Арьс, үс, хумсны өвчин

МОРФЕА (ХЭСГИЙН СКЛЕРОДЕРМА)-Н ЭМГЭГ ЖАМ, ЭМНЭЛ ЗҮЙ, ОНОШЛОГОО

МОРФЕА (ХЭСГИЙН СКЛЕРОДЕРМА)-Н ЭМГЭГ ЖАМ, ЭМНЭЛ ЗҮЙ, ОНОШЛОГОО

Үндсэн ойлголт – Морфеа буюу хэсгийн склеродерма нь шалтгаан тодорхойгүй, хатуурал үүсгэдэг арьсны үрэвсэлт өвчин юм. Морфеа нь системийн склерозоос ялгаатай (склеродерма), аутоиммуны гаралтай холбогч эдийн өвчин бөгөөд биеийн зах хэсгээр эсвэл тархмал байдлаар илэрч болно. 

Морфеатай өвчтөнд нэг эсвэл олон тооны, үрэвсэлтэй болон үрэвсэлгүй хатууралт хөрзөн үүсдэг. Өвчин 3-6 жилийн турш идэвхтэй хэлбэрээр үргэлжлэх ба зарим өвчтөнд илүү удаан хугацаагаар эсвэл дахилттайгаар тохиолдох нь ч бий. Өвчний хурц үед бий болсон атрофи, контрактурын улмаас эрхтний бүтэц, үйл ажиллагаа алдагдан гоо сайхны өөрчлөлт бий болдог.

Тархалт – Морфеа нь насанд хүрэгчид болон хүүхдэд харьцангуй ховор тохиолддог. АНУ-д 1960-1993 оны хооронд 100,000 хүн амын ойролцоогоор 3-т нь морфеа тохиолдсон гэсэн тоон мэдээ байна.

Хэдийгээр морфеа нь аль ч насанд тохиолдож болох ч насанд хүрсний дараагаар ихэнхид нь илэрсэн байна. Нэгэн судалгаагаар 110 насанд хүрсэн, 77 өсвөр насны морфеатай хүүхдүүдэд өвчин анх илэрсэн насыг тогтооход: насанд хүрэгчдэд  45 , хүүхдэд 10 нас нь хамгийн өндөр байсан. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр уг өвчинд өртдөг ба 82 морфеатай хүмүүсийг хүйсийн харьцаагаар ялгахад эмэгтэй эрэгтэйн харьцаа 2.6:1 байсан.

Үндэстний ялгаа мөн өвчний байдалд нөлөөлдөг. Ретроспектив судалгааны үр дүнгээр цайвар арьстай буюу Кавзак гарлын хүмүүст Африк-Америк гаралтай хүмүүсээс өндөр тохиолдолтой байдаг, гэхдээ энэхүү байдлыг зайлшгүй дахин судлах хэрэгцээ байна.

Эмгэг жам – Морфеа-н эмгэг жам нь бүрэн тодорхойгүй ба системийн склерозоос ялгаатай болохыг эмгэг жамын онолуудаар тайлбарлаж байна. Хэд хэдэн хүчин зүйл тухайлбал аутоиммуны байдал, генетик, судасны үйл ажиллагааны өөрчлөлт зэрэг нь голлох нөлөөтэй байдаг. Мөн гадаад орчны хүчин зүйлүүд (жш: радио цацраг, халдвар, арьсны гэмтэл-зүсэлт, мэс засал) нь сэдрээгч хүчин зүйл болдог. Гэсэн хэдий ч морфеатай хүнд шаардлагатай мэс засал, цацраг эмчилгээнээс татгалзах тухай заалт байдаггүй.

  • Дархлааны хямрал – Морфеа-н үед дархлааны хямрал үүссэн байх ба үүнд аутоиммуны өөрчлөлт нь голлох нөлөөтэй байдаг. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна.
    • Хатуурал үүсэхээс өмнө үрэвслийн үе шат явагддаг.
    • Эрт үеийн тууралтын үед гистопатологиор мононуклеар лимфоцит эсийн нэвчдэс (анхдагчаар идэвхжсэн Т лимфоцитүүд), сийвэнт эсүүд болон эозинофилүүд илэрнэ.
    • Морфеатай хүнд Th2 хамааралт цитокинууд тухайлбал IL-4-ийн хэмжээ ихэссэн байдаг. IL-4 нь Т лимфоцит болон бусад эсүүдээс TGF-beta ялгаралтыг дэмжин, улмаар TGF-beta нь фибробласт эсийн коллаген болон эсийн гаднах матрикс нийлэгжилтийг нэмэгдүүлэн склероз үүсгэдэг.
    • Морфеатай зарим хүмүүст ауто-эсрэг биеийн хэмжээ нэмэгдсэн байдаг ба ялангуяа тархмал болон шугаман хэлбэрийн үед илүүтэй ихэссэн байдаг.
  • Судасжилт өөрчлөгдөх – Дермийн капиллярийн тоо хэмжээ бууран, судасны ламина давхарга өөрчлөгдөн, эндотель эсүүдийн гэмтэл үүсэх зэрэг судасжилтын хямрал нь морфеа үүсэлтийг улам дэмждэг. Морфеа-н эмгэг жамын онолоор үрэвслийн үе шатанд ялгарч буй цитокинууд нь судасны адгезийн молекул болох VCAM-1, ICAM-1 болон E-selectin нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Эдгээр адгезийн молекулууд нь Т лимфоцитын профибротик цитокин (IL-4, IL-6, болон TGF-beta) ялгаралтыг дэмжин, улмаар склероз бүрэлдэн бий болно.
  • Генетик – Хэдийгээр морфеа-ийн үед илрэх өвөрмөц ген илрээгүй ч гэр бүлийн гишүүдэд аутоиммуны өвчин буй хүнд генетикийн урьдал нөхцөл хамааралтай байж болохыг зөвлөж байна.

Эмнэлзүйн илрэл – Морфеа нь эмнэлзүйн хэд хэдэн хэлбэртэй, бүх хэлбэрийн үед эхлээд үрэвсэл, цаашлаад склероз болон хатингаршил үүсдэг (Зураг 1). Хамрах гүн нь өнгөц (дермийг хамарсан) эсвэл гүнийг (дермээс гадна арьсан доорх өөхөн эд, фасциа болон яс) хамарч болно.

Зураг 1. Морфеа-ийн үе шат.

Тууралтын явц – Хатуу тогтоцтой, хязгаарлагдмал хөрзөн эсвэл зангилаа үүснэ. Гэхдээ ихэнх морфеа эхлэхдээ үрэвсэлтэй улаан толбо эсвэл хавагнасан хөрзөнгөөр илэрдэг. Зарим өвчтөнд тууралт гарахаас өмнө загатнах, тодорхойгүй өвдөлт үүсэх шинжүүд илэрч болно. Гипопигментаци, гиперпигментаци болон үс халзрал хоёрдогчоор үүсэх ба гялалзсан гадаргуу нь склерозын мөн нийтлэг шинжийн нэг юм (Зураг 1А-В).

Зураг 1a,b. Морфеа. Эхний зурагт захаараа улайрал бүхий төвдөө гипопигментаци үүссэн цагираг хэлбэрийн морфеа, удаах зурагт үрэвслийн үе шатандаа буй идэвхитэй хэлбэрийн морфеа, захаараа улаан хүрээ үүсгэсэн байна.

Цаашлаад хэдэн сар, жилийн дараагаар склероз бүхий хөрзөн нь зөөлөрч, гипо эсвэл гиперпигментаци бүхий хатингаршил болж хувирна (Зураг 2А). Атрофи буюу хатингаршил гэдэг нь дермийг хамарсан өөрчлөлт бөгөөд гаднаасаа үрчгэр тамхины цаас мэт гадаргуутай эсвэл гүн (хаданд цохиулан хонхойсон мэт) хөрзөн бүхий тууралтаар илэрдэг өөрчлөлт юм. Гүн морфеа нь өвчний идэвхитэй үед арьсан доорх өөхөн эд болон цааш хамарсан өөрчлөлтийн ул мөр байдлаар илэрдэг.

Зураг 2a. Шугаман хэлбэрийн морфеа-ийн дараагаар үүссэн хатингаршил.

Эмнэлзүйн хэлбэрүүд – Морфеа-ийн ангиллын талаар нэгдсэн зөвшилцөлд одоогоор бүрэн хүрээгүй байна. Гэхдээ АНУ-д эмнэлзүйд суурилсан цагираг, тархмал, шугаман болон холимог хэлбэрийн гэх ангиллыг илүүд үздэг.

Цагираг хэлбэр нь насанд хүрэгчдэд, шугаман хэлбэр нь хүүхдэд илүүтэйгээр тохиолддог. Ховор тохиолдолд морфеа нь дусал, цэврүүт, келлоид гэсэн хэлбэрүүдээр илэрч болно.  

Морфеа-ийн дэд төрлүүдийг давтамжаар нь дараах судалгааны үр дүнгийн байдаар харвал (113 морфеатай өвчтөнийг хамруулсан тоо):

  • Цагираг хэлбэр -68%
  • Энгийн тархмал – 8%
  • Шугаман – 6%
  • En coup de sabre (дух хамарсан шугаман) ‒ 3.5%
  • Гүний – 3,5%
  • Дусал болон цэврүүт – 1%-аас бага

Цагираг хэлбэрийн (хөрзөнт) морфеа /Circumscribed or plaque morphea/ – Энэ нь нэг эвсэл олон тооны, хил хязгаар нь тодорхой, зуувнаас дугуй хэлбэрээр илэрдэг (зураг 1А, 1C-D).

Зураг 1c-d. Цагираг хэлбэрийн морфеа

Гүн морфеа / Deep morphea or morphea profunda / – Энэ нь цагираг хэлбэрийн морфеа-ийн нэг төрөл бөгөөд дермийн гүн, арьсан доор өөхөн эд, цаашлан фасциа болон булчинг хамарсан хэлбэрийг хэлдэг. Ихэвчлэн симметрик байрлалд гарна (зураг 2).

Зураг 2. Гүний морфеа.

Энгийн тархмал морфеа – Энэ морфеа нь хамгийн багадаа хоёр анатомын байрлалд ≥4 морфеа төст хөрзөнгүүд гарахыг хэлдэг (зураг 3А-В). Эсрэгээрээ системийн склерозын үед захын арьс болон склеродактили буюу хуруунууд склероз болох шинжүүд хавсран илэрдэг. Харин энгийн тархмал морфеа-ийн үед захын хэсэг болон гар, хөлийн хуруунд склероз болохоос өмнө их биед тууралтаар илэрдэг.

Зураг 3а, в. Энгийн тархмал морфеа.

Шугаман морфеа – Морфеа төст хөрзөн шугаман хэлбэрээр гарахыг хэлдэг. Тууралт ихэвчлэн мөчдийн зах эсвэл нүүрээр гардаг ч зарим тохиолдолд их биед гарч болох ба нэг эсвэл олон тоогоор илэрч болно. 65 шугаман морфеатай хүүхдэд хийгдсэн ретроспектив судалгаагаар Блашкогийн шугамын дагуу гарч байгааг тодорхойлсон байна.

Шугаман морфеа гүнийг хамарсан тохиолдолд (арьсан доорх өөхөн эд, булчин, яс) эдийн деформаци өөрчлөлт, булчин хатингарших, үений контрактур болон мөчдийн тэгш бус байдлыг үүсгэдэг (зураг 6А). Шугаман морфеатай өвчтөнүүдэд ясны чөмөгний үрэвсэл тохиолддог.

Зураг 6а. Шугаман морфеа. Гарын бугалга, шуу хэсгийг хамарсан гялгар, хэт нөсөөжилт бүхий склеротик хөрзөн.

En coup de sabre — Энэ нь толгой, хүзүү хэсгийг хамардаг шугаман морфеа-ийн нэг хэлбэр бөгөөд хэт нөсөөжсөн хатингарт хөрзөн үүсдэг ба энэ нь сэлэмд цавчуулсан мэт харагддаг (зураг 7A-С). Дух нь хамгийн их өртдөг хэсэг бөгөөд цааш хуйхыг хамарснаар эргэшгүй үс уналт бий болдог. Мөн эрүү болон чамархай хэсэг нь сонгодог байрлал болдог.

Зураг 7а-с. En coup de sabre-ийн дух хэсгийг хамарсан байдал.

Холимог хэлбэрийн морфеа – Нэгээс олон төрлийн морфеа холилдсон хэлбэрийн үед уг нэршлийг ашигладаг.

Арьснаас бусад хэсгийг хамарсан хэлбэр – Морфеатай өвчтөнд булчин үе мөчийг хамарсан өөрчлөлтүүд илэрнэ (артралги, үеэр хавдах, миалги, мөчдийн контрактур үүсэх, хөдөлгөөний далайц буурах).

Түүнчлэн морфеатай өвчтөнүүдийн цөөн хувьд нь уушиг, улаан хоолойн өөрчлөлт үүсдэг, гэсэн хэдий ч өөрт шинж тэмдэггүй зөвхөн оношлогоогоор илрэх нь ч бий. Арьсны тархмал морфеа-ийн улмаас хоёрдогчоор залгих болон амьсгалахад саадтай болох шинжүүд илэрч болно.

En coup de sabre-тай хүүхдүүдийн ойролцоогоор 4 хувьд нь мэдрэл болон нүдний талаас хүндрэлүүд илэрсэн байна. Үүнд уналт таатлт, толгой өвдөх, увейт, эписклерит, зовхи, сормуус, нулимсны булчирхай хамарсан өөрлчлөлтүүд багтна. En coup de sabre эсвэл нүүр хамарсан бусад хэлбэрийн морфеа-ийн улмаас шүдлэлт өөрчлөгдөх, шүлсний булчирхай болон хэлний атрофи үүсэх өөрчлөлтүүд илэрч болно.

Морфеатай өвчтөнд бусад аутоиммуны өвчнүүд хавсран илрэх байдал харьцангуй өндөр байдаг. 123 морфеатай өвчтөний 37-д (30%) нь бусад аутоиммуны өвчнүүд илэрсэн байна. Ялангуяа энгийн тархмал хэлбэрийн морфеа –ийн үед аутоиммуны өвчин ихэвчлэн хавсардаг.

Оношлогоо – Ихэнхи өвчтөнд морфеа нь эмнэлзүйгээр оношлогддог. Гэсэн хэдий ч гистопатологийн болон дүрс оношлогоор оношийг баталж, өвчний тархалт, явцийг тогтоодог. Зарим тохиолдолд системийн склероз нь морфеа төст хөрзөн үүсгэж болдог тул Raynaud phenomenon (системийн склерозын эрт үеийн шинж) болон склеродактили, хумсны капиллярын өөрчлөлт, захын склероз болж байсан эсэхийг асууж, үзлэгтээ анхаарах хэрэгтэй.

Сийвэнгийн эсрэг бие – Морфеатай насанд хүрэгчид болон хүүхдэд бөөмийн эсрэг бие (ANA)-ийн түвшин өндөр болсон байдаг. Морфеатай ANA эерэг илрэх түвшин 18-68% хүртэл байдаг. Бусад аутоэсрэг биеийн илрэх байдал ANA-аас цөөн давтамтай илэрдэг, үүнд дан утаслагт ДНХ (single-stranded DNA ssDNA), давхар утаслагт ДНХ (double-stranded DNA dsDNA), гистоний эсрэг (antihistone), anti-topoisomerase Iiα, фосфолипид эсрэг (antiphospholipid), ревматоид фактор зэрэг багтна.

Аутоэсрэг болон шугаман морфеа-ийн хүндийн зэрэг нь хоорондоо хамааралтай талаар тэмдэглэгдсэн байдаг хэдий ч өвчний тавилантай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс өөр аутоиммун эмгэг байгааг илтгэх эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ауто-эсрэг биеийн шинжилгээ заавал хийхийг заагаагүй болно.

Сийвэнгийн бусад өөрчлөлтүүд – Эозинофили, гипергаммаглобулинеми, улаан эсийн тунах хурд ихсэх, С урвалж уургийн түвшин нэмэгдэх шинжүүд илэрч болно. Уг судлаачдын ажиглалтаар гүн морфеатай өвчтөнд эозинофили  илэрсэн тохиолдолд, эозинофилийн хэмжээ нь өвчний идэвхжилтэй хамааралтай байдаг.

Дүрс оношлогоо – Эмнэлзүйгээр морфеа дермээс гүнд тархсан (булчингийн сулрал, контрактур, мөчдийн тэгш бус байдал) шинжүүд ажиглагдаж байгаа тохиолдолд MRI шинжилгээ хийлгэн, тууралтын гүнийг үнэлнэ. MRI болон Ultrasonography шинжилгээгээр морфеа-ийн үед фасциа зузаарах, синовит, теносиновит, фасци тойрсон үрэвсэл, миосит, энтесит, ясны чөмөгний өөрчлөлт, арьсан доорх өөхөн эдийн таславчийн зузаарал болох  шинжүүд илэрч болно. Мөн уг шинжилгээнүүдийг өвчний идэвхжлийг үнэлэхэд ашигладаг.

Эмнэлзүйн шинжээр гүнд тархаагүй мэт боловч MRI шинжилгээгээр батлагдсан тохиолдлууд байдаг, тухайлбал 43 эмнэлзүйн илрэлээр өөрчлөлтгүй цагираг, шугаман болон тархмал хэлбэрийн морфеатай хүмүүсийг MRI шинжилгээнд хамруулахад 16 өвчтөний 6 нь булчин үе мөчийг хамарсан өөрчлөлт илэрсэн байна.

Ялган оношлогоо – Морфеатай төстэй шинжээр илэрдэг хэд хэдэн өвчнүүд байдаг.

  • Системийн склероз – системийн склероз (склеродерма) нь аутоиммуны гаралтай арьс болон дотор эрхтнийг хамарсан дахих явцтай склероз буюу хатуурал үүсгэдэг өвчин юм. Системийн склероз нь хумсны хэвтшийн капиллярын өөрчлөлтийн улмаас бий болдог Raynaud phenomenon болон склеродактили-ийн шинжээр эхэлдэг. Эдгээр шинжүүд морфеа-ийн үед илэрдэггүй.
  • Липодерматосклероз – Ихэвчлэн доод мөчдөөр гардаг архаг венийн судасны думтагшилтай холбоотойгоор илэрдэг панникулитын нэг хэлбэр юм. Энэ үед хатуурал үүсдэг тул зарим тохиолдолд хөл нь оргилуун дарс мэт хэлбэртэй болсон байдаг. Бусад ялган оношлох шаардлагатай өвчнүүдийг дараах хүснэгтэн (Хүснэгт 1) зурагт багтаалаа.

хүснэгт 1. Морфеа-ийн ялган оношлогоо.

БУСАД ХАМААРАЛТ ӨВЧНҮҮД

Lichen sclerosus – Уг өвчин нь бэлэг эрхтэн эсвэл бэлэг эрхтнээс гадна хэсгийг хамран илэрч болдог, хатингаршсан цагаан хөрзөн, нимгэн үрчгэр гадаргуугаар илэрдэг ба цагираг хэлбэрийн болон тархмал морфеатай хавсран илэрч болдог. Морфеатай хүнд lichen sclerosus тохиолдох эрсдэл өндөр байдаг, нэгэн судалгаагаар 101 морфеатай хүмүүс хамруулахад 38%-д нь бэлэг эрхтэн орчимд lichen sclerosus илэрсэн ба хяналтын бүлгийн 3%-д нь л морфеа тохиолдсон байна. Бэлэг эрхтний гаднах  lichen sclerosus нь ихэвчлэн их бие, мөчдийн ойрын хэсгээр гардаг бол бэлэг эрхтний хэлбэрийн үед бэлгийн их болон бага уруул, шодой, шодойн толгой зэргийг хамардаг. Lichen sclerosus болон морфеа хоорондын хамаарал маргаантай хэвээр байсаар байна.

Atrophoderma of Pasini and Pierini — Нэг эсвэл олон тооны хил хаязгаар нь тодорхой ухагдсан хөрзөнгөөр илэрдэг шалтгаан тодорхойгүй өвчин. Ухагдсан талбай нь хадны уналтын улмаас үүссэн хонхорхой мэт харагддаг. Бөөрөнхий эсвэл зууван дугуй хэлбэртэй, багахан см-ээс том хэмжээний тууралтууд илэрнэ. Их бие хэсэгт, харалдаа байрлалд хамгийн нийтлэг байрладаг. Atrophoderma of Pasini and Pierini болон морфеа хоорондын хамаарал нь тодорхойгүй. Atrophoderma of Pasini and Pierini-ийг хөрзөн төст морфеа-ийн хатингарших хэлбэр эсвэл тус тус тусдаа ялгаатай өвчин хэмээн зөрөлдөөнтэй ойлголтууд байсаар байдаг.

Eosinophilic fasciitis — Өөрөөр Shulman syndrome хэмээн нэрлэдэг ба түргэн явцтай, өвдөлт хөндүүр ихтэй, хавагнасан, том хөрзөн үүсч хатууралт тууралт болон хувирдаг өвчин. Зарим тохиолдол нь гэмтлийн улмаас үүсдэг. Мөчдийг хамгийн ихээр хамардаг, гүн морфеатай ижил харагддаг. Лабораторийн шинжилгээгээр захын цусанд эозинофили, гипергаммаглобулинеми, улаан эсийн тунах хурд  ихсэх шинжүүд илэрдэг. Түргэн явцтайгаар илрэх байдал, гистологийн шинжилгээнд үндэслэн ялган оношлодог.

Эргэн санамж:

  • Морфеа буюу хэсгийн склеродерма нь харьцангуй ховор тохиолддог, шалтгаан тодорхойгүй, арьсан дээр хатууралт хөрзөн үүсгэдэг үрэвсэлт өвчин юм. Насанд хүрэгчид болон хүүхдэд ялгаагүйгээр эмэгтэй хүмүүст давамгайлан тохиолддог.
  • Эмгэг жам нь бүрэн тодорхойгүй ба аутоиммуны суурин дээр үүсэх хандлагатай. Генетик болон гадаад орчны хавсарсан өөрчлөлт нь өвчин үүсэхэд голлон нөлөөлдөг.
  • Морфеа нь эмнэлзүйн олон янзын хэлбэртэй. Тууралт эхлэхдээ үрэвсэлт толбо эсвэл хөрзөнгөөр эхлэн хатууран, склероз бүхий хөрзөнг үүсгэдэг. Тууралт дермид явагддаг ч арьсан доорх өөхөн эд, булчин, яс зэргийг хамарч болно. Тууралтын идэвхитэй явцын дараагаар хатингаршилт өөрчлөлт үүсдэг.
  • Морфеа-ийн оношлогоонд эмнэлзүйн шинж тэмдэг нь хангалттай байдаг хэдий ч оношийг бүрэн тогтоох болон тууралтын гүнийг тодорхойлоход биопси шинжилгээг ашигладаг. Биопсийг хамгийн багадаа арьсан доорх өөхөн эд хүртэл авсан байх хэрэгтэй.
  • Морфеатай хүнд бөөмийн эсрэг эсрэг биеийн хэмжээ нэмэгдсэн байдаг ч холбоо хамаарлын талаар бүрэн тодорхойгүй байна.
  • Дүрс оношлогооны шинжилгээг морфеа дермээс гүнд тархсан мэт шинж илэрч байгаа тохиолдолд хийхийг зөвлөдөг. MRI эсвэл ultrasound (ЭХО)-ийн аргыг ашиглан тархалтын гүн болон өвчний идэвхжлийг тогтоодог.
  • Морфеа нь үений контрактур үүсгэх мөн бусад эрхнтий үйл ажиллагааг хоёрдогчоор алдагдуулах нөлөөтэй байдаг.

Эх сурвалж:

UpToDate: Pathogenesis, clinical manifestations, and diagnosis of morphea (localized scleroderma) in adults, Literature review current through: Feb 2018. | This topic last updated: May 25, 2017.

ҮҮРЭЛСЭН ҮС УНАЛТЫН МЕНЕМЖМЕНТ

Үндсэн ойлголт – Үүрэлсэн үс уналт нь үсний фолликулын эсрэг үүсэж буй архаг явцтай, дархлаа хамааралт өвчин юм. Өвчний хүндийн зэрэг нь үс ургаж буй бүхий л хэсэгт үүсэх жижигхэн хэмжээний голомтоос эхлэн хуйх, хөмсөг, сормуус, болон биеийн бүх үсийг хамран унах хүртэл үргэлжилж болдог. Хэдийгээр үс уналттай өвчтөнүүдийн 50% дээш орчимд үс нэг жилийн хугацаанд эргэн урагдаг ч, ихэвчлэн дахилт өгдөг. Өвчний үе шатыг таамаглахын аргагүй байдаг.

Нэгдүгээр шатны эмчилгээ – Харьцангуй аюулгүй, хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүнүүд болох хэсгийн түрхлэг болон тууралтанд тарих зориулалттай хэрэглэгддэг кортикостероидууд багтдаг. Хэсгийн дархлаа эмчилгээ нь тархмал хэлбэрийн үед (хуйхны 50%-с дээш талбайг хамарсан үс уналт) нэгдүгээр сонголтын эмчилгээнд багтдаг.

Тууралтанд кортикостероид тарих – Насанд хүрэгчдэд үс уналт нь хэсэг газрыг хамарсан, хязгаарлагдмал тохиолдолд уг эмчилгээг зөвлөдөг.

Үр дүн – Үүрэлсэн үс уналтын үед хэсгийн кортикостероид тууралтанд тарьж эмчилсэн талаар санамсаргүй түүврийн судалгаа байхгүй хэдий ч нэгэн судалгаанд triamcinolone hexacetonide тариулсан 11 өвчтөний 34 голомтын 33 эргэн ургасан, triamcinolone acetonide тариулсан 17 өвчтөний 25 голомтын 16 эргэн ургасан талаар дурдсан байна. Өөр нэгэн судалгаанд triamcinolone acetonide дөрвөн сарын турш сард нэг удаа тариагаар хэрэглэхэд 62 өвчтөний 40 нь (63%) үс бүрэн эргэн ургасан байна.

Заалт –Үс уналтын голомт одоо байгаа болон шинээр унасан аль ч хэлбэрийн үед уг тарилгыг хийх заалттай байдаг. Эмчилгээний зорилго нь үс эргэн ургах байдлыг дэмжих, үс уналтыг хязгаарлах гэсэн чиглэлтэй байдаг.

  • Эмчилгээний өмнө үс уналттай хэсэгт мэдээгүйжүүлэх тосыг (лидокаин 2,5%, прилокаин 2,5% крем) эмчилгээнээс 1,5-2 цагийн өмнө түрхэн, пластик материалтай зүйлээр бүрхүүл хийж өгнө. Түрхлэгээ тарианаас өмнөхөн цэвэрлэж авна.
  • Триамцинолоны 2.5-5.0 мг/мл тунг нүүр хэсэг болох  хөмсөг, сахланд, 5-10 мг/мл тунг хуйхны арьсан дор тарина. 1 см хэмжээтэй олон талбайд багахан хэмжээгээр (0.1 мл эсвэл түүнээс бага) тарина. Нэг удаагийн тарих хэмжээ нь тууралтын талбай болон өвчтөний тэвчээрээс хамааран ялгаатай байдаг ч хуйханд 20 мг эсвэл түүнээс бага хэмжээгээр таридаг. Нэг удаагийн эмчилээ 40мг тунгаас хэтэрч болохгүй.
  • Шинэ ургалт зургаагаас найман долоо хоногт ажиглагддаг. Эмчилгээг зайлшгүй 4-6 д.х тутамд давтан хийх ба үс бүтэн ургасан үед эмчилгээг зогсооно. Хэрвээ эмчилгээ хийгээд зургаан сар болоход ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй тохиолдолд эмчилгээг зогсоох ба орлуулах эмчилгээг хийж болно.
  • Гаж нөлөө – Ихэвчлэн хэсгийн хатингаршил үүсдэг ч хэдхэн сарын дараа арилна. Мөн телеангиоэктази болон гипопигментаци үүсэж болно. Нүүрэнд тарьж буй тохиололд анхааралтай тарих ба ялангуяа нөсөөжилт ихтэй хүнд тарихад байнгын гипопигментаци үүсэх эрсдэлтэй. Тууралтанд кортикостероид тарьж буй өвчтөнд бөөрний дээд булчирхайн дутагдал үүсэх эрсдэл буй эсэхийг албан ёсоор судлаагүй байна.

Илүү тархмал хэлбэрийн үс уналттай үед – Ийм тохиолдолд тууралтанд кортикостероид тарих нь үр дүн багатай мөн их хэмжээгээр тариулах шаардлага гардаг. Үс уналтын хэмжээ 50 см2 дээш хэмжээтэй байхад тууралтанд кортикостероид тариулахаас илүү хэсгийн дархлаа эмчилгээ нь үр дүн сайтай тухай нэгэн ретроспектив судалгаанд өгүүлсэн байна.

Хэсгийн хүчтэй кортикостероид түрхлэг – Хэдийгээр үр дүн нь хязгаарлагдмал хэдий ч үүрэлсэн үс уналтын үед хэсгийн хүчтэй кортикостероидыг хэрэглэдэг. Хүүхдэд хамгийн эхний сонголтоор сонгодог бол насанд хүрэгчдэд хэсгийн стероидтой тарилга хийлгэх боломжгүй үед мөн хэрэглэдэг.

Үр дүн – Үүрэлсэн үс уналтын үед хэсгийн хүчтэй кортикостероидыг хэрэглэсэн судалгаануудын үр дүнг доор дурдлаа:

  • Хэсгийн үс уналттай 105 өвчтөнд 12 долоо хоногийн санамсаргүй туршилтаар betamethasone valerate 0.1% саванг өдөрт хоёр удаа угаах, тууралтанд triamcinolone acetonide (10 mg/mL) гурван д.х тутамд тарих, хэсгийн tacrolimus 0.1% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа хэрэглүүлэхэд  >75% үсний эргэн ургалт дээрх гурван эмчилгээнд 54,60,0 хувийн байдлаар үр нөлөө өгсөн байна.
  • Дундаас хүнд зэргийн үс уналттай 34 өвчтөнд clobetasol propionate 0.05% саванг хуйхны нэг талд хэрэглүүлэхэд 12 д.х-н дараагаар үсний эргэн ургалт 50% орчим байсан.
  • Clobetasol propionate-ийг түрхэн, гадуур нь боолт хийхэд зарим өвчтөнд үр дүнтэй болох нь ажиглагдсан. Долоон жилийн хугацаанд үргэлжилж буй Alopecia totalis болон alopecia universalis-тай 28 өвчтөнд clobetasol propionate 0.05% тосон түрхлэгийг зургаан сарын хугацаанд 6-7 шөнөд нь гялгар бүрхүүлээр боолт хийхэд таван өвчтөнд (17.8%) удаан хугацааны туршид үс эргэн ургах байдал ажиглагдсан.
  • Хуйхны гадаргуугийн 10% орчмыг хамарсан үүрэлсэн үс уналттай 41 хүүхдэд 24 д.х-н хугацаанд санамсаргүй туршилт явуулсан. Уг туршилтаар өдөрт 2 удаа clobetasol propionate 0.05% тосон түрхлэгийг 2-6 д.х-н хугацаанд түрхэн, дунд нь зургаан д.х-н завсарлагатайгаар хэрэглэхэд үс уналтын талбайн багасалт hydrocortisone 1% тосон түрхлэгээс илүү үр дүнтэй байсан. 24 д.х-н эмчилгээний дараагаар clobetasol propionate-аар эмчлүүлсэн хүүхдүүдийн 85% үс уналтын талбай ойролцоогоор 50% багассан нь гидрокортизоноор эмчлүүлсэн (33%) үр дүнгээс өндөр байна.

Заалт – Бид хэсгийн хүчтэй кортикостероид болох betamethasone dipropionate 0.05% (cream, lotion, ointment)-ийг үс уналтын гадаргууд өдөрт 2 удаа түрхдэг. Хэрвээ их талбайг хамарсан бол хуйханд бүтэн түрхэнэ. Гурван сарын дараагаар эмчилгээний үр дүнг дүгнэнэ.

Гаж нөлөө – Тууралтанд тарих кортикостероидтой адил хэсгийн хатингаршил, телеангиоэктази, гипопигметаци болон бөөрний дээд булчирхайн дутмагшил үүсэх зэрэг шинжүүд багтдаг. Хэдийгээр хэсгийн кортикостероидыг түрхээд боолт хийвэл үр дүн сайн хэдий ч гаж нөлөө үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.

Хэсгийн дархлаа эмчилгээ – Тархмал хэлбэрийн болон дахисан үс уналтын үед хэсгийн дархлаа эмчилгээ нь үр дүн сайтай байдаг.

Дархлаа эмчилгээний бүтээгдэхүүн харшил төрүүлэх шинжтэй байдаг ба долоо хоног орчим хэрэглэхэд хуримтлалын улмаас харшил хавьтлын дерматит өгч болдог. Энэ үед багахан үрэвсэлтэй зэрэгцэн үс ургаж эхэлдэг. Уг эмчилгээний үйлдэл нь үсний фолликул тойрсон үрэвслийн нэвчдэс дэх лимфоцит эсийн апоптозыг нэмэгдүүлж, идэвхийг дарангуйлсантай холбоотой байдаг.

Үр дүнгийн байдал – Хяналтын бүлэггүй хийгдсэн судалгаануудад үр дүнгийн байдал харьцангуй ялгаатай илэрсэн хэдий ч нийт өвчтөнүүдийн 40-60%-д нь үс эргэн урган, гоо сайхны алдагдалгүй болсон байна. Хүнд болон удаан хугацаанд үргэлжилсэн өвчний үед хэсгийн дархлаа эмчилгээ үр дүн багатай байдаг. Уг эмчилгээний үед сэдрэл нь ойролцоогор 60%-тай, сэдрэлийн дундаж хугацаа 2,5 жил байна.

Заалт, хэрэглэх арга – Хэсгийн дархлаа дарангуйлах эмчилгээнд Diphenylcyclopropenone (DPCP), Squaric acid dibutyl ester (SADBE), or Dinitrochlorobenzene (DNCB) зэргийг ашигладаг. DNCB-г хамгийн анх хэсгийн эмчилгээгээр хэрэглэдэг байсан ч одоо үед мутаци үүсгэх эрсдэлтэй тул ховор хэрэглэж байгаа. Эдгээр уусмалыг эмийн сан, эмнэлгийн орчинд нарийвчлан бэлтгэдэг ба бэлтгэх явцдаа арьсанд хүргэвэл арьсыг цочроох эрсдэлтэй байдаг.

DPCP нь SADBE-гээсээ үнэ багатай тул давамгай хэрэглэгддэг ба уусмал нь илүү тогтвортой байдаг. SADBE-г заавал хөлдөөх шаардлагатай байдаг. DPCP нь гэрлийн нөлөөгөөр задардаг тул хув бор өнгийн шилэнд эсвэл гадуур нь өөр хамгаалах саванд хийж хадгална.

  • DPCP-тэй хэсгийн эмчилгээ эхлэхийн өмнө 2% уусмалыг хуйхны жижиг талбайд түрхэн (тухайлбал 4*4 см), өвчтөний мэдрэгших байдлыг үнэлнэ. 1-2 д.х-н дараагаар өмнө түрхсэн талбайдаа 0,001% концентрацитай уусмалыг түрхэнэ.
  • DPCP түрхсэнээс 24-48 цагийн дараагаар угаах бөгөөд бүтээгдэхүүн түрхсэн хэсгийг нарнаас хамгаалж, тунгалаг бус өнгийн малгай эсвэл ороолт хэрэглэнэ.
  • Хэрвээ өвчтөнд хурц хэлбэрийн экзем үүссэн бол эмчилгээ эхлэхээс өмнө ахин нэг долоо хоног сунган, DPCP-г маш бага тунгаар хэрэглэж эхэлнэ.
  • Эмчилгээ нь нэг долоо хоногийн зайтайгаар DPCP-г маш бага тунгаар аажим нэмэгдүүлэн максимум концентраци болох 2% хүргэнэ.

Ойролцоогоор гурван сарын дараагаар үс ургах шинж тэмдэг ажиглагдах ба үс ургалт максимал түвшинд хүрэхэд эмчилгээний давтамжийг бууруулдаг. Ихэнх эмч нар 6 сарын дараагаар үс ургалт ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоодог хэдий ч DPCP эмчилгээ удаан хугацаа шаарддаг талаар хэвлэлүүдэд өгүүлсэн байдаг. DPCP болон антралин эмчилгээний хослол нь DPCP монотерапигаас илүү үр дүнтэй байна гэсэн мэдээллүүд байгаа ба үүнд үндэслэн судалгаануудыг лавшруулан хийх шаардлагатай байна.

SADBE эмчилгээний зарчим ижил байдаг. 2% уусмалаар эхэлж түрхүүлэн мэдрэгшлийг үнэлэн, эмчилгээг бага концентриациас (0.0001%) эхлэн, бага зэргийн мэдрэших хүртэл тунг нэмэгдүүлдэг.

Гаж нөлөө – Хэсгийн дархлаа эмчилгээний гол гаж нөлөөнд хүнд хэлбэрийн дерматит багтдаг. Хэрвээ цэврүүнцэрт болон цэврүүт тууралт илэрвэл угаах эсвэл хэсгийн кортикостероид түрхнэ. Бусад гаж нөлөөнд лимфаденопати, чонон хөрвөс, арьс цайх өвчин, дисхромиа гэх мэт өөрчлөлтүүд багтдаг. Жирэмсэн хүнд хэрэглэхийг хориглоно.

Хоёрдугаар шатны эмчилгээ – Үүрэлсэн үс уналтын хоёрдугаар шатны эмчилгээг дангаар эсвэл нэгдүгээр шатны эмчилгээтэй хавсруулан хийлгэж болдог. Үүнд миноксидил, антралин болон Псоралентой хавсарсан гэрэл эмчилгээ (PUVA) зэрэг эмчилгээнүүд багтдаг. Миноксидил болон антралин нь тууралтанд тарих кортикостероид, хэсгийн хими эмчилгээнээс үр дүн багатай байдаг, харин PUVA эмчилгээ нь удаан хугацаанд хийхэд гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй байдаг.

Миноксидил – Өдөрт нэгээс хоёр удаа миноксидилыг дангаар эсвэл тууралтанд тарих, түрхэх хэлбэрийн кортикостероидтой хавсруулан хэрэглэж болно. Үүрэлсэн үс уналтын үед миноксидилыг хэрэглэсэн талаар цөөн тооны, нотолгоо өндөр бус судалгаанууд л байна.

Тун хамааралтайгаар үр дүн ялгаатай байдаг ба 5% уусмал нь 2%-н уусмалаасаа илүү үр дүнтэй байдаг ба цөөн тооны өвчтөнд эргэн ургаж, гоо сайхны алдагдлаа зассан байдаг. Миноксидилыг хэрэглэсэн бол хамгийн багадаа гурван сарын турш хэрэглэх хэрэгтэй.

Миноксидил нь хуйхны үс бүрэн унасан тохиолдолд үр дүн багатай байдаг ч  эмэгтэйчүүдийн ойролцоогоор 3%-д нүүрний үс ургалт үүсгэх эрсдэлтэй байдаг. Ховор тохиолдолд загатнах, дерматит илэрдэг ба саван хэлбэрээр хэрэглэхэд эдгээр гаж нөлөө багатай байдаг. Учир нь саван хэлбэрт propylene glycol (цочруул болон харшил төрүүлэгч нэгдэл) агуулагддагүй.

Антралин – Антралиныг зарим тохиолдолд хоёрдугаар сонголтын үед хэрэглэдэг ч үр дүнгийн талаар хийгдсэн нарийвчилсан судалгаа байхгүй байна. Хайрст үлд өвчний үед антралиныг илүүтэйгээр хэрэглэдэг.

Антралины 0.5% эсвэл 1% кремийг үс уналттай хэсэгт өдөрт 20-30 минутын турш байлган, хүйтэн бүлээн ус болон  шампунь ашиглан угааж арилгана. Хоёр долоо хоног тутамд 10 минутаар тунг нэмэгдүүлсээр нэг цаг хүртэл байлгаж болох ба хэрэв хөнгөн дерматит өгвөл хугацааг бууруулна. Эмчилгээг үс ургатал үргэлжлүүлэн хийж болно.

Эсвэл антралиныг 0.1% концентрацитайгаар 10-20 минут хэрэглэж эхлэн, тэвчил үүстэл өдөр бүр тунг нэмэгдүүлсээр, сүүлдээ арилгахгүй бүтэн өдөр байлган 2% хүртэл тунг нэмэгдүүлж болдог. Антралин хэрэглэх үед улайлт, хайрс зэрэг ажиглагддаг хэдий ч цэврүүнцэр үүсдэггүй. Эмчилгээний үр дүнг харахын тулд хамгийн багадаа 3сар хэрэглэнэ.

Антралин нь арьс, үс болон хувцсанд бор толбо үлдээдэг тул хэрэв хүргэсэн бол тэр дороо хүйтэн, бүлээн усаар угаах хэрэгтэй.

Фотохими эмчилгээ – Үүрэлсэн үс уналтын үед псораленийг арьсны гадаргуу дээр түрхэх болон уулгах байдлаар хэрэглэн, UVA туяагаар шарах эмчилгээг хийдэг. Хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад ПУВА эмчилгээний үр дүн 60-65% орчим хувийн үр дүнтэй хэдий ч, сэдрэлийн эрчим өндөр байна.

Фотохими эмчилгээг тархмал хэлбэрийн үүрэлсэн үс уналт ( хуйхны 75%-с дээш талбайг хамарсан), alopecia totalis, эсвэл alopecia universalis-ийн үед хэсгийн хими эмчилгээ хийх эсрэг заалттай эсвэл хийх боломжгүй тохиолдолд сонгодог. Эмчилгээ нь ихэвчлэн 4-6 сарын турш үргэлжилдэг.

Удаан хугацааны ПУВА эмчилгээ нь арьсны хавдар үүсэх эсрдэлтэй байдаг тул эмчилгээний явцад хяналт хийж байх хэрэгтэй.

Системийн эмчилгээ – Хүнд хэлбэрийн үүрэлсэн үс уналтын үед системийн эмчилгээ хийдэг. Үүнд дараах эмчилгээнүүд багтдаг.

Глюкокортикоид уухаар хэрэглэх – Системийн глюкокортикоид эмчилгээ нь үүрэлсэн үс уналтын үед үс ургалатанд нөлөөлдөг. Преднизолоны тунг аажим бууруулах (хамгийн багадаа 40 кг жинтэй хүнд 40 мг-аас 0 мг хүртэл тунг бууруулан, зургаан д.х-оос дээш хугацаанд хэрэглэх) зарчмаар 32 насанд хүрэгчид болон хүүхдэд хэрэглүүлсэн, үүний 16 нь alopecia totalis, universalis-тай байсан. Зургаан долоо хоногийн дараагаар 13 өвчтөний ойролцоогоор 50%-д нь үс эргэн ургасан ба үүнээс 4 өвчтөнд үсний эргэн ургалт 75-99%-тай байсан. Харин 2 өвчтөнд эмчилгээний явцад үр дүн гараагүй байна.

Системийн глюкокортикоид эмчилгээ нь үсний ургалыг дэмждэг хэдий ч гаж нөлөөнөөс хамаараан эмчилгээний хугацаа хязгаарлагдмал үргэлжлэх, эмчилгээний дараагаар үс дахин унах зэрэг сул талуудтай. Преднизон эмчилгээний дараах үр дүнг удаан хугацаанд хадгалахад миноксидил хэрэглэх нь үр дүнтэй болохыг илтгэсэн  нэгэн тохиолдол-хяналтын судалгаа байна. Уг судалгаагаар преднизон эмчилгээний дараа ойролцоогоор 25% сайжрал өгсөн долоон өвчтөний зургаад нь миноксидил 2% өдөрт гурван удаа хэрэглүүлэхэд 12 д.х-н дараа эмчилгээний үр дүнгээ хадгалсан хэвээрээ байсан, харин миноксидил хэрэглээгүй бүлгийн долоон өвчтөний нэгд нь л үр дүнгээ хадгалсан байсан байна. Судалгааг үргэлжлүүлэн 20 д.х-н дараа давтан үнэлэхэд миноксидил хэрэглэсэн бүлгийн долоон өвчтөний гурав, хяналтын бүлгийн дөрвөн хүнээс тэгд (0) нь эмчилгээний үр дүн ажиглагдсан байна, энэ нь урт хугацааны дараа эмчилгээний үр дүн хоёр бүлгийн хооронд статистик ач холбогдолгүй байгааг илтгэж байна.

Зарим өвчтөнд глюкокортикоидын пульс эмчилгээний үед үс эргэн ургадаг. Энэ талаар хийгдсэн хяналтын судалгаагаар 43 өвчтөнд 200мг преднизолон эсвэл плацебо эмийг гурван сарын туршид долоо хоногт нэг удаа уулган, 6 сарын дараагаар үсний ургалт нилээн сайжирсан байна. Уг хэвлэлд ямар нэгэн гаж нөлөө илэрсэн талаар дурдаагүй байна.

Түүнчлэн эмнэлзүйн практикт системийн глюкокортикоидыг богино хугацаагаар (насанд хүрэгчдэд 40-60 мг, хүүхдэд 1 мг/кг тунгаар 4-6 д.х-н хугацаанд аажим бууруулах) цочмог явцтай тархалт ихтэй үед хэрэглэн, хурц сэдрэлийг намдааж болдог.

Сулфасалазин – Сулфасалазин нь дархлаа дарангуйлах, дархлаа зүгшрүүлэх нөлөөтэй эм. Хяналтын бүлэггүйгээр хийсэн судалгаа болон хэвлэлийн тоймд өгүүлсэнээр үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдийн ¼ эмчилгээний үр дүн сайн тухай өгүүлсэн байдаг хэдий ч сэдрэлийн эрчим 45% хүртэл байдаг.

Сулфасалазины гаж нөлөөнд хоол боловсруулах замын хямрал, толгой өвдөх, халуурах, биеэр тууралт гарах, ховор тохиолдолд элэг хордуулах, цусны эмгэгүүд үүсэх зэрэг гаж нөлөөнүүд илэрч болно. Эмийг нэг сардаа 0.5 гр өдөрт хоёр удаа уух ба цаашдаа нэг сард 1гр өдөрт хоёр удаа уун, 1.5 гр өдөрт хоёр удаа хамгийн багадаа гурван сарын хугацаанд хэрэглэнэ. Цусны ерөнхий шинжилгээ, элэгний үйл ажиллагааг эмчилгээний эхний гурван сарын хугацаанд сар тутамд түүнээс хойш гурав эсвэл зургаан сар тутамд үнэлээд явж болно.

Метотрексат – Alopecia totalis болон universalis-тай 22 өвчтөнд метотрексат эмчилгээ хийхэд үр дүн сайтай болохыг илтгэсэн байна. Гэхдээ метотрексат эмчилгээний гаж нөлөөг сайн хянах шаардлагатай байдаг.

Циклоспорин – Циклоспориныг үүрэлсэн үс уналттай зургаан өвчтөнд хэрэглэхэд үр дүн сайн байсан тухай судалгаа байгаа хэдий ч уг эм нь гаж нөлөө ихтэй, сэдрэлийн эрчим их болохыг илтгэж байна. Түүнчлэн циклоспорин эмчилгээний үед үс уналт үүссэн тухай тоймуудад өгүүлсэн байна.

Азатиоприн – Дундаас хүнд зэргийн явцтай үүрэлсэн үс уналттай өвчтөнд азатиоприн хэрэглэсэн цөөн тооны, alopecia universalis-тай 14 өвчтөнд хийгдсэн проспектив судалгаагаар 6 өвчтөнд үс бүрэн эргэн ургасан (2.5 мг/кг өдөр бүр thiopurine methyltransferase [TMPT]) ба үс ургалт нь 75% буюу түүнээс дээш ургасан байна. Эмчилгээ эхэлснээс дөрвөөс зургаан сарын дараагаар үр дүн ажиглагдсан ба 14 өвчтөний 5 нь гаж нөлөө илэрсэн (суулгах, элэгний энзимийн хэмжээ нэмэгдэх, панкреатит, ясны чөмөгний дарангуйлал).

Биологийн агент – Үүрэлсэн үс уналт нь аутоиммун шалтгаантай өвчин тул биологийн агентууд нь Т эсийн үйл ажиллагаанд шууд болон шууд бус замаар нөлөөлдөг. Цөөн тооны хэрэглэсэн тохиолдлуудаас бусдаар үр дүнтэй болох нь тогтоогдсон судалгаа байхгүй байна.

Tumor necrosis factor (TNF)-alpha inhibitors нь үүрэлсэн үс уналтанд үр дүнгүй ба etanercept -г дундаас хүнд зэргийн явцтай үүрэлсэн үс уналтын үед хэрэглэхэд үр нөлөө үзүүлээгүй байна. Харин аутоиммуны өвчний суурин дээр үүссэн үс уналтын үед adalimumabinfliximab-г хэрэглэхэд эмчлэгдсэн байна.

Alefacept нь шингэн зуурамтгай уураг бөгөөд CD2 эстэй холбогдон, Т эсийн идэвхжлийг дарангуйлдаг. Удаан хугацаанд судлагдаагүй ба нэгэн  жижиг судалгаанд хүнд зэргийн (хуйхны 50-90% унасан) үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдэд хэрэглэхэд үр дүнгүй байсныг мэдээллэсэн ч баталгаатай эх сурвалжийн мэдээлэл биш юм.

Efalizumab – нь CD11a-н эсрэг нөлөөлөх моноклонт эсрэг бие бөгөөд уг эмийг хэрэглэсэн тохиолдлуудад үр дүнтэй болохыг илтгэсэн хэдий ч санамсаргүй түүврээр хийгдсэн судалгаанд үр дүнгүй болох нь батлагдсан ба 2009 онд Efalizumab-ийг хэрэглэсэн өвчтөнд лейкоэнцефалопати үүсэж буй тул эмийн зах зээлээс эргүүлэн татсан байна.

Бусад эмчилгээ – excimer laser, хэсгийн bexarotenecapsaicin, PRP, recombinant interleukin 2, hydroxychloroquine болон botulinum toxin зэргийг эмчилгээнд хэргэлэхэд үр дүн ажиглагдсан талаар дурдсан хэдий ч илүү их судалгааны бааз  хэрэгтэй байна.

Excimer laser — Эксаймер лазер нь 308 нм долгионы урттай монохромат хэт ягаан туяаг ялгаруулдаг. Үйлдлийн механизм нь Т эсийн апоптозыг нэмэгдүүлдэг. Цөөн жижиг судалгаа, тохиолдлуудад эксаймер лазерыг хэсэгхэн газарт голомтолж унасан үүрэлсэн үс уналтанд үр дүнтэй байсныг тодотгосон байна. Хуйхны зах хэсгийг хамарсан, alopecia totalis, эсвэл  alopecia universalis –н үед эмчилгээнд үр дүнгүй байна.

Topical bexarotene — Хэсгийн бексаротен (ретиноид)- ийг хуйхны нэг талд түрхэн, дан нууцлалтай, санамсаргүй судалгааг хийхэд 24 д.х-н дараагаар 42 өвчтөний 5-д нь (12%) эмчилгээ хийлгэсэн талдаа 50% орчим хувьд үс ургалт ажиглагдсан бол ахин 6 өвчтөнд (14%) хуйхны хоёр талд үс ургасан байна, энэхүү билатерал үс ургалтын шалтгаан нь тодорхойгүй байна.

Platelet-rich plasma — Ялтас эсээр баяжуулсан сийвэн нв өсөлтийн хүчин зүйлийг агуулдаг тул эсийн өсөлт хөгжил, ялгаран хөгжлийг нэмэгдүүлж, үрэвслийн эсрэг нөлөөлдөг тул эдгээр үйлдлүүд нь үүрэлсэн үс уналтанд нөлөө үзүүлдэг. 45 архаг дахилтат үүрэлсэн үс уналттай өвчтөнд хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд үс уналтанд өөрийн ялтас эсээр баяжуулсан сийвэн тарин, плацебо бүлэгт нэг эвсэл гурвсан сар тутамд triamcinolone acetonide тарихад PRP тарисан бүлэгт үсний эргэн ургалт илүү үр дүнтэй байсан. Түүнчлэн PRP нь үс унасан хэсгийн халуу оргих, загатнах зэрэг шинжийг бууруулж өгдөг.

Fractional photothermolysis — Миноксидил болон хэсгийн, тарилга хэлбэрээр хэрэглэж буй кортикостероид эмчилгээнд дахилт өгсөн өвчтөнүүдэд олон удаагийн fractional photothermolysis laser эмчилгээний дараагаар үс бүрэн ургасан тохиолдлууд байна.

Botulinum toxin — Үүрэлсэн үс уналтын эмгэг жамд нейропептидын оролцоо байдаг гэсэн баталгаа байдаг ба мэдрэлийн өвдөлт бүхий үс уналттай тохиолдолд botulinum toxin A хэрэглэхэд үр дүнтэй байна. Гэсэн хэдий ч хангалттай хэмжээний мэдээлэл багатай байна.

Сормуус хамарсан  үс уналт – Сормуус хамарсан үс уналтын үед эргэн ургалтыг дэмжих батлагдсан хэсгийн эмчилгээ байхгүй ч уг зорилгоор хэсгийн простагландин дарангуйлагчийг судалж байна. Ихэнх тохиолдолд гоо сайхны аргаар далдлах аргыг хэрэглэдэг.

Prostaglandin analogues — Глаукоматай өвчтөнд хэсгийн простагландин дарангуйлагч болох latanoprost болон bimatoprost эмчилгээнд хэрэглэхэд сормуус хэт ургах шинж илэрч байсан. Энэхүү эмнэлзүйн үр дүнд үндэслэн хөмсөг, сормуус хамарсан үс уналтын үед дээрх эмийн үр нөлөөг үнэлэх судалгааг хийсээр байна.

16 долоо хоногийн турш 11 өвчтөн хамруулан хийсэн, санамсаргүй түүвэртэй нэгэн томоохон судалгаанд уг эм ямар ч нөлөө үзүүлээгүй болох нь ажиглагдсан. Гэсэн хэдий ч өөр нэгэн судалгаанд 44 сормуусны үс уналттай өвчтөнд  latanoprost нүдний дусаалгыг 2 жилийн турш хэрэглэхэд 17.5-27.5 хувьд нь үс бүрэн эсвэл дундаж байдлаар эргэн ургаж, 10 өвчтөнд эмийг ижил тунгаар хэрэглэж байсан ч үс ургалт ажиглагдаагүй байна. Энэхүү эмчилгээний талаар цаашдын судалгаа хэрэгтэй байна.

Үр дүнгүй эмчилгээнүүд – хэсгийн pimecrolimus, tacrolimus, cyclosporine болон фотодинамик эмчилгээнүүд нь үр дүнгүй байна.

Хүүхдийн эмчилгээний талаар – хүүхдэд гаж нөлөө багатай, эмчилгээний тэсвэржилт сайтай эмийн бүтээгдэхүүн харьцангуй бага байна. Насанд хүрэгчдэд эмчилгээний эхний сонголтонд тууралтанд тарих кортикостероид багтдаг бол бага насны хүүхдэд уг эмчилгээг хийхэд хүүхдэд хэсгийн мэдээгүйжүүлэг хийсэн ч тэсвэрлэх чанар багатай байдаг.

Тиймээс бага насны хүүхдүүдэд хүчтэй хэсгийн глюкокортикоидыг эхний сонголт болгон эмчилгээнд хэрэглэнэ. Хэсгийн миноксидил болон дархлаа эмчилгээг нэмэлт сонголтоор хийж болно. Антралиныг мөн хэрэглэж болох хэдий ч хүүхдэд цочрол өгөх эрсдэлтэй байдаг.

Насанд хүрэгчдэд үүрэлсэн үс уналт тархмал, хурдацтай хэлбэрээр явагдаж байгаа тохиолдолд глюкокортикоидыг уухаар хэрэглэдэг хэдий ч уг эмчилгээний дараа үс уналт ахин бий болдог. Удаан хугацаагаар глюкокортикоидыг хэрэглэснээр өсөлтийн хоцрогдол, ясны сийрэгжилт, бөөрний дээд булчирхайн дутагдал үүсэх эрсдэлтэй тул хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Psoralen plus ultraviolet A (PUVA) эмчилгээг хүүхдэд хэрэглэсэн судалгаа байхгүй хэдий ч хүүхдэд арьсны хавдар үүсгэх эрсдэлтэй тул зөвлөдөггүй.

Хүүхдэд ялангуяа өсвөр насны хүүхдэд үс уналтын улмаас сэтгэлзүйн хямрал үүсэх нь элбэг байдаг тул зөвлөгөө өгч, дэмжих эмчилгээ шаардлагатай байдаг.

Зөвлөгөө өгөх – Өвчтөнд үүрэлсэн ус уналт өвчний талаар мэдлэг олгох, эмчилгээний бодит үр дүнгийн талаар ярилцах, сэтгэлзүйн дэмжлэг, зөвлөгөө өгөх нь эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг ойлгуулах хэрэгтэй. Өвчтөнүүдийн ихэнхид нь үс уналт нь гоо зүйн алдагдалд хүргэн, улмаар сэтгэлзүйн хямралд оруулдаг. Ялангуяа залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд хямардаг.

Эмчилгээний үр дүнгүүдийг харьцуулан үзэхэд өвчтөнд үс уналтыг нь өөрт нь дасгах, мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах байдал нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй байна. Ихэнх өвчтөнд дэмжих бүлэгт хамрагдах нь мөн сайнаар нөлөөлсөн байна.

Эх сурвалж:

UpToDate: Management of alopecia areata, last updated: Jul 24, 2017

ҮҮРЭЛСЭН ҮС УНАЛТЫН ЭМНЭЛЗҮЙ БОЛОН ОНОШЛОГОО(CLINICAL MANIFESTATIONS AND DIAGNOSIS OF ALOPECIA AREATA)

Үндсэн ойлголт – Үүрэлсэн үс уналт гэдэг нь анаген шатанд буй үсний фолликулын эсрэг үүсэж буй архаг явцтай, дархлаа хамааралт өвчин юм. Энэ үед сорви үүсдэггүй ба тус тудаа байрласан үс уналтын голомтоор илэрдэг. Биеийн бусад үстэй хэсгийг хамарч болох ба хүнд явцтай үед хуйх, биеийн бүх хэсгийн үс унаж болдог.

Тархалт – Үүрэлсэн үс уналтын дундаж тархалт 1000 хүнд 1 гэж ойролцоогоор үздэг, амьдралын явцад тохиолдож болох эрсдэл 2%. Ихэнх өвчтөнүүдэд 30 наснаас эрт үед тохиолдсон байдаг хэдий ч аль ч насанд илэрч болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил байдлаар илэрдэг.

Эмгэг физиологи – Үсний булцуу тойрсон Т-эс хамааралт үрэвслийн улмаас үсний хэвийн цикл гэмтсэний улмаас үүсэлсэн үс уналт үүсдэг. Сорвижилт үс уналтаас (lichen planopilaris or discoid lupus г.м) үсний фолликулд бүтцийн буюу сорвижилт өөрчлөлт үүсдэггүй байдлаараа ялгагддаг.

Үсний циклийн үе шат – Үсний фолликулын хэвийн үе шат нь идэвхтэй үс ургалтын үе (анаген), фолликулын хөгжил саарах үе (катаген), фолликулын амралтын үеүдээс  (телоген) тогтддог (Зураг 1).  Үүрэлсэн үс уналтын үед булцуу тойрсон үрэвслийн улмаас анаген фолликулд дистрофик өөрчлөлт үүссэний улмаас анаген шатны эхэн үедээ үржлийн бус катаген болон телоген үерүү шилждэг.

Аутоиммун байдал – Үүрэлсэн үс уналт нь аутоиммуны өвчнүүд болох тироидит болон витилиго гэх мэт өвчнүүдтэй хавсарсан байж болдог.

Өргөн хүрээтэй хийгдсэн геномын судалгаагаар төрөлхийн болон өвөрмөц дархлаа тогтолцооны зохицуулгад нөлөөлдөг генийн оролцоо нь уг өвчний эмгэг жамд хамааралтай болохыг тогтоосон байна. Уг судалгаагаар CTLA4, IL-2/IL-21, IL-2RA, болон Eos генийн геномын хэсгүүд нь зохицуулагч Т эсийн идэвхжил, олшролыг зохицуулдаг бөгөөд үүрэлсэн үс уналтын үед уг локусуудыг хамарсан өөрчлөлтөнд өртөмтгий болох нь тогтоогдсон. Мөн эс хордуулагч CD8+NKG2D+ T лимфоцитийн хэмжээ нэмэгдэх нь эмгэг жамд оролцоотой байдаг. HLA-DQB1*03 аллель нь уг өвчинд өртөмхий байдлыг нэмэгдүүлдэг. Хэд хэдэн генийн өртөмхий локусын гэмтэл нь аутоиммуны өвчний суурь болж, уг байдал нь үүрэлсэн үс уналттай хавсран тохиолддог нь геномын онцлогийг хамааралтай болохыг илтгэж байна.

Удамшил – Үүрэлсэн үс уналтын үүсэлд удамшлын суурь байдал нөлөөлдөг. 206 үүрэлсэн үс уналттай хүнийг судалгаанд хамруулахад нийт хүмүүсийн 20%-д нь нэгдүгээр үеийн хамаатанд уг өвчин хавсарсан байсан. Удамшлын байдлыг илтгэх өндөр магадлалтай үзүүлэлтэд ихрийн өвчлөлийн байдал хамааралтай байдаг, нэгэн монозигот 19 ихрийг хамруулсан судалгаанд, ихрүүдийн 42% нь өвчинд ижил байдлаар өртсөн. Эсрэгээрээ хоёр өндгөн эсийн 31 ихрийн зөвхөн 10%-д өвчин ижил байдлаар тохиолдсон байна.

Бусад – Олон төрлийн хүчин зүйлүүд тухайлбал халдвар, эм, вакцин зэрэг нь үүрэлсэн үс уналтын сэдээгч хүчин зүйл болж болдог. Зарим өвчтөнүүдэд хүчтэй стресс, ялангуяа сэтгэлзүйн стресс нөлөөлдөг хэдий ч ихэнх өвчтөнд ямар нэгэн онц өгүүлэмжгүй ч байж болдог. 

Үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад сийвэнгийн 25-гидроксивитамин Д-ийн түвшин багассан байсан ба харин өвчний хүндийн зэрэг болон сийвэнгийн витамин Д-ийн түвшин хоорондоо хамааралгүй байна.

Эмнэлзүйн илрэл

Үүрэлсэн үс уналт – Үүрэлсэн үс уналтын үед цагираг хэлбэрийн, гөлгөр гадаргуутай (үс бүтэн унасан), тус тусдаа салангид байрласан үс уналтын голомтуудтай байдаг. Ховор тохиолдолд, загатнаа болон халуу оргих шинж илэрч болдог (Зураг 2А-В).

Зураг 2 А,В. Үүрэлсэн үс уналтын эмнэлзүйн илрэл

Үүрэлсэн үс уналт нь ихэвчлэн хуйхыг хамардаг боловч бусад үсээр хучигдсан хэсгийг хамарч болдог (Зураг 3). Арьсны гадаргуугаас хэдхэн миллиметрээр үс хугарах тохиолдол бий (анхаарлын тэмдэг мэт хэлбэрээр-Зураг 4). Эрэгтэй хүнд, зөвхөн сахлын хэсэгт эсвэл сахлын хэсэгтэй хавсран илэрч болно. Сахлын хэсгийг хамарсан, шинээр оношлогдсон үүрэлсэн үс уналттай 55 эрэгтэй хүнийг 29 сар дагаж судлахад, 12 сарын хугацаанд  46%-д нь хуйхыг хамарсан байна.

Үс уналтын голомтууд хоорондоо нэгдэн нийлж, этгээд дүрсийг үүсгэдэг (Зураг 5 А, В). Зарим өвчтөнд дагз хэсгийн үс уналтын голомт нь тууз маягийн хэлбэр үүсгэж болдог.

Зураг 5 А,В. Үүрэлсэн үс уналтын голомтууд

Ховор тохиолдолд дух, чамархай, зулай хэсгийг хамарсан үс уналттай ч, хуйхны захыг хамраагүй байдлаар илэрдэг (Зураг 6).  Энэ тохиолдолд андроген гаралтай үс уналттай төстэй харагддаг.

Зураг 6. Дух, чамархай, зулай хэсгийг хамарсан үүрэлсэн үс уналт. Андроген гаралтай үс уналттай төстэй мэт харагдна.

Үс уналтын голомтонд зарим тохиолдолд үс аяндаа ургаж болдог бол ховор тохиолдолд үс үргэлжлэн унаж, хуйхны үсийг бүхэлд нь хамрах (alopecia totalis) эсвэл биеийн үсийг тархмал хамран унаж болдог (alopecia universalis).

Хумсны өөрчлөлт – Үүрэлсэн үс уналттай өвчтөний 7-66 хувьд нь хумсыг хамарсан өөрчлөлт үүсдэг. Хумсны өвчнөөр эхэлж цаашдаа үс унах эсвэл хавсран үс уналтаар илэрч болно. Хумсанд питтинг буюу цэгэн хэлбэрийн элэгдсэн өөрчлөлт үүсдэг хэдий ч трахионихи (хумсны ялтас барзгар болох), онихорексис (хумсны ялтсанд тууш зураас үүсэх), хумсны сар хэсэгт улаан толбо үүсэх, онихолиз (хумсны хэвтшээс хумсны ялтас салах), онихомадесис (хумсны хэвтэшнээс ялтасны проксимал хэсгийн наалдалтаас үүсдэг) зэрэг шинжүүд илэрч болдог (Зураг 7 А, В).

Зураг 7 А,В. Үүрэлсэн үс уналтын үеийн хумсны өөрчлөлт.

Хавсран илрэх өөрчлөлтүүд – Үүрэлсэн үс уналт нь аутоиммуны төрөл бүрийн өвчин болон бусад өвчнүүдтэй хавсран илэрдэг. Тайваньд хийгдсэн нэгэн томоохон судалгаагаар 4334 үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдийг хамруулан судлахад арьс цайх өвчин (odds ratio [OR] 5.23, 95% CI 3.06-9.00), улаан чонон яр (OR 3.95, 95% CI 3.05-5.11), хайрст үлд (OR 2.80, 95% CI 2.24-3.50), атопийн дерматит (OR 2.24, 95% CI 1.95-2.58), бамбайн эмгэг  (OR 1.89, 95% CI 1.68-2.13), харшлын ринит (OR 1.29, 95% CI 1.18-1.41) зэрэг өвчинтэй хавсран илэрсэн байсан. Нэгэн тохиолдол хяналтын судалгаагаар үүрэлсэн үс уналттай 2055 өвчтөн, хяналтын 588 хүнийг хамруулахад атопийн дерамтитын хавсран илрэх байдал үс уналттай өвчтөнд (31%) хяналтын бүлгээс (21%) өндөр бөгөөд үүрэлсэн үс уналтанд өртөх эрсдэл өндөр болохыг тодорхойлсон байна (OR 2.00, 95% CI 1.50-2.54).

Үүрэлсэн үс уналттай хувь хүнд чихрийн шижин I хэлбэр үүсэх эрсдэл өндөр байх боломжтой гэж судлаачид үзэж байгаа хэдий ч яг үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Генетикийн эмгэгүүдтэй үүрэлсэн үс уналт хавсран илрэх боломж өндөр байдаг, үүнд Дауны хам шинж болон полигландулар аутоиммуны хам шинж I гэх мэт багтаж байна.

Үүрэлсэн үс уналттай маш олон өвчтөнд үс уналт нь сэтгэл зүйн хямралыг үүсгэсэн байдаг ба сэтгэл гутрал болон хямрал үүсэх нь улам нэмэгдэж байна.

Өвчний явц – ихэнх өвчтөнд үс аяндаа эргэн ургадаг. Өвчтөнүүдийн 50 хувьд нэг жилийн хугацаанд үс эргэн ургадаг. Гэсэн хэдий ч үүрэлсэн үс уналт хэдэн жилээр тогтмол үргэлжлэх эсвэл үс хэзээ ч ургахгүй байдал зарим тохиолдолд илэрдэг. Ойролцоогоор өвчтөнүүдийн 10% нь alopecia totalis  эсвэл alopecia universalis хэлбэрт шилждэг.

Дараах шинжүүд илэрсэн тохиолдолд тавилан муу болохыг илтгэдэг:

  • Хүүхэд насанд эхэлсэн
  • Хүнд явцтай, alopecia totalis  эсвэл alopecia universalis илэрсэн
  • Нэг жилээс удаан хугацаанд үргэлжилсэн
  • Шугаман хэлбэрээр чамархай болон дагз хэсгийг хамарсан
  • Хумсны өөрчлөлттэй хавсарсан
  • Атопитай
  • Гэр бүлд үүрэлсэн үс уналтын голомттой

Оношлогоо – Ихэнх тохиолдолд эмнэлзүйгээр өвчин оношлогддог. Үүрэлсэн үс уналтыг сэжиглэж болохуйц шинжид:

  • Гөлгөр гадаргуутай, тус тусдаа байрласан үс уналттай, үс унасан хэсгийн арьс нь бага зэрэг ягаандуу туяатай байж болох хэдий ч өөр ямар нэгэн өөрчлөлтгүй байна
  • Халзралын зах хэсгэээр анхаарлын тэмдэг мэт тасарсан үснүүд харагдна. Анхаарлын тэмдэг хэлбэртэй үс нь проксимал хэсэг нь үзүүр хэсгээсээ нарийссан байхыг хэлдэг (Зураг 4). Ийм үсийг олж харахад хэцүү байдаг, анхаарлын тэмдэг хэлбэрийн үс байхгүй байгаа нь үүрэлсэн үс уналтыг үгүйсгэнэ гэсэн үг биш.

Дермоскопи – Үүрэлсэн үс уналтын үед дермоскопийн хэрэглээний талаар хийгдсэн цөөн тооны судалгаанууд байдаг. Дермоскопийн талаар хийгдсэн хэвлэлийн тоймуудад шар толбо, богинохон шар үс, хар толбо, тасарсан үс, гэмтсэн үс зэрэг өөрчлөлтүүд ажиглагдсан талаар өгүүлдэг. Гэсэн хэдий ч оношлогооны өвөрмөц шижнүүд ажиглагдаагүй ба онош тодорхойгүй бол биопси шинжилгээ авахыг зөвлөдөг.

ПатологиҮүрэлсэн үс уналтын үед эмгэг эд судлалын шинжилгээнд гарах өөрчлөлт нь өвчний явцтай хамааралтайгаар янз бүр байдаг. Цочмог үед, булцуу тойроод лимфоцит эсийн нэвчдэс илрэх ба анаген шатанд буй фолликул харагддаг. Эдгээр нэвчдэс нь зөгийн бөөгнөрөл мэт харагддаг. Мөн фолликулын гэмтэл ажиглагдаж болно, үүнд фолликулын хаван, эсийн үхжил, микро судасжилт зэрэг багтна.

 Цочмогдуу үрэвслийн үед үсний фолликулыг дийлэнх хэсэг нь циклийн эцсийн үе шатандаа шилжсэн байдаг. Архаг үед фолликулын хатингаршил үүссэн, үрэвслийн нэвчдэс янз бүрийн хэмжээнд байдаг.

Лабораторийн шинжилгээ – Үүрэлсэн үс уналт болон аутоиммун гаралтай бамбайн эмгэгийн хамаарал болон нийт хүн амын дундах бамбайн эмгэг харьцангуй өндөр байдагтай холбогдуулан үс уналттай насанд хүрэгчид болон хүүхдэд уг өвчний оношлогоог хийх шаардлагатай. Бамбайн эмгэгийн шинж тэмдгүүд нь энэ өвчний явцад эсвэл өвчний дараагаар үүсэж болдог.

Нэгэн ретроспектив судалгаанд үүрэлсэн үс уналттай 298 хүүхдэд (10сар -19нас) бамбайн үйл ажиллагааны шинжилгээг хийхэд 59 хүүхдэд (20%) бамбайн үйл ажиллагаа хэвийн бус илэрсэн байсан. Дауны хам шинж, атопийн өгүүлэмж, бамбайн гэр бүлийн өгүүлэмж зэрэг нь хэвийн бус илрэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ялган оношлогоо – Үс тархмалаар эсвэл голомтлон унасан өвчтөнүүдэд хэд хэдэн өвчнийг ялган ажиглах шаардлагатай.

Tinea capitis – Хуйхны үлд. Хуйханд үс унасан хайрстай голомтоор илэрдэг. Үрэвсэл болон хүзүүний тунгалгын булчирхайн томрол илэрч болно. Ихэвчлэн хүүхдэд хуйхны үлд алаг цоог, эрээнтсэн байдлаар илэрэдэг. Эсрэгээрээ үүрэлсэн үс уналтын үед хайрсгүй, гөлгөр гадаргуутай байдаг.

TrichotillomaniaМэдрэлийн гаралтай үсээ гэмтээх эмгэг.Үүрэлсэн үс уналттай харьцуулахад янз бүрийн урттай  гэмтсэн үснүүд үүссэний улмаас “төмөр шүүртэй сам” мэт хэлбэр үүсгэдэг (Зураг 8). Гэсэн хэдий ч үүрэлсэн үс уналт болон трихотиломаниа хавсарсан байж болдог. Шаардлагатай тохиолдолд биопси шинжилгээ авах хэрэгтэй.

Зураг 8. Трихотиломаниа

Cicatricial alopecia – Маш олон шалтгааны улмаас үүсдэг, тухайлбал lichen planopilaris, discoid lupus erythematosus (Зураг 9) болон folliculitis decalvans гэх мэт. Эдгээр нь бүгд үсний фолликулын эргэшгүй гэмтлийн улмаас үүсдэг тул сорвижилт өөрчлөлт бий болдог. Үс уналт нь ихэвчлэн алаг цоог байх ба фолликулын амсар харагдах нь багассан байдаг. Нэмэлт өөрчлөлтүүд янз бүрээр илэрч болдог ба  анхдагч эмгэгээсээ хамааран янз бүр байдаг, тухайлбал улайлт, хайрс, фолликулын бөглөө, идээт цэврүүнцэр гэх мэт багтна. Cicatricial alopecia –н эхэн үед ялангуяа lupus erythematosus –ийн үед үүрэлсэн үс уналттай төстэй байдаг ба эмчилгээний явцад үс эргэн ургах байдал нь ялгахад чухал нөлөөтэй байдаг.

Зураг 9. Cicatricial alopecia 

Androgenetic alopecia — Андроген дааврын нөлөөгөөр өвөрмөц байрлал, хэв маягтайгаар үс ундаг (Зураг 10). Анхааруулгын тэмдэг мэт өөрчлөлт илэрдэггүй. Үүрэлсэн үс уналт нь андроений үс уналттай төстэй тархсан байдаг хэдий ч илүү хурдан явцтай, өргөн хэмжээг хамардаг. Түвэгтэй тохиолдолд биопси шинжилгээ шаардлагатай байдаг.

Зураг 10. Андроген үс уналт

Тэмбүүгийн хоёрдугаар үе – Хоёрдугаар үеийн тэмбүүгийн үед үүрэлсэн үс уналтын гөлгөр гадаргуутай, тус тусдаа байрласан хэлбэрээс ялгаатай нь “эрвээхэй-идсэн” мэт төрхтэйгээр үс унадаг. Ялган оношлохын тул серологийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай хийнэ.

Telogen effluvium — Үүрэлсэн үс уналтын ховор тохиолддог хэлбэр бөгөөд үс тархмалаар нарийсдаг, эмнэлзүйгээр ялгахад түвэгтэй байна. Энэ хоёр өвчнийг ялгахын тулд биопси шинжилгээ хийнэ.

Triangular alopecia — Үсний фолликулын хэвийн бус хөгжлийн улмаас нярай эсвэл бага насны үеийн шар үс дух-чамархайн хэсэгт дугуй эсвэл гурвалжин хэлбэр үүсгэн байрлахыг хэлдэг. Энэ нь нэг талдаа эсвэл хоёр талдаа насан туршдаа тогтвортой байршдаг. Нягт сайн үзлэг болон биопси шинжилгээнд шар үсийг олж харах нь оношлогоонд чухал байдаг.

Эх сурвалж:

UpToDate: Clinical manifestations and diagnosis of alopecia areata

ТАКРОЛИМУС (ХЭСГИЙН): ЭМИЙН ТАНИЛЦУУЛГА

Анхааруулга:

Хорт хавдрын эрсдэл: Хэсгийн кальциневрин хориглогч хэрэглэсэн өвчтөнүүдэд ховор тохиолдолд шалтгаан тодорхойгүйгээр хавдар үүсдэг (арьсны хавдар болон лимфома). Тиймээс хэсгийн кальциневрин хориглогч болох  такролимусыг аль ч насны хүнд удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийж, атопийн дерматитттай хүнд хэсэгхэн газарт тодорхой хугацаанд түрхэх нь зөв юм.

Хүүхэд: Такролимусыг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэх заалтгүй, харин 2-15 насны хүүхдэд зөвхөн 0,03% такролимус хэрэглэх заалттай байдаг.

Худалдааны нэршил : Протопик

Эм судлалын категор

  • Кальциневрин хориглогч
  • Дархлаа дарангуйлагч
  • Арьсны хэсэг газрын эмчилгээний бүтээгдэхүүн

Хэрэглээ:

  • Дундаас хүнд зэргийн атопийн дерматит: Уламжлалт эмчилгээнд тэсвэртэй эсвэл уламжлалт эмчилгээг хэрэглэх боломжгүй атопийн дерматит
  • Бусад хэрэглэж болох тохиолдол: атопийн дерматит (намжмал байдлыг уртасгах), ам орчмын хавтгай улаан үлд, хайрст үлд, пиодерма гангреносум, арьс цайх өвчин. (Америкийн хүнс, эмийн холбооноос0.03% тосон түрхлэг: ≥2 насанд хэрэглэх, 0,1% тосон түрхлэг: ≥16 насанд хэрэглэхийг тодорхойлсон)

Жирэмсний категор: С.

Хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. Хөхний сүүгээр дамждаг. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд хөхний сүү болон ихсээр дамжин, урагт системийн нөлөө үзүүлдэг.

Эмийн аюулгүй байдал:

Эмийн дуудлага болон гадаад төрх төстэй эмтэй эмүүд: Такролимусыг эверолимус, пимекролимус, сиролимус, темсиролимус зэрэгтэй андуурдаг.

Анхааруулга: Аюултай эмийн бэлдмэл. Такролимусыг хэн нэгэнд дамжуулах болон борлуулахыг хориглоно. Хорт хавдартай болон хавдрын урьдалтай (Жш: Арьсны Т эсийн хавдартай) болон дархлаа дарангуйлагдсан, хэсгийн үрэвсэлтэй хүнд хэрэглэхийг хориглоно. Хэсгийн үрэвсэлд өртөх хандлагатай атопийн дерматиттай хүнд такролимусыг хэрэглэхэд херпес маягийн экзем, варицелла зостер, энгийн херпес үүсэхэд нөлөөлж болно. Эмчилгээний явцад шалтгаан тодорхойгүй лимфаденопати эсвэл цочмог халдварт мононуклеоз үүсвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй. Арьсны өвчний заалтгүй өвчтөнд хэрэглэхийг хориглоно, энэ үед системийн шимэгдэлт үүсэх (Нетертоний хам шинж, арьсны GVHD) эрсдэлтэй. >1 жилээс удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй эсэх нь баталгаажаагүй.

Гаж нөлөө:

Зүрх судас: Захын хаван

Төв мэдрэл: Толгой өвдөх, халуурах, гиперстези, өвдөлт

Арьс: Батга, үс халрзал, хавьтлын дерматит, цист, арьс хуурайших, экзема, эритема, фолликулит, мөөгөнцрийн дерматит, загатнах, идээт цэврүүнцэрт тууралт, арьс халуу оргих, чимчигнэх, наранд түлэгдэх, чонон хөрвөс

Дотоод шүүрэл, бодисын солилцоо: Биений юм өвдөлттэй ирэх

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо талаас: Суулгалт, диспепси, хэвлийн өвдөлт, бөөлжих, дотор муухайрах

Мэдрэл булчин, үе мөч: Артралги, нурууны өвдөлт, миалги, парестези

Нүд: Коньюктивит

Чих: Дунд чихний үрэвсэл

Амьсгалын зам: Бронхит, хуурай ханиалгах, хатгалгаа, ринит, синусит

Бусад: Харшлын дерматит, лимфаденопати, херпес зостер

Маш ховор тохиолддог хэдий ч амь насанд аюултай гаж нөлөө: Цочмог бөөрний дутагдал, анафилакси, анафилактик хариу урвал, цус багадалт, суурь эсийн хавдар, цээжний өвдөлт, гиперхолестеринеми, хорт меланома, остеомиелит, гэрэлд мэдрэгших хариу урвал, арьсны өнгөний өөрчлөлт, эвэршдэг эсийн хавдар.

Эсрэг заалт: Такролимус эсвэл бусад агуулагдахуунд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.

Эмийн харилцан нөлөөлөл:

Такролимусыг бусад дархлаа дарангуйлагчидтай хавсран хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хэсгийн такролимусын үйлдлийг хүчжүүлэгч: Алкохол, Циклоспорин, Сиролимус, Темсиролиус

Хэсгийн такролимусын үйлдлийг хүчжүүлж болохуйц эмийн бэлдмэл: Сэтгэл гутралын эсрэг эм (Серотониний антагонист), Кальцийн сувагт хориг үүсгэгч, Флуконазол, Бэрсүүт жүржийн шүүс, Макролидын бүлгийн антибиотик.

Хэсгийн такролимусын үйлдлийг дарангуйлагч: Одоогоор харилцан үйлчилж, үйлдлийн хүчийг сулруулж буй эмийн талаар мэдэгдээгүй байна.

Хадгалалт: 250С (770F) хэмтэй өрөөнд хадгална, температурын хэлбэлзэл 150-300С байх боломжтой.

Үйлдлийн механизм: эсийн дотор уураг нийлэгжүүлэх бүрдэлтэй холбогдон, кальциневрины идэвхжилд оролцох фосфатазаг дарангуйлсанаар Т эсийн идэвхжлийг дарангуйлна.

Фармакокинетик

Шимэгдэлт: Биед маш бага шимэгддэг

Биохүртэхүй: <0.5%

ТУНГИЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН ЗААЛТ

Насанд хүрэгчдэд:

Атопийн дерматит (дундаас хүнд зэрэг):

  • Эмчилгээний зорилгоор: 0.03% эсвэл 0.1% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа, бүрэн уустал нь түрхэнэ. Шинж тэмдэг арилвал зогсооно. Хэрэв 6 долоо хоног хэрэглээд эмнэлзүйн сайжрал өгөхгүй бол оношоо дахин нягтлах хэрэгтэй.
  • Намжмал байдлыг уртасгах зорилгоор: Өдөрт нэг удаа нимгэн түрхэж байгаад (0.03% эсвэл 0.1% тосон түрхлэг) цаашид долоо хоногт 2 удаа хэрэглэнэ.

Ам орчмын хавтгай улаан үлд: 0.1% тосон түрхлэгийг гэмтсэн хэсэгт өдөрт дөрөв буюу түүнээс олон удаа нимгэн түрхэнэ. Эмчилгээ 4-6 д.х үргэлжилнэ. (Corrocher 2008; Laeijendecker 2006; Radfar 2008).

Хайрст үлд. 0.03% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа нимгэн түрхэнэ. Эмчилгээ 6 д.х үргэлжилнэ. (Liao 2007).

Пиодерма гангреносум: 0.1 эсвэл 0.03% тосон түрхлэгийг өдөрт нэг удаа нимгэн түрхэнэ (Ghislain 2004; Lyon 2001). Эмчилгээний үр дүнгээс хамаарч хэдэн сараар хэрэглэж болно (Ghislain 2004; Lyon 2001); судалгаануудаас эмчилгээ дунджаар 10 д.х хүртэл (0.3% тосон түрхлэг) хэрэглэж болохыг дурдсан байна (Lyon 2001).

Арьс цайх өвчин: 0,1% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа нимгэн түрхэнэ. Эмчилгээний үр дүнгээс хамаарч хэдэн сараар хэрэглэж болох ч, эмчилгээний дундаж хугацааг 10-18 д.х-ийн хугацаанд хэрэглэхийг зөвлөдөг (Majid 2010; Radakovic 2009; Taieb 2013).

Тунгийн зохицуулалт хийх: Хүүхдэд

Дундаас хүнд зэргийн атопийн дерматит.

  • Хүүхэд ≥2-15 нас: Тууралттай хэсэгт 0.03% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа, бүрэн шингэтэл түрхэнэ. Зовиур арилвал эмчилгээг зогсооно. Хэрэв 6 д.х хэрэглэхэд эмнэлзүйн үр дүн илрэхгүй бол оношоо дахин нягтлах хэрэгтэй.
  • Хүүхэд >15 нас: насанд хүрэгчдийн тунтай адил.
  • Санамж: тууралт нэмэгдэж буй өвчтөнд өдөрт 2 удаа түрхэнэ.

Тунгийн зохицуулалт: Өндөр настанд:  Насанд хүрэгчдийн тунгийн зохицуулалттай ижил.

Тунгийн зохицуулалт: Элэг болон бөөрний дутагдалтай өвчтөнд: Тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.

Эмийг хэрэглэх зааварчилгаа.

Эхлээд гараа угаасны дараагаар тосолно. Атопийн дерматитын шинж тэмдэг, зовиурыг хянахад багахан хэмжээний тосыг хэрэглэнэ. Хэрэглэх үед битүү боолт хийж болохгүй. Дөнгөж түрхсэний дараагаар баннд болон шүршүүрт орох, сэлэхийг хориглоно. Эмчилгээний явцад наранд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй. Эмчилгээний эхний долоо хоногт халуу оргих мэдрэмж төрдөг. Яг тууралт гарсан хязгаарлагдмал талбайд түрхэнэ. Зовиур шинж тэмдэг тогтвортойгоор >6 д.х-с дээш үргэлжилж байвал, оношийг дахин хянах шаардлагатай.

Тунгийн хэлбэр: гаднах шошгыг харж байна уу.

Гадуур хэрэглэх, тосон хэлбэр:

Протопик: 0.03% (30 гр, 60 гр, 100 гр); 0.1% (30 гр, 60 гр, 100 гр)

Эх сурвалж:

  • UpToDate: Tacrolimus topical: 2017
  • Pediatric and Neonatal Dosage Hand Book, 19th edition