Хөвчин биеийн захын мэдрэлд хориг хийх буюу түүний анатоми

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Цээжний болон цээж – хэвлийн хавирга завсрын мэдрэлийн хоригийг /Thoracic and thoracoabdominal intercostal nerve blocks/ цээж ба хэвлийн хананы мэс заслын болоод мэс заслын дараах мэдээгүйжүүлэх ажилбарт ашигладаг. Нэг эсвэл олон мэдрэлийн багцыг хориглосоноор хэсгийн эсвэл тухайн бүсийг хамарсан мэдээгүйжүүлгийг хийх боломжтой. Цээж, хавирга завсрын мэдрэлийн хориг нь ялангуяа хавирганы хугаралтай хүмүүст түгээмэл хэрэглэгддэг юм. Цээж – хэвлийн хавирга завсрын хоригийг аппендэктоми, холецистэктоми, бөөр шилжүүлэн суулгах гэх мэт хэвлийн нэг талд хийгддэг мэс ажилбарууд болон хэвлийг хөндлөн, голын шугамаар нээх мэс ажилбаруудын үед ч өргөн хэрэгэлэж болно.

Мэдрэлжүүлэлт: Цээж/Хэвлийн хана: нь цээжний болон цээж – хэвлийн хавирга завсрын мэдрэл төдийгүй бүсэлхийн сүлжээнээс гарсан мэдрэлийн судсаар мэдрэлждэг. Хавирга завсрын мэдрэл нь цээжний T1 – T11 хүртэлх нугасны мэдрэлийн урд салаанаас гардаг. Харин T12 – с салаалах мэдрэл нь хавирганы доод мэдрэл болно. Эдгээр мэдрэлийн салаа нь нугалам хоорондын нүхээр гарч хавирганы доод талын ховилыг дагаж орно.

Цээж хэвлийн мэдрэл

Зураг 1. Хэвлий ба цээжний урд хананы мэдрэлүүд

 

Хавирга завсрын эхний зургаан мэдрэлийг цээжний хавирга завсрын мэдрэл гэж нэрлэдэг. Үлдсэн мэдрэлүүд (T7 – T11) цээж төдийгүй хэвлийг мэдрэлжүүлдэг учраас цээж – хэвлийн хавирга завсрын мэдрэл гэж нэрлэдэг. Хавирга завсрын мэдрэл нь цусны судсаа дагаж хавирга бүрийн доод ирмэг дотуур, хавирганы дотор талын ба хавирга завсрын булчингийн завсраар явна. Хавирга завсрын мэдрэл нь судас – мэдрэлийн багцийн хамгийн доод бүтэц болно. Цээжний хавирга завсрын мэдрэл нь цээжний хажуу ба урд ханын өнгөц мэдрэхүйг хангадаг хажуу ба урд салаагаараа париеталь гялтан хальсыг мэдрэлжүүлдэг.

Арьсны мэдрэл

Зураг 2. Хөвчин биеийн арьсны мэдрэлүүд

 

Үүнтэй адилаар, цээж – хэвлийн хавирга завсрын мэдрэл ба хавирганы доод мэдрэл нь арьсыг мэдрэлжүүлдэг хажуу ба урд хэсгийн салаатай хамт хэвлийн гялтан хальсыг мэдрэлжүүлдэг ч хэвлийн хөндлөн болон ташуу булчингийн хооронд тодорхойлогддог. /Зураг 2/

Хавирганы доод мэдрэл нь өгзөгний дээд хэсгийн арьсыг ч тодорхой хэмжээгээр мэдрэлжүүлдэг ажээ. Хэвлийн доод хэсгийн арьсны бусад мэдрэлүүдэд дунд чөмөгний хажуугийн мэдрэл, бэлэг эрхтэн – дунд чөмөгний мэдрэл /genitofemoral nerves – уг мэдрэл нь гуяны өмнөд хэсэг төдийгүй эрэгтэй хүнд хушганы арьсны урд хэсэг, эмэгтэйд бэлгийн их уруул, умдаг орчмыг мэдрэлжүүлдэг/, ташаа – цавины /ilioinguinal/ болон ташаа – аюулхайн /iliohypogastric nerves/ тус тус багтдаг. /Зураг 1/

Ташаа – цавины болон ташаа – аюулхайн мэдрэл нь бүсэлхийн сүлжээ (L1) – ээс гарч цавь, ташааны дээд хэсэг, гуя орчмын арьсыг мэдрэлжүүлнэ.

бүсэлхийн сүлжээ

Зураг 3. Бүсэлхийн сүлжээ


Эх сурвалж: Uptodate: “Peripheral nerve block technique” | This topic last updated: Oct 14, 2014.