Мэдрэл судлал

Шалтгаан тодорхойгүй гавлын дотоод даралт ихсэлт (IIH): Эмчилгээ, Тавилан

Шалтгаан тодорхойгүй гавлын дотоод даралт ихсэлт (өөрөөр бас “тархины хуурамч хавдар” гэж нэрлэдэг) гэдэг нь тархи нугасны шингэний бүрэлдэхүүн хэвийн, гавлын дотоод даралтыг ихэсгэх бусад шалтгаан мэдрэлийн дүрс оношилгоо эсвэл бусад шинжилгээгээр илрээгүй ч бие даасан зовиур, шинж тэмдгүүдийн эмнэлзүйн шалгуураар (толгой өвдөлт, нүдний хөхлөгийн хаван, харааны алдагдал гэх мэт) гавлын дотоод даралт ихсэх эмгэг тодорхойлогдохыг хэлдэг.

Мигрень буюу толгой таллан өвдөх өвчин /боловсрол олгох/

Толгойн өвдөлт нь эрүүл мэндийн төвөгтэй асуудал боловч амь насанд халтай өвчин биш юм. Толгойн өвдөлтийн нийт шалтгааны ойролцоогоор 90% нь дараах гурван хам шинжээс шалтгаалсан байна. 

Бүсэлхийн хатгалт

 1891 онд эмч Кюнке сүрьеэгийн менингиттэй хүүхдэд  гавлын дотоод даралтыг багасгах зорилгоор хамгийн анх бүсэлхийн хатгалт хийж байжээ. Хожим нь энэ арга халдварын ба халдварын бус мэдрэлийн олон янзын эмгэгүүдийг ялган оношлоход чухал байр суурийг эзлэх болсон.

Цээжээр өвдөлтийг үүсгэгч эмгэгүүд, тэдгээрийн ялган оношлогооны сэжүүр

Цээжээр нь өвдөлт илэрч буй өвчтнүүдэд хийх ялган оношилгоо хөнгөн зэргийн араг ясны булчингийн өвдөлтөөс амь насанд аюултай зүрхний өвчинг хүртэл хамрах өргөн хүрээг хамардаг. Энэ сэдэвт анхан шатны эмнэлэгт тулгардаг харьцангуй нийтлэг тохиолддог цээжний өвдөлтийн ялган оношилгоог багтаасан. Зүрхний гаралтай цээжний өвдөлтийг тусад нь сэдэв болгон оруулсан ( “Зүрх судасны шалтгаант цээжний өвдөлтийн ялган оношлогоо сэдвээс уншина уу).

Халууралтын таталт (Febrile seizures, ICD-10 Code: R56.0)

Халууралтын таталт нь төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны халдвар, бодисын солилцооны эмгэг (Жишээ нь: менингит, энцефалит, цочмог электролитийн дисбаланс)-ээс хамаарахгүйгээр биеийн хэм ихэвчлэн 38 °C (>100.4 °F) түүнээс дээш нэмэгдэж улмаар таталт үүсдэг.

Тархины буглаа

Тархины буглаа нь идээ агуулсан хөндий бүхий голомтот халдвар бөгөөд ойролцоох эдийн давхаргуудаар хүрээлэгдэн тогтсон, гадуураа фиброзон бүрхүүлтэй байна.