Дотоод шүүрэл

Дотоод шүүрлийн олон булчирхайн хавдар 1-р хэлбэр (Multiple endocrine neoplasia -1 (MEN-1))

Дотоод шүүрлийн олон булчирхайн хавдар (MEN) гэдэг нь дотоод шүүрлийн 2 буюу түүнээс олон булчирхайг хамарсан хавдар үүсдэг онцлогтой эмгэг юм.

Насанд хүрэгчдийн таргалалт өвчний менежментийн тойм

 Оршил — Илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл, нас баралт 2500 гаруй жилийн өмнөөс буюу Гиппократын үеэс анагаахын салбарт танигдсан. Биеийн жингийн индексийг тодорхойлсны үндсэн дээр хэрэв БЖИ 25-29.9 кг/м2  бол илүүдэл жинтэй, БЖИ ≥30 кг/м2  бол таргалалттай, БЖИ ≥40 кг/м2 (эсвэл ≥35 кг/м2  ба хавсарсан өвчтэй) бол хүнд хэлбэрийн таргалалттай гэж үзнэ.

Өнчин тархины хавдрууд

Өнчин тархины хавдрууд (голчлон дандаа хоргүй аденома байдаг) нь гавлын доторх нийт хавдрын 10%-г эзэлдэг. Тэдгээрийг хэмжээгээр нь микроаденом /<1cм/ ба макроаденом />1cм/ гэж хуваадаг.Харин гистологи бүтцээр нь дараах байдлаар 3 ангилдаг.

Бамбай булчирхайн үрэвсэл, түүний төрлүүд

Бамбай булчирхайн үрэвслийн үед тухайн хүнд түр зуурын тиреотоксикоз илэрч дараа нь гипотироидизм-д ордог. Аутоиммунийн шалтгаант энэхүү гипотироидизм нь Хашимотогийн тироидит, атрофик тироидит гэсэн 2 үндсэн хэлбэртэй.

Чихрийн шижингийн хүндрэлүүд, авах арга хэмжээ /II хэсэг/

ЧШ 1 ба 2-р хэлбэрийн үед гипергликемийн хяналт сайн байх нь бичил судасны хүндрэлүүдээс сэргийлэх гол түлхүүр гэдгийг проспектив судалгаанууд харуулж байна. Цогц байдлаар эмчлэхийн тулд судасны ерөнхий эрсдлүүдийг үнэлнэ, жнь: артерийн даралт, холестрол, тамхидалт гэх мэт.

Чихрийн шижин өвчин / I хэсэг/

“Чихрийн шижин” /ЧШ/ өвчин нь хүний биеийн дотоод инсулин дутагдах эсвэл нөлөө нь буурсны улмаас  үүсдэг. Ингэснээр бодисын солилцооны алдагдалд орж, гипергликеми үүсч хожим нь микро (ретинопати, нефропати, нейропати) болон макро судасны (цус харвалт, бөөрний судасны эмгэг, мөчний цус хомсрол, зүрхний эмгэн) аюултай хүндрэлд хүрдэг.  Тиймээс ЧШ өвчнийг судасны өвчин гэсэн үүднээс үзэж цогц арга хэмжээ авч, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсүүдийг харгалзаж байх хэрэгтэй.