Зүрх судлал

Захын артерийн өвчин

61 настай эмэгтэй, 3 жилийн өмнөөс биеийн ачааллын үед баруун гуяаар зовиурлах болсон гэнэ. Саяхнаас гуянаас гадна шилбээр илэрч эхлэсэн. 50 метр хүрэхгүй газар яваад хөлийн өвдөлтийн улмаас амарна. Тэрээр 55 насандаа зүрхний шигдээсийн дараах титэм судасны бипасс мэс засал хийлгэсэн, гиперлипидемитэй тул хоногт 40 мг аторвастатин хэрэглэдэг. Жилд 50 хайрцаг тамхи татдаг, сүүлийн үед өдөрт 8 ширхгийг татаж байгаа гэнэ.

ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээс

Тодорхойлолт

Орчин үеийн консенсусаар /зөвшилцөл/ эмнэлзүйд зүрхний булчингийн үхжил, түүний ойролцоо цус хомсрол нотлогдсон тохиолдлыг “зүрхний цочмог шигдээс” гэж тодорхойлж байна.

Зүрхний дутагдалтай өвчтөний артерийн даралт ихдэлтийн эмчилгээ

Артерийн даралт ихдэхэд зүрхний ажил нэмэгдснээр зүүн ховдлын гипертрофи, зүрхний титэм судасны өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог, мөн зүрхний дутагдалд хүргэдэг тул эдгээрийн эрсдэлт хүчин зүйлсээс хамгийн засах боломжтой нь артерийн даралт ихдэлт юм.

Шок : тодорхойлолт, ангилал, эмнэлзүй

Шок гэдэг нь амин эд, эрхтний бодисын солилцооны хэрэгцээнд нийцсэн хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг хүргэх чадамж алдагддаг онцлогтой цочмог үйл явц юм. Эдийн түвшин дэх хүчилтөрөгчийн дутагдал нь эсийн хэвийн аэроб метаболизмыг үр бүтээмж муутай анаэроб метаболизм руу шилжүүлдэг.

Эмбол

Эмбол гэдэг нь үүссэн газраасаа алсад зөөвөрлөгдсөн, судасны дотор ханатай холбогдсон хатуу, шингэн эсвэл хийн масс бөгөөд энэ нь эдийн үйл ажиллагааг алдагдуулж, цус харвалт үүсгэнэ. Эмболийн ихэнхи нь тромб байдаг учраас “тромбэмбол” гэсэн нэршил их хэрэглэгддэг. Ховор тохиолдох эмболийн төрөлд: өөхөн дуслууд, азотын хийн бөмбөлөг, атеросклерозын хэсгэнцэр (холестролын эмбол), хавдрын хэсэг, ясны чөмөг, гадны биет зэрэг багтана.

Куссмаулийн шинж (Kussmaul’s sign)

55 настай эмэгтэй, 2-3 долоо хоногийн өмнөөс биеийн ачаалал авахад давшингуй амьсгааддаг болсон, Ходжкиний лимфома оношлогдож цочмогдуу үед нь туяа (mantle-field radiation) -аар эмчлэгдсэн эртний өгүүлэмжтэй. Үзлэгт Цусны даралт 97/59 мм.муб, амьсгалын хэм минутанд 20 удаа байв.