Хавдар судлал

Элэгний эсийн карциномагийн (HCC) оношилгоо, эмчилгээнд мөрдөгдөж буй зөвлөмжүүд

Элэгний эсийн карцинома (HCC – ЭЭХ) нь дэлхий дахинд хавдрын шалтгаант насбаралтын 3-р байрт, хамгийн нийтлэг тохиолдож буй хавдруудын 5-р байранд ордог хорт хавдар юм. Анх Зүүн өмнөд Ази, Африкт зөвхөн тохиолддог хавдрын өвөрмөц төрөл байсан ч өнөө үед Ероп, Нэгдсэн Улс гэх мэт бусад бүсүүдэд маш хурдацтай тархаж оношилгоо, эмчилгээний хувь дэлхий дахины анхаарлыг ихээр татах болсноор Америкын Элэгний Өвчлөлийн Судалгааны Холбоо (AASLD), Европын Элэгний Судалгааны Холбоо, Европын Элэгний эмчилгээ, судалгааны Байгууллагаас (EASL-EORTC)  элэгний хавдрын клиник практикын зөвлөмжийг гаргасан.

Элэгний эсийн анхдагч хавдрын (Hepatocellular carcinoma) эмнэлзүй, оношилгооны алгоритм

Элэгний эсийн хорт хавдар буюу Hepatocellular carcinoma (HCC) нь ихэвчлэн архаг элэгний өвчин буюу ялангуяа архаг В, С вирусын халдвар авч өвчилсөн хүмүүст уг вирусын халдварын  суурин дээр үүсдэг элэгний анхдагч хавдар юм. HCC  – г оношлоход нэг буюу түүнээс олон оношилгооны арга шаардагдах нь нэлээдгүй байдаг тул оношлоход хүндрэлтэй байх нь бий[1,2].

Бүдүүн – шулуун гэдэсний хорт хавдрын эмгэг жам, эмнэлзүй

Бүдүүн – шулуун гэдэсний хорт хавдар нь давтамж өндөртэй, үхлийн аюултай өвчнүүдийн нэг. АНУ – д жилд 132,700 шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Эмийн эмчилгээнд үр дүнгүй хэвлийн шингэн (Refractory ascites)

“Эмийн эмчилгээнд үр дүнгүй хэвлийн шингэн” буюу “хэвлийн шингэн шээс хөөх эмчилгээнд тэсвэртэй байх” гэдэг нэр томъёог зааврын дагуу эмчилгээг явуулахад биеийн жин буурахгүй буюу эхлээд шээс хөөх эмчилгээний үр дүн сайн байснаа сүүлдээ хэвлийн шингэн буурахаа больсон үед хэрэглэдэг.

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинжийг хөнгөвчлөхүй

1940-өөд онд элэгний хатууралтай өвчтөнд их хэмжээний хоолны давс хэрэглэхэд шээсээр ялгарах натрийн хэмжээ эрс багасдаг болохыг судлаачид тэмдэглэж байсан. Ээнэгшлээ алдсан элэгний хатууралтай, элэгний хавдартай, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдсан өвчтөний шээсэнд бараг натри байдаггүй байна.

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинж (Ascites, ICD-10 code R18)

Хэвлийн хөндийд эмгэг байдлаар шингэн хуримтлагдана. Өндгөвчний хавдрын үед хамгийн элбэг. Бусад анхдагч хавдруудын үед ч үүснэ. Үүнд: Ходоод, элэг, умай, төмсөг, хөх, нойр булчирхай, бүдүүн гэдэс, лимфома, мезотелиома, уушгины хорт хавдар гэх мэт2,5.