр сийвэн ба улаан эсийг салгах шинжилгээ тул энэхүү механизмд үндэслэн нэрлэсэн.